Амьдралаа дөнгөж эхлэж байгаа гуч гарсан хүмүүс хөгширч байна, ядарч байна гэх юм...
Дөнгөж гуч гараад л би хөгшин, хөгширч байна, ядарч байна. Амьдралаа дөнгөж эхлэж байж өөрийгөө хүчээр, бодол санаа, итгэл үнэмшилээрээ хөгшрүүлээд үрчийлгээд тавьчина. Гуч хүрвүү гүйюү хамаг биеийг гаргуунд гаргаад, харвин гүзээгээ зүүгээд, хаа таарсан болгондоо хөгширхийн зовлон зүдгүүр тоочоод эхлэнэ.
Автобусанд суувал гучтай хүүхнүүд "Алив эгч нь суучий, бос" гээл хоорондоо булаалцалдаад, суугаагүй нь сууснаа хялалзаад өөрсдийгөө авгай болгочино. Энд тэнд хавтгай дугуй, нөөшилсөн өөх тохчмоор юм байвал гялс очоод дараад авна. Нээрээ ч ах нь, эгч нь ингэж тэгж амьдрал үзээд, хүүхэд гаргаад, энүүгээр тэрүүгээр өвдөж, хавдаад гэхийг нь сонсохоор хүүхэн биш авгай юм шиг, залуу биш өвөө юм шиг, хөдөлмөрийн чадваргүй ч юм шиг, нас нь гэтэл үеийнх байхийн.
Бидний муулаад байдаг Хятдад чинь 90, 100-тай эмээ өвөө нар тивэг тоглоод, дугуй унаж давхиад, дайрчих гээд, 60,70,80 настай эмч нар "Лифтийг өвчтөнд зориулсан" гээд шатаар гүйгээд ажилаа хийж байдаг юм шдээ. Өндөр хөгжилтэй орнуудын 35-45 насныхан чинь өөрсдийнхөө залуу сайханг ашиглаад өглөө оройдоо гүйгээд, хөгшин гэдэг үг хэлэх завгүй ажиллаж, аялаж амьдардаг шдээ.
Зүгээр хэвтэж, биеэ чагнаж, өвчин хэлж, өөрийгөө өмөөрч, насаа тоолхоо л больчих л доо.
Эрүүл, эрч хүчтэй байхийн 70% нь өөрийн бодлоос шалтгаална.
Лхагвасүрэн овогтой Ану-Үжин
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.