Хонконгийн "нууц эзэн" хэн бэ?

Хонконгийн "нууц эзэн" хэн бэ?

Хонконгт хоёр жилийн өмнө ажлын шугамаар ирээд буцахдаа нэг л удаа үзсэн коммунист намын ажилтан; засгийн газар тариалангийн талбайг нь булаан авахыг эсэргүүцсэн тосгоны оршин суугчдыг бөөнөөр нь баривчлах ажиллагааг хянаж байсан Гуандун хотын захирагч асан; Хятадын зүүн хэсэгт байдаг олон зуун сүм хийд, загалмайг нураах ажлыг удирдсан гэдгээрээ алдартай мужийн намын нарийн бичгийн дарга асан гээд Хятатын коммунист намын гар хөл болсон хүмүүс Хонконгийн бослогыг дарах ажлыг удирдаж байгаа юм. 

Эдгээр Хятадын дээд албан тушаалтнууд, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний үнэнч холбоотнууд бөгөөд тус хагас автономит эрхтэй хотыг шууд Бээжингийн мэдэлд байдаг бүс нутаг болгохоор өдөр шөнөгүй ажиллаж байна. 

Тэд хөшигний ард нуугдан, олон нийтийн өмнө ховорхон үзэгддэг. Тэдний яг хэн болох, хэрхэн ажилладаг талаар маш бага мэдээлэл байдаг. Гэсэн хэдий ч тэдний нөлөөг олон улсын хэмжээнд бид мэдэрч байна. Учир нь үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд эх газрын Хятад улс урьд өмнө хэзээ ч байгаагүй эрх мэдлийг тэдэнд олгосон учраас Хонконгод урьд өмнө хэзээ ч байгаагүй дарангуйллыг үйлдэх боломжтой болжээ. 

Хятад улс Хонконгийн оршин суугчид болон олон улсын хамтын нийгэмлэгийг цочирдуулсан аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг 6-р сарын 30-нд нэвтрүүлснээс хойш гурван сарын хугацаанд нэгэн цагт Хятадын тэрс үзэлтнүүдийн орогнол, эрх чөлөөний "баян бүрд" болоод байсан хотыг итгэмээргүй хурдтайгаар өөрчлөв.

Коронавирусын цар тахлаас болоод эрх баригчид Хонконгийн парламентийн сонгуулийг дор хаяж нэг жилээр хойшлуулжээ. Улс төрийн янз бүрийн уриа лоозон ашиглах нь одоо салан тусгаарлах үзэлтэй адил болж байгаа учраас жагсаал хийсэн хүмүүсийг газар дээр нь баривчилж байна. Сургуулиуд Хятад төвтэй эх оронч үзлийг илүү сайн сурталчлахын тулд сургалтын хөтөлбөрөө өөрчилж байна. Өнгөрсөн долоо хоногт наад зах нь 28 хүн баривчлагдсаны ихэнх нь ардчиллын төлөө тэмцэгч нэртэй хүмүүс байв.

Бусад олон хүн жагсаал цуглааныг хориглосны дагуу саатуулагдсан. Цагдаагийнхан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд шинэ хязгаарлалт тавьж байхад эрдэмтэд, зохиолчид, нэгэн цагт эрх чөлөөний төлөө дуугаа нэгтгэж байсан хүмүүс нар чимээгүй болов. Өнгөрсөн жил засгийн газрын эсрэг олон сарын турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалд Бээжингийн зүгээс хариу өгсөн уг хуулийг шүүмжлэгчид энэ хууль 1997 онд Британийн хуучин колони Хятадын хяналтанд шилжсэнээс хойш хамгийн ноцтой хямралд хүргэсэн гэж үзэж байна.

“Энэ бол дэглэмийн өөрчлөлт юм. Бүх зүйл аль хэдийн дууссан. Энэ төлөвлөгөөг Хятадын коммунист нам 17 жилийн турш төлөвлөсөн” гэж Хонконгийн их сургуулийн улс төр, төрийн захиргааны профессор Жон Бернс хэллээ.

Хууль хэрэгжиж эхэлснээс хойш ердөө долоо хоногийн дараа эх газрын аюулгүй байдлын ажилтнууд Хонконгийн Виктория цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох 33 давхар зочид буудлыг "эзэлсэн" бөгөөд энэ нь ардчилсан шинэчлэл хийхийг уриалсан өнгөрсөн жилийн жагсаалын үеэр болж байжээ. Тэндээс холгүй цаана Хонконгийн төв засгийн газрын өндөр шилэн, бетонон барилга байдаг. Өнгөрсөн жил эсэргүүцлийн жагсаал болж байсан уг байгууламжийг хэд хэдэн удаа эвдэлсэн билээ. Олон хүмүүс энэ үйл явдлыг Хонконг дахь тэмцэгчдийн ялалт хэмээн үзэж байсан. 

Харин хэдхэн сарын дараа шинэ аюулгүй байдлын хууль хэрэгжиж эхлэх үед тэрхүү буудалд бүгэж байсан аюулгүй байдлын ажилтнууд жагсагчдыг шууд хүч хэрэглэн тараасан юм. 

1997 онд Их Британи Хонконгийг Хятадад хүлээлгэн өгсний дараа Хонконгийн засгийн газар өөрийн хууль тогтоох, шүүх засаглал, гүйцэтгэх засаглал бүхий өөртөө засах орон болж нэг улс, хоёр тогтолцооны хүрээнд тодорхой хэмжээний бие даасан байдалтай байх ёстой байжээ. Гэвч Засгийн газрын тэргүүн, гүйцэтгэх засаглалын тэргүүн нар эцэст нь Бээжингийн "хүүхэлдэй" болсон гэхэд хилсдэхгүй. 

Гэвч өнгөрсөн жил олон сар үргэлжилсэн эсэргүүцлийн хөдөлгөөн үндэстний эсэргүүцлийн хөдөлгөөн болон хувирсныг харсны дараа Бээжин Хонконгийн удирдлагын тогтолцоог бүрэн шинэчлэж шууд өөрөө удирддаг болох арга сэдсэн нь ийнхүү биллээ олсон юм. 

Өнгөрсөн 9-р сард болсон удирдагчдын томоохон уулзалтын дараа Хятадын Коммунист намын төв хороо Хонконгт Хятадын засгийн газрын "цогц засаглалыг хэрэгжүүлж чадсан" хэмээн мэдэгдсэн юм. Ши дарга энэ Хонконгийг өөрийн болгоход тусалсан үнэнч өндөр албан тушаалтнуудыг хагас тэтгэвэрт гаргаснаар Хонконгийн хэргийг хэн удирдан чиглүүлж байгаа нь илүү тодорхой болов. 

Эх сурвалж: The Guardian

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419