Японы шинэ Ерөнхий сайдаар Ёшихидэ сонгогдлоо
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгааны улмаас огцорч түүний удирдаж байсан Либерал-Ардчилсан нам даваа гаригт хуралдаж Сайд нарын танхимын дарга Суга Ёшихидэг намын даргаараа сонгожээ. Ингэснээр тэрээр Японы дараагийн Ерөнхий сайд болж байгаа юм.
- Суга Ёшихидэ 2019 оны тавдугаар сарын нэгнээс эхэлсэн Рэйва шинэ эриний анхны ерөнхий сайд болж байна. Тэрээр 1948 оны арванхоёрдугаар сарын 6-нд төрсөн.
- Абэ Шинзог 2006-2007 онд Ерөнхий сайд байх үед Суга Дотоод хэргийн сайд, 2012-2020 оныг хүртэл Сайд нарын танхимын даргаар ажилласан. Мөн Японы түүхэн дэх хамгийн олон жил Сайд нарын танхимын даргын албыг хашсан улс төрч юм.
- Тэрээр Акита мужийн Юзава хотод гүзээлгэнэ тариалдаг гэр бүлд төржээ. Тэндээ ахлах сургуулиа төгсөөд Япон руу шилжиж Хосэй их сургуульд хуульчаар бакалаврын зэрэг хамгаалсан байна.
- Их сургуулиа төгсөөд Дээд танхимын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж, Либерал-Ардчилсан намын гишүүн Оконоги Хикосабурогийн нарийн бичгээр 11 жил ажиллажээ.
- Түүний улс төрчийн гараа 1987 онд Ёкохама хотын зөвлөлийн гишүүнээр сонгогдсоноос эхэлсэн.
- 1996 оны бүх нийтийн сонгуулиар Канагава мужийн төлөөлөгчөөр анх сонгогдсоноос хойш 2000, 2003, 2005 онд дахин сонгогдсон.
- Ерөнхий сайд Койзуми Жуничирогийн Дотоод хэргийн дэд сайдаар 2005 оны арваннэгдүгээр сард сонгогдож, дараа нь 2006 оноос Шинзо Абэгийн Дотоод хэргийн сайдаар үргэлжлүүлэн ажилласан.
- Суга эхнэр, гурван хүүтэй. Түүний эхнэр Марико нь түүний нарийн бичгээр нь ажиллаж байсан улс төрч Оконоги Хикосабурогийн дүү юм.
- Суга өглөө бүр 40 минут алхаж, өглөө, оройдоо 100 удаа босч, суудаг дадалтай. Энэ дадлыг хэвшүүлээд дөрвөн сарын дотор 14 кг хасчээ.
- Тэрээр энэ сарын 14-нд 537 хүний 377-гийн саналыг авч намын даргаар сонгогдсон. Ирэх оны есдүгээр сар хүртэл Ерөнхий сайдаар ажиллах юм.
Эх сурвалж:Reuters