Монгол үндэстний үpийн cyвгийг боож байсан Xятaдын нyyц бодлого илчлэгджээ

Монгол үндэстний үpийн cyвгийг боож байсан Xятaдын нyyц бодлого илчлэгджээ

Хятадын нэг хүүхдийн бодлого 30 жилийн тэртээгээс эхтэй. Тухайн үед айл бүр дор хаяж 4 хүүхэдтэй, хятадын хүн ам болон төрөлтийн тоо ихэссэн байв. Улмаар хоол, усны хомстол үүсэх аюул тулгараад байлаа. Ийнхүү 1979 онд Коммунист нам Хятадын хүн амын өсөлтийг хязгаарлах зорилгоор “Нэг хүүхдийн бодлого”-ыг нэвтрүүлсэн. Тэд хоол, усны гачигдлаас сэргийлж, хувь хүний хөгжлийг сайжруулна хэмээн итгэж, 20-р зууны төгсгөл гэхэд хүн амаа 1,2 тэрбумд барихаар төлөвлөж байв.

Нэг хүүхдийн бодлогын хүрээнд дээрх сайн талуудыг төлөвлөж байсан ч тэс өөр үр дүнд хүргэх болсон. Улсын хүн амын хэт хөгшрөлт, ажиллах хүчний багасалт, аборт ихэссэнээс эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд учрах сөрөг нөлөө гэх мэт…Гэвч энэ бүхнээс илүү “хүйсийн тэнцвэргүй байдал” үүссэн нь дан ганц Хятад төдийгүй Ази номхон далайн улсуудын тулгамдсан асуудал болоод байна. Хятадын эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 1971 оноос хойш 336 сая аборт хийгдэж, 196 сая хүн үргүй болж, 403 сая ерөндөг тавигджээ.

Уг бодлогын хүрээнд айл тус бүр нэг хүүхэдтэй байх бөгөөд хэрэв илүү хүүхэдтэй болбол нийгмийн халамжийн хураамж төлөх ёстой. Хятадууд эрэгтэй хүүхдийг гэр бүлийн залгамж гэж үздэгээс хосууд голцуу эрэгтэй хүүхэд төрүүлэх болсон. 2014 оны байдлаар 100 охин тутамд 116 хүү төржээ. Мөн 1,3 тэрбум хүн амтай Хятад улсын хүйсийн харьцаа алдагдаж, эрэгтэйчүүдийн тоо 30 сая орчмоор илүүдсэн байна.

“Борлогдоогүй” эрчүүдийн тоо хэрээс хэтэрч, хятадын гэрлэлтийн асуудал хилийн чанадад ч заналхийлж эхэллээ. 2020 он гэхэд Хятадад 24 сая “борлогдоогүй” эрчүүд байна гэсэн тоо бий. Энэхүү хүйсийн тэнцвэргүй байдлаас болж Хятадад гадаад сүйт бүсгүйн “импорт” ихэсч, хүний наймааны бизнес цэцэглэх болжээ. Эмэгтэйчүүдийг хулгайлах, наймаалах, ажилд зуучлах нэрийдлээр хятад хүнтэй суулгах явдал Ази номхон далайд ихэсчээ. Тэр дундаа Камбож, Мянмар, Вьетнам улсад хүчээр гэрлүүлэх явдал их болов. Сүйт бүсгүйн хомстлоос гадна нутгийн уугуул эмэгтэйг гэргийгээ болгох нь өртөг өндөртэй байдаг аж. Ийм гэрлэлтэд дор хаяж 120,000 Юаны бэлэн мөнгө, машин, бүрэн тохижуулсан шинэ байшин бэлдэх хэрэгтэй. Иймээс Хятад эрчүүд эдийн засгийн хувьд ашигтай эмэгтэйг сонгох болсон. Гэвч Хятадад ийм гэрлэлтийг зохицуулах, эмэгтэйчүүдийг хамгаалах хуулийн хамгаалалт үгүй. Хосууд маргалдах, эрх нь зөрчигдөх тохиолдолд аль аль талдаа хуулиар хамгаалах боломж байхгүй учиргадаад эмэгтэйчүүд хууль эрх зүйн хувьд “үл үзэгдэх” бэр болон хувирдаг.

Ингэснээр эмэгтэйчүүд халдлагад өртөх, бэлгийн мөлжлөг болоход өөрөөс нь өөр хэн ч хамгаалахгүй гэсэн үг. Даамжирсан “Сүйт бүсгүйн худалдаа” Ази номхон далай ч гэлтгүй манайх шиг хөрш улсад заналхийлэхгүй гэх баталгаа үгүй. Сүүлийн 10 гаруй жилд хүний наймаа болон хилийн чанадад Монгол эмэгтэй амиа алдсан хэргүүд олон гарсан. Харин ийм гэмт хэргийг зөв зохистой шийдсэн нь цөөхөн. Манай улсад зөв шийдэл, бууруулах бодлого, Монгол эмэгтэйчүүдээ хилийн чанадад хамгаалах хамгаалалт дутмаг байх шиг.

Хятадын засгийн газар 2013 оны сүүлээс нэг хүүхдийн бодлогоо сулруулж, хоёр хүүхэдтэй болохыг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Ингэснээр хүн ам зүйн гажуудал тэгширч, хүйсийн харьцааны тэнцвэргүй байдал үгүй болно гэж итгэж байгаа. Гэвч энэ бол урт хугацааны дараа хүлээгдэж буй үр дүн. Ойрын хугацаанд хил давсан заналхийлэл оршсоор л байх болно.

Мөн Шинжаан Уйгарт олноор нь хорих нууц лагер барьсан Уйгар болон ӨвөрМонгол эмэгтэйчүүд үрийн сувгий боож байсан зэрэг нь сүүлд илчлэгдэж олон улсын хүний комиссын зүгээс хүчтэй шүүмжлэлд өртөж байв.

Хаврын тэнгэр шиг төртэй, хууль эрх зүйн баттай хамгаалалтгүй манайх шиг улсад үндэсний хэмжээнд аюул учруулах магадлалтай энэ мэт асуудлыг эртнээс харж, анхаарч үзэх хэрэгтэй байна.

О.Намуун

14
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419