Хүчирхийлэл хөгширдөггүй...

Хүчирхийлэл хөгширдөггүй...

Саяхны нэг өдөр банкны үүдэнд 70 гарсан болов уу гэмээр хоёр хөгшинтэй таарсан юм. Хүнд шилэн хаалгыг онгойлгож ядах эмгэндээ өвгөн нь тусалж, хэрэндээ бяр заан бариулаас татаад, тэгнэн зогсоод орохыг нь хүлээв. Тэр хоёрын хөөрхөн харагдсан гэж.

Харин яг зөрөөд өнгөрөх үед өвгөн " Хаанбанкинд байгаа гэж би анхнаасаа хэлээ биз дээ, п...минь гэж эмгэнээ хачин хахир хоолойгоор, хамгийн муухай үгсээр зандардаг юм даа. Хөөрхий эмгэн буруудсанаа ойлгоод таг дуугүй өвгөнөө даган толгой гудайн алхав. Ямар их өрөвдөв өө. Хүчирхийлэл хөгширдөггүй гэдгийг ганцхан хоромд ойлгоод би бараг л бүдрээд уначихаагүй.

Тэд хэдэн хүүхэдтэй бол, хүүхдүүд нь бас л ханиа ингэж харааж, ийм хатуу муухайгаар зандардаг байх даа, ач зээ нь ч бас яг ингэж өсч байгаа...энэ зэвүүн бодол надад хэсэгтээ л уяатай өнжиж, эмгэний гөлөлзсөн хулчгар дорой харц үе үе харагдаад, банк андуурсныхаа төлөө тийм муухай үгсийг ийм сайхан насандаа сонсох л ёстой юм байх даа гэх харуусал сэтгэлд тороод үлджээ. Хойд эцгийнхээ гарт үрэгдсэн хоёр настай хүү, халуун паарнаас хүлээтэй хоносон таван настан, зодуураас болж 11 удаа мэс засалд орсон хүү, өөрөө өөртөө түргэн тусламж дуудсан боловч эмнэлгийн тусламж авч чадаагүй есөн настай охин...бид гурав хоног шуугиад л мартсан. Тэгвэл одоо мартмааргүй байна.

Он гарсаар гэр бүлийн хүчирхийлэлд 189 хүүхэд өртсөн. Тэдний 90 хувь нь охид, 10 хувь нь хөвгүүд. 2020 онд энэ төрлийн гэмт хэрэг өмнөх үеийнхээс 30 хувь өссөн...ийм хэрэг дэгдэх тоолонд хүмүүс хэн нэгнийг буруутгадаг. Аав, ээж, хойд эцэг, хойд эх, архи, хар тамхи...тэгээд өөр өөрийнхөөрөө ял өгдөг. Цаазаар ав, тайган болго, насаар нь хорь...Тэглээ гээд бид хүчирхийллээс салахгүй.

Ажилгүйдэл, ядуурлаас эхтэй сэтгэл гутрал, архидалт, боловсролын салбарын дампуурал, хүний эрхийн тухай дулимаг мэдлэг... хүнд хүчир ажил хийж аав ээжийнхээ архины мөнгийг олж, амьдралаа залгуулдаг хүүхэд олон бий. Хэдэн үеийнхнийг хамарсан хэтэрхий хүндэрч доройтсон нөхцөл байдал...хүчирхийлэл нүүрлэсэн гэр бүлээс хүчирхийлэлд автсан гэр бүл салаалж, зодуулж өссөн хүү зоддог аав болж, хараал урсгаж, харайж цамнадаг ээжийгээ дуурайсан хатуу охид өсч...жаалхан үрс жаргал үзэлгүй амьдралаас буцаж, зодуурын шарх эдгэсэн ч зовлонт зүрхэнд нь сорви болон таталдаж...өнөөдөр өөрөө зодуулж, маргааш хэн нэгэн рүү гар далайж...энэ төгсөшгүй цувралыг яг одоо л өөрчлөх хэрэгтэй.

Шуудхан хэлэхэд өнөөдөр зодуулж буй хүүхэд маргаашийн хүчирхийлэгч. Тиймээс төрсний гэрчилгээтэй иргэнээ төр нь мэдээд авдаг байя. Ээж аав байж чадахгүй хүмүүсийн эрхийг хасдаг байя. Тэгээд бүгд нүдээ нээж, нүглийн хажуугаар дуугүй өнгөрдөгөө больж, хүчирхийлэлд хүлээтэй байгаа иргэддээ, инээхээсээ уйлах нь олон болсон хүүхдүүддээ зориг өгье, зорьж очоод авъя.

Түшээд авах төртэй, тулаад өсгөх түмэнтэй, гэрээсээ хөөгдөхөд очих газартай болгоё, хайраар дутахад нь халамжлах төвтэй угтая. Хүүхдүүдтэй минь нэгэн үед ажиллаж амьдрах хойч үеийнхнийг архичид өсгөх эрхгүй. Нударга зангидаж шүдээ зуусан хүчирхийлэгчид Монголын ирээдүйг хүмүүжүүлэх эрхгүй.

Тэдний аав ээж байх эрхийг хасч, эрсдэлтэй нөхцөлд амь нас эрүүл мэнд нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа бяцхан иргэдээ авах Хүүхэд хамгааллын төв байгуулмаар байна. Тэгээд амьдрах сурах таатай орчин, санхүүгийн боломж бүрдүүлэх хүртэл хүүхдийг нь өгөхгүй.  Энэ тухай зүйл заалтыг Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулж, холбогдох төсөв, бүтээн байгуулалт, орчин, ажиллах хүчний асуудлыг цогцоор нь шийдэж чадсан УИХ-ын гишүүнийг, Засгийн газрыг шүтэж амьдаръя. Эс тэгвээс ирээдүй бидний үр хүүхдийн өмнөөс гар далайн, нударга зангидаж байна. Нэг л өдөр тэд хаалгаар чинь хүргэн, үүдээр чинь бэр болоод ороод ирнэ гэдгийг сана.

Р.Эмүжин

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419