Харуулах донтой Монголчууд...

Харуулах донтой Монголчууд...

Амьдралтай ярилцахад түүний асуулт биш, харин бидний хариулт чухал байдаг.

Марина Цветаева

Оросын алдарт найрагч эмэгтэйн хэлсэн энэ үгийг зарим хүний чихэн дээр орилохсон. Яагаад гэж үү. Бид хариулж биш, харуулах гэж амьдраад байх шиг. Хөрш айлын минь бүсгүй жигтэйхэн гоё, ганган. Түүний нохой ч ганган, гил хар, тачирхан үсийг нь лакдсан мэт, үргэлж гялалзаад бас их сүрдмээр.

Зөрөөд өнгөрсөн хэн хүнгүй л эзнийг нь ч, нохойг нь ч эргэн хардаг. Гэхдээ тэднийг “муухай, заваан” гэх хүн олон. Бүсгүй нохойгоо хаана ч хамаагүй баалгачихаад, дээгүүр харан “дүүхэлзээд” гэртээ орчихдог учраас тэр. Түүнд энэ байдлыг нь хэлж, нохойнхоо ялгадсыг цэвэрлэхийг шаардахаар хөөрхөн инээгээд, мэлзэхийг яана. Амьтан тэжээдэг сайн охин гэж би түүнийг хааяахан өмөөрдөг байлаа. Гэтэл нэг удаа “Уралдаанд оролцуулахын тулд нохой тэжээх болсон” гэж ярихыг нь сонсоод үнэлгээ минь буурчихсан. Бусдад гоё харагдах гэж амьдардаг бололтой, тэрбээр.

Нэг найз маань “Манай орцны зарим айл цонхоороо талх, ногоо, яс, шил, тэр ч бүү хэл, хэрэглэсэн жорлонгийн цаас, бэлгэвч, ариун цэврийн хэрэгслээ шидчихдэг. Яг аль давхрын хэн тийм заваан, бүдүүлэг авирладгийг мэдэхгүй. Орцныхноо харахад хөдөөнөөс нүүж ирсэн хоёр, гурван айлыг эс тооцвол бүгд л “сүрхий царайтай”, үнэртэн сэнгэнүүлж, үнэтэй машин унасан хүмүүс байдаг” гэж гайхшаа бардаг юм.

Энэ мэтээр тэрүүхэн хэдэн ам метр доторх нь цэвэрхэн байвал боллоо гэсэн шиг гэрээсээ хог гаргаад орцонд тавьчихдаг, эсвэл цонхоороо чулуудчихдаг хүн нийслэлийн орон сууцнуудад зөндөө бий. Бохирдуулсан орчиндоо өөрөө ч, үр хүүхэд, аав, ээж нь ч амьдардгийг ойлгохгүй тийм “мал” манай орцонд ч байдаг. Гэхдээ тэднийг гаднаас нь хараад тийм гэж мэдэх аргагүй. Яагаад гэвэл тэд бусдын өмнө гоё, соёлтой, боловсролтой, боловсон дүр эсгэж чаддаг.

Монголчууд ер нь янзын улс шүү. Нүүдэлчин удамтай, уудам талд тааваараа “бэлчиж” ирсэн амьдралын хэв маяг, генд байгаа “юм” ийм бүдүүлэг байхад нөлөөлдөг гэж хээв нэг тайлбарладаг. Саяхан автобусанд сууж яваад хоёр эмэгтэйн ярианаас ийм нэгэн түүх сонсов. Баатарынх хүү, охинтой, нийгэм солигдохоос өмнө орон сууцанд хоёр өрөө байртай тов хийсэн амьдралтай айл байж. Хэдэн жилийн өмнө хүү нь өрх тусгаарлан гарснаас хойш охин байраа зарахыг аавдаа ятгаж, уйлж “дуулсаар” санасандаа хүрчээ.

Ингээд банкны зээл авч, байраа томруулаад, өрнөөс өрний хооронд “жирийх” болсон байна. “Би гэртээ найз залуугаа авчрахаас ичдэг. Манай найз нар над шиг ийм умгар, харанхуй байранд амьдардаггүй” гэж “чарласаар” болж бүтээд байсан амьдралаа өрөнд бариулсан охин нь өнөөдөр ганган машин, гар утастай, харин ажилгүй. Бусдын нүдэнд бүтэн харагдах түүний цаана банкны зээлэнд байраа тавьж туухаас наагуур байгаа аав, ээж, өндөр настай өвөө нь бий.

Амьдрал хэдийгээр марафон ч гэсэн хэрэглээгээрээ уралдаж, бусдад харуулж, гайхуулахын тулд явбал гарцаагүй тэнэглэл буй за. “Хүн хэрэв амьдралын мөн чанар, үнэ цэнийн тухай бодоод эхэлбэл өвчилсний шинж” гэж Зигмунд Фройд хэлжээ. Хүний сэтгэл зүйн учрыг олохоор насаараа “өвчилсөн” тэрбээр хийрхэл гэгчийн тухай ийнхүү хэлсэн аж. Үүнтэй адил бид өрөөлд харагдахын төлөөх хийрхэлд нэрвэгдсэн бололтой.

Үүний нэг жишээ нь би өөрөө гэдгээ ч хүлээн зөвшөөрнө. Учир нь, цоргоны ус зэв, хлор ихтэй, эрүүл мэндэд сөрөг гэж мэдсээр байж ус цэвэршүүлэгч төхөөрөмж авахаа хойшлуулсаар оронд нь зарим хогшлоо шинэчилчихсэн гэж байгаа. “Хүн орж ирвэл аятайхан харагдах хэрэгтэй” гэсэн далд хүсэл, “Бусдад харуулах гэж амьдардаггүй” гэсэн бодол минь ийнхүү огтлолцож, эцэст нь “өвчин” нь дийлсэн хэрэг. Гэхдээ би гайхуулах “донтой” хүн биш. Хамгийн чухал нь буруугаа мэдэж байгаа цагт засаж, залруулах боломжтой.

Бельгид олон жил болсон нэг монгол хүн “Гар утас, машины дугаарыг хэдэн сая төгрөгөөр авдаг “уламжлал” одоо хүртэл байгаа юм уу, монголчууд галзуурчихжээ” гэж гайхаж билээ. Бусад орны иргэдийн хувьд энэ мэт энгийн хэрэглээ манайд гангараа болсон хэвээр. Энэ бол бусдаас дутахгүй, бүр “илүү” гарах гэсэн тэнэг, атаархуу зан. Нөгөөтээгүүр, сэтгэл, сэтгэлгээ, сэтгэцийн зогсонги байдалтай холбоотой.

Үүнийг хүн ам цөөнтэй болон хэт ядуу амьдралтай улсын “онцлог” гэж тайлбарлах нь ч бий. Тийм, үгүй гэж дүгнэх нь чухал биш, харин нийгмийн ийм дорой сэтгэлгээг засахад хаана хаанаа анхаарахгүй бол “гайхуулах дон” гээч өвчин газар авлаа. Оюун билгийг дээдэлдэг, хүнлэг, шударга нийгэмд хийрхэх, бусадтай эд мөнгөөр өрсөлдөх өвчин байдаггүйг дэлхийн олон орны жишээнээс харж болно.

Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг. Иргэдийн түгээмэл хэрэглэдэг гар утасны үнэ дунджаар 200 орчим мянган төгрөг. Гэхдээ ийм “хямдхан” утас хэрэглэхээс олонх нь ичдэг. Халаасандаа захирагддаг ухаалаг хүмүүсийн унадаг машин дунджаар 18, харуулах дунтай нь хамгийн багадаа 40 орчим сая төгрөг. Яаж ч бодсон цалингаараа авах боломжгүй ийм үнэтэй утас, машиныг яаж ийгээд л авчихдаг. Энэ нь нэг талаар хэрэглээ хэдий ч нөгөө талаас харахад хүнээс дутахгүй гэсэн сэтгэлгээтэй холбоотой. Өрөөл бусдад харуулахын төлөөх монголчуудын марафон хаана хүрэх бол.

Нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг нэгэн эрхэм монголчууд үнэтэй хослолд мөнгө хайрладаггүй хирнээ түүнээс нь хамаагүй хямд хэлний курсийг “тэнгэрт хадсан” гэж шүүмжилдэг талаар бичсэн байна билээ. Боловсролдоо хөрөнгө оруулахдаа гар татдаг бид хэдэн ч төгрөгөөр хамаагүй хослолд мөнгө зардгаас харахад бусдад гайхуулдаг өвчний явц хаана хүрснийг илтгэнэ буй за.

Ж.Эрдэнэ

17
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419