Хонконгийн иргэд тэмцлээ дахин эхлүүлж 300 жагсагч баривчлагджээ
Азийн санхүүгийн төв хэмээгддэг Хонконгт олон зуун эсэргүүцэгчид гудамжинд гарч, Хятадаас тогтоосон Үндэсний аюулгүй байдлын шинэ хууль болон Хууль тогтоох зөвлөлийн сонгуулийг нэг жилээр хойшлуулсныг эсэргүүцэж өнгөрсөн ням гарагт жагсчээ. Жагсаалын үеэр 300 гаруй жагсагчийг цагдаа нар баривчилж хорьсон байна.
Залуус голдуу жагсагчид БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг батлахыг эсэргүүцэн Монконг дүүрэгт цугласан байна. Эмх журам сахиулагчид удаа дараа сануулга өгснийхөө дараа жагсагчдыг тараахын тулд халуун чинжүүтэй хий ашиглажээ.
Цар тахлын нөхцөл байдал огцом дордож буйтай холбогдуулан энэ сарын 6-нд хийхээр товлоод байсан Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн сонгуулийг нэг жилээр хойшлуулахаар болоод байгаа юм. Хонконгийн сөрөг хүчний хэн сонгуулийн товыг хойшлуулах нь тэдний боломжийг бууруулна гэж үзэж, энэ санааг эс эргүүцэж байгаа аж. Тэд парламентыг хянаж, Хятадын талыг баримталсан аливаа х у уль то г тоомжид хориг тавих боломжтой олохын тулд парламентын суудалд тал хувийг нь эзэлнэ гэж тооцоолсон байна.
Хонконгт хууль зөрчигчдийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх боломж олгох хуулийн төслийг батлахыг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн оны зургадугаар сард эхэлж, эмх замбараагүй байдал дагуулсан билээ. Хэдийгээр төслийг Хууль тогтоох зөвлөлөөс албан ёсоор эргүүлэн татсан ч сөрөг хүчнийг дэмжигчдийн жагсаал 11 дүгээр сарын дунд хүртэл үргэлжилж, зам хаах, галдан шатаах, эвдэн сүйтгэх зэрэг эмх замбараагүй байдал үүссэн юм.
Иймэрхүү үймээн самуунаас цаашид урьдчилан сэргийлэхийн тулд Хятадын эрх баригчид засаг захиргааных нь энэхүү онцгой бүсэд үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг тавдугаар сарын сүүлчээр санаачилжээ. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо хууль эрх зүйн баримт бичгийн эцсийн хэлэлцүүлгийг ням гарагт эхлүүлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, хуулийн төслийг мягмар гарагт баталж магадгүй байна. Долдугаар сарын 1-ний лхагва гарагт Хонконг "нэг улс-хоёр тогтолцоо" зарчмын дагуу Хятадын харьяалалд шилжсэний 23 жилийн ойгоо тэмдэглэнэ.
Хонконгийн хууль тогтоох зөвлөл нь 70 депутатаас бүрдсэн нэг танхимтай парламент юм. Өнгөрсөн оны зургадугаар сараас хойш Хонконгод Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал бараг долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм. Хонконгчууд ийн долоо хоног бүр жагсах болсон нь эх газрын Хятадад хэрэгтэн шилжүүлэн өгөх тухай хуулийг эсэргүүцсэнээс үүдэлтэй бөгөөд Бээжин бүхий л боломжоо ашиглан хяналтаа чангатгахаар оролдож буйг эсэргүүцэж байгаа юм.
Эх сурвалж: Аljazeera