Эр хүнгүй л бол үхэх гээд байдаг хүүхнүүдэд!
Нэгмуу эрийн унждаг улаан өгдөг хэдэн халтар төгрөгийн төлөө нэгнээ орцонд нь хүлээж байгаад л сийчиж ална.
Нэгэнтэйгээ муудлаа ,гомдлоо гээд л маргааш нь ус буцалгаж ирээд шалзална.
Нэг эрээс салмагц л нөгөөтэй наалдаж үр хүүхдээ хүчиндүүлж, хүчирхийлэлд автуулж, тахир дутуу, эсвэл үхтэл нь хэн нэгэн, тамлагчаар зодуулна.
Бяцхан үрээ ,охиноо ,хүүгээ хүчиндүүлсэн хүүхэд насыг нь цаашид өсөж томорсон ч хэзээ ч эдгэршгүй үүрдийн шархдуулсаныг харсаар атлаа төрсөн эсвэл хойд, эцэгт
-Би гомдолгүй гээд хээвнэг үр хүүхдээ ч бодохгүй өмнөөс нь хэлээд зогсож байх.
Нэг л их бусдын магтаалд, урманд дуртай . Хожим үр хүүхдээсээ ач нэхдэг эмэгтэйчүүд бидний дунд маш олон.
Эр хүн байхгүй бол ,түүний нэгмуу унждаг улаан мах , чулууддаг халтар төгрөг байхгүй л бол үхчихгээд өөрийгөө ч үр хүүхдээ ч доромжлуулж амьдардаг арчаагүй эх нэртэй эргүү эмсээс гуйя больж үз.Үр хүүхдээ боддоггүй юм гэхэд ядаж өөрийгөө хүндэлж сур.
Амьдралд болохгvй юмыг хаяж, хөөж ,зугтаж ,салж холдож. Дараа нь хэсэг зууртаа ганцаараа , үр хүүхэдтэйгээ байж , сэтгэлийн амар амгалан гээчийг ядаж хэсэг зуур ч болохноо эдлэн жаргаач, үр хүүхдээ ч өөрийгөө ч амар амгалан тайван амьдруулаач.
Амьдралдаа сэтгэл хангалуун байдаггүй, өөрөө ч өрөөлийг ч жаргаах сачийгүй арчаагүй адгийн эрийн оронцогууд ч тэр бусдын амьдралаас зайлаач.
Хүнд заавал хань хэрэгтэй бла,бла гэдэг энэ өчүүхэн үзлээс салцгаая.Хүнд хань шиг хань хэрэгтэй болохоос биеийн болоод сэтгэлийн яргачин, тамлагч, хүчирхийлэгч, тарчлаан зовоогч, огт хэрэггүй.
Та ч үр хүүхэд ч мунхаг мулгуу тэр эр ,эм хэн ч бай хүний оронцогууд ч бүгд жаргах гэж ирснээс зовох гэж ирээгүи .
Жаргалтай бол хамт байж ,зовлонтой бол салж ,холдож сурцгаая.
Эмэгтэй хүний гарт сонголт нь байдаг юм .
Эцэст нь хэлэхэд нэг л их миний нөхөр...миний юм гэсэн өрөвдөлтэй хүүхнүүд байх.
Нөхөр ч эхнэр тэр чиний юм биш. Тэд бол ирсэн шигээ нэг өдөр хэн нэг нь өөр тийшээ өөр хэн нэгэн лүү яваад өгөх нь маш олон.Харин үр хүүхэд чинь өсөж томроод айл гэр зохиогоод явлаа ч үүрд чиний юм .Сайн ойлго, ухаар хайрлагдах дуртай, хайр нэхсэн, үргэлж гомдоллож явдаг эх нэртэй эмсүүд минь ээ.
Эрээс илүү, үрсээ ,өөрийгөө хайрла, хүндэл.
Эртэй эргүй, ханьтай ханьгүй амьдарна зүгээр. Сайн хань нөхөр, эр хажуудах улсаа зовоодоггүй, инээлгэж баясгаж , халамжилж, эрхлүүлж ,энхрийлэл дүүрэн амьдардаг юмаа.
Үрсээ хамгаалж чадахгүй юм бол ээж гэж дуудуулах эрх байхгүй бидэнд.
ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ