Монголчууд У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрыг шүтэн биширч байна. Шүтэн бишрүүлэх юмаа хий, хүлээж байя!

Монголчууд У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрыг шүтэн биширч байна. Шүтэн бишрүүлэх юмаа хий, хүлээж байя!

Дэндүү дураараа, дэндүү омголон, тэгээд дээр нь дэндүү монгол үнэртэй болохоороо би бичихгүй байж чадахгүй нь ээ. Энэ амар амгалан, магадгүй дүлий тайван нийгмийн зүг эл үгсийг шидлэхгүй байж бас чадахгүй нь.

Агданбуугийн Амар.

Хүний нутгийн тэнгэр дор цаазаар авхуулсан монгол оюун ухаан, бусдын нутгаас Монголын зүг зүтгэн байж зогссон зүрх. Өрөөлийн хуулиар шийтгүүлэн хэлмэгдсэн монгол заяа тавилан. Хоёр удаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан Монгол төрийн зүтгэлтэн. Орост шүүгдэн цаазаар авах ял сонсохдоо түүний хэлсэн үг анхаарал татдаг.

БНМАУ тусгаар тогтносон улс юм бол намайг яагаад Зөвлөлтийн шүүхээр шүүж байгаа юм бэ. Би Монголын ард түмэнд хайртай. Оросын ард түмэнд элэгтэй. Би Монгол Улстай хил залгаа улсуудаас болгоомжилдог. Алс хол оршдог учраас Германы ГЯЯ-тай захидлаар харилцан, оюутан илгээж байсан нь үнэн, БНМАУ-даа эрдэмтэн бэлтгэж авах гэсэн юм...1928-1930, 1936-1939 оны хооронд Ерөнхий сайдаар ажиллаж байсан түүний сүүлчийн үг энэ байв. 1941 оны намрын бүүдгэр өдөр түүнийг Москвад буудан хороосон юм.

Хоёр жил А.Амарыг хорьж, хилс хэрэг хүлээлгэхээр байцааж байжээ. Хүч хэрэглэн эрүүдэн байцаасан гэдгийг ч хэлж байв. Шанааных нь ясыг ёрдойтол хорьж, чангалж байхад шархалсан биеэ үл тоон шазуур зуун хэлсэн үг бол энэ. Өршөөл гуйж болох сүүлчийн боломжийг нь сануулахад өөдөө ширтэж зогсчихоод дуугараагүй гэдэг. Хүний нутгийн тэнгэр дор Хөх Монголын төрийн сүлдийг бөхийлгөлгүй явсан их ухаан. Зууны өмнө Монгол төрийн зүтгэлтнүүд хил алгасан, хөршөө гатлуулан, тив дамнуулан, далай алсруулсан гадаад харилцааг эрхэмлэж байв.

Шалтгаан нь алс холын улс гүрнүүд алга дарамхан Монголыг уусгатлаа, эзэлтлээ хол хэмээн сэтгэж, хаяа нийлсэн хөршөө түшиж, хаяа алгассан улс оронтой түншлэхийг эрхэмлэж ирэв. Бүтэн зууны өмнө, бүдэг дэнгийн гэрэл тойрон суугаад тусгаар бодлогоо хэлэлцэн эрхэмлэж асан Монгол төрийн түшээдийн ухаан өнөө цагийн өндөр сэнтийтнүүдэд дутаад байгаа нь гайхмаар. Эдүгээ Жан хэмээх овог Монголд албан ёсоор бий болж, бүрэн бус мэдээгээр 90 мянга орчим хятад иргэн Монгол Улсын иргэншил авсан гэх тоо байдаг.

Өнөөдрийн эрх чөлөө, өргөөгөө бэхэлсэн тусгаар тогтнолыг минь авчрахын төлөө эгэл ардаасаа эхлээд Ерөнхий сайдаа хүртэл 30 гаруй мянган иргэнээ хэлмэгдүүлэн золиослосон гашуун түүх бидэнд бий. Харин одоо? Хэн нэгнийг маань аваачаад буудахгүй, ачаад явахгүй. Гэхдээ Монгол төрийг, Монголын газар нутгийг, Монгол өв уламжлалыг ганц буу дуугаргалгүй, ганц сум зарлагадалгүй эзэлж болно, эзлээд ч эхэлчихсэн. Энэ үг хоёр хөршид маань хоёуланд нь хамаатай.

Тусгаар хэмээгдэх туж харъяат Монгол Улсын төрийн тэргүүнүүдэд, түмэн олонд бүр ч илүү хамаатай. А.Амар ч бас Ерөнхий сайд байсан...тэргүүн бөхийгөөгүй, тэвчээрээ алдаагүй, хөршдөө худалдагдаагүй, хөлсөөр төр бариагүй тийм л удирдагч байлаа.

Өрөөлийн нутгийн тэнгэр дор өр зүрхээ шимшрүүлэн байж цаазаар авхуулахдаа өнчин ганц амиа бус, өргөн Монголоо л бодож зогссон эр хүн, эр зориг, эмтэрсэн сэтгэл юм шүү. Шүтээн гэж түүнийг л хэлнэ. Шүлсээ үсэргэхээс өөр шидгүй, шүлэнгэтэн шунахаас өөр эрдэмгүй төрийн наймаачдыг хэлдэггүй юм. Монголчууд өнөөдөр их, бага хэмжээгээр У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрыг шүтэн биширч байна. Шүтэн бишрүүлэх юмаа хий дээ, хүлээж байя. А.Амар 53 настайдаа баривчлагдан одож, 55-тайдаа алуулсан. Манай хоёртой нэг үеийнх байжээ. Ийм насанд ийм их яргаллыг тэвчин, хүний нутгийн шоронд хөдсөн дээлтэйгээ хатсан нугараагүй зориг, нумраагүй хөвч. Нөгөө ярайсан булчинтай, ялгуусан хоёр маань яг яах бол? Оросоос айгаад хөдөлдөггүй, Хятадад өр тавиад өөдөлдөггүй удирдагч нэртэй уйлан дуут, усан зүрхтнүүдийг л би харж байна!

Р.Эмүжин

73
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419