Хонконгт БНХАУ-ын төрийн дуулалыг доромжлохыг хориглолоо
Хонконгийн хууль тогтоох байгууллага өчигдөр БНХАУ-ын төрийн дуулалыг доромжлохыг хориглосон хуулийг баталжээ.
Хурлын үеэр Хонконгийн Ардчилсан намын нэг гишүүн суудлаасаа босч хурлын даргын индэр рүү эвгүй үнэртэй бор өнгийн шингэн хоёр ч удаа цацсан байна. Хамгаалалтын алба түүнийг хүчээр танхимаас гаргасан байна. Онцгой байдал болон цагдаагийн албан хаагч нар хэргийг шалгахаар ажилласан ч ямар ч хорт хий байгаагүй учир түүнийг баривчлаагүй байна. Харин үхсэн шавьж байсан байна.
Уг хуулиар БНХАУ-ын төрийн дуулал болох "Журамт цэргийн марш"-ийг буруу хэрэглэсэн эсвэл доромжилсон этгээдийг 50,000 хүртэлх хонконг доллараар торгох, 3 жил шоронд хорих шийтгэл ногдуулах юм.
Өнгөрсөн жилүүдэд олон улсын чанартай хөлбөмбөгийн тэмцээнүүдэд Хонконгийн багийн хөгжөөн дэмжигчид БНХАУ-ын төрийн дуулалыг доромжилсон тохиолдол олон удаа гарсан юм.
Шингэн цацсан хуульч өөрийн үйлдлээ тайлбарлахдаа төрийн дуулалын тухай хуулийг эсэргүүцэж, 1989 оны Тяньаньмэний талбайд болсон хядлагыг эргэн сануулах зорилгоор хийсэн гэсэн байна.
Хонконг өмнө нь Их Британийн колони байхдаа Их Британийн төрийн дуулал болох God Save the Queen (Тэнгэр бурхан Хатан хааныг ивээн соёрх), Японы эзлэн түрэмгийлэлд байхдаа Kimigayo-г хэрэглэж байсан бол одоо БНХАУ-ын төрийн дуулалыг хэрэглэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters