Англи, Орос хэлтэй л бол орчлонг атгачих юм шиг эндүүрсэн эх эцгүүд өрөвдөлтэй
Англиар сайн ярьдаг, ойлгодог гэхээр л мундаг хүн гэж мунхардаг тэнэгүүдэд хандаад хэдэн үг хэлчихье.
Америкт ирсэн хүмүүс сүрхий англи хэлтэй нь ч хэлгүй нь хэл нь тааруухан ч ав адилхан эмгэн, өвгөн харж, эсвэл хумсны салонд, эсбөгөөс тракны жолооч ,таксины жолооч, гэх мэтийн ажлыг л мөр зэрэгцээд хийгээд явж буй.
Хэлтэй байлаа гээд тэд дийлэнх нь ямарч хуулийн мэдээ сэлт байтугай шар сонины мэдээллийг ч орчуулаад тавьчих чадвар сэтгэл ч байхгүй. Маш цөөхөн хүмүүс эзэмшсэн хэлнийхээ хэргийг гаргаж хүмүүст мэдээ мэдээлэл түгээдэг.
Дийлэнх нь хэлтэй ч боссынхоо өөдөөс ч олигтой хэдэн үг холбоод хэлчихэж ч чадахгүй тонголзож, цалингаа ч нэмүүлэх талаар үг дурсаж чадахгүй хэлгүй хүнээсээ дээрдэх юмгүй харийн нутагт амьдарцгааж буй .
Англи хэлтэй л бол ,орос хэлтэй л бол орчлонг атгачих юм шиг эндүүрэгсэд тийм эх эцгүүд өрөвдөлтэй. Манай хүүхэд унаган орос, англи хэлтэй гэж гайхуулагсад дэндүү өчүүхэн.
Хүүхэд бол ямарч хэлийг маш амархан сурдаг.Хаана ч тэр .Монголдоо өндөр төлбөртэй бус жирийн сургуульд сурч байгаа найзын маань охин интернетээр элдэв бичлэг кино ухаж үзсээр байгаад англиар маш цэвэрхэн, ярьж буйг сонсоод үнэхээр бахархсан.
Хүүхэд өөрөө хүсвэл, ямарч хэлийг ямарч орчин нөхцөлд хурдан сурдаг.
Хүүхдийг үнэтэй өндөр төлбөртэй хувийн сургуульд сургаж , англи хэлтэй болголоо гээд хүүхэд чинь тасарчихсан баян ,эсвэл босс, дарга болно гэж эндүүрцгээх.
Хүүхдээ хүн болгож чадаагүй бол юу ч сурсан хүүхэд чинь өөрөө ч өрөөлийг ч жаргаахгүй. Өрөөлийг жаргааж чадахгүй бол өөрөө жаргасан түүх байдаггүй.
Эцэст нь хэлэхэд хүнд төрлөх сайхан хэл шиг яруу тансаг, тунсаг бахдам хэл гэж үгүй.
Гайхуулцгаагаад байдаг Америкт буюу яагаад дэлхийд манай Монголын зохиолчдын бүтээл түгж чаддаггүй вэ гэвэл тэр гайхаж шүтээд буй англи хэлээр чинь орчуулж чадахгүй үг байхгүй, мөн яаж ийгээд орчуулмар болсон ч бидний яруу тансаг хэл, нүүдэлчин ахуйтай ном зохиолыг тэд ойлгохгүй учир тэр юм.
Түүнээс Монгол хэл, Монголын зохиолчид муудаа чадалгүйдээ чадваргүйдээ биш болой.
Англи, орос , Хятад хэлийг тахин шүтэгсэд бүүр эх орноо Кэмбрижжүүлэх хөдөлгөөн өрнүүлсэн сурсан харийн хэдэн хэлнээс өөр юмгүй хоосон тархитай, хүйтэн зүрхтэй, хоноцын сэтгэхүйтэй хүмүүс ээ.
Эцэст нь хэлэхэд хэлтэй хүн гэдэгт хэн багтдаг юм бэ?
Эзэмшсэн хэл усаа ашиглаад хэргийг нь өөртөө төдийгүй өрөөл бусдадаа гаргаж яваа хүн л хэлтэй устай хүн юм.
Ямарч хэл сурлаа гээд хэрэглэхгүй л бол зэвэрдэг багаж лугаа адил. Сурсан хэл мартагдана.
Хэрэглэж чадахгүй бол хэлээр яахын?
Өөрийн хэл бол амь, өрөөлийн хэл бол багаж юм гэж Өвөр Монгол хүүгийн барьсан лоозонг санатугай.
ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ