Б.Алтантуяа: Хятадын дараагийн золиос бол Монгол улс!
Хятад судлаач Б.Алтантуяа Монгол улсыг ноцтой аюул гарцаагүй нөмөрч байгааг анхааруулсан нийтлэл бичжээ.
Монгол хүн бүр ухаан зарж, үрэлгэн байдал, гадныг шүтэх үзэл, өнөөгийн тэнэглэлээ зогсоохгүй бол Монгол улс оршин тогтноход улам хүнд болж байна. 1.3 тэрбум хүнтэй, цөмийн зэвсэгтэй Хятад задарсан ч, задраагүй ч Монгол улсад маш том аюул учруулах нь гарцаагүй болжээ. Яг өнөөдрөөс Монголын эрх баригчид Хятадын зээл, тусламжийг зогсоож, Монгол дахь хятадуудыг гаргахгүй бол хожим харамсаад барахгүй алдаа болно
-Сэрэх дөхөж буй Луу хэмээх хятад-
Ямар нэг институт, их сургуулийн тогоо өнгийсөн, судлаач нэртэй хүмүүсийн элдэв мэргэн тоймд итгэдэггүй. Жижиг Бушийн террористуудын эсрэг явуулсан үйл ажиллагаанд оролцсон мэргэжилтэн судлаач нэртэй хөгийн юмнуудын хичнээн тэнэг мунхаг хүмүүс болох тухай алдартай бестселлерүүд нэгэнт гарсан билээ. Хятадын тухайд бичдэг хүмүүс хичнээн асуудалтай болохыг төсөөлж ядах юмгүй. Хятад улс харахад сүрлэг том боловч, үндэс нь ялзарсан хөгшин мод юм. Хятадын мөхөл ойртож яваа гэдэг прогнози буюу таамаглалдаа огтхон ч эргэлздэггүй бөгөөд тууштай бичдэг. Сайн судлаач байхад гурван үсэгтэй зэрэг, нэртэй их дээд сургуульд ажиллах шаардлага огтхон ч байхгүй. Тухайн орны хэлээр утга зохиол чөлөөтэй уншиж ойлгодог, дээрээс нь эрүүл ухаантай, хүн чанартай байхад л хангалттай.
Хятадын мөхлийн гурван том хүчин зүйл бий. Нэг нь удирдлага ба хүн ам зүй. Хятадын коммунист нам хөгшин төгцөгнүүдээс бүрднэ. Хятадын хүн ам нэг хүүхдийн бодлогоосоо болж маш их хөгширсөн. Тиймдээ ч энэ нийгэм алт хураасан хөгшин данжаадын айдас хүйдэс, хар сэрээр дүүрэн.
Ши дарга паркинсон буюу эхлээд мэдрэлийн судлууд нь саатаж, сүүлдээ сэтгэл мэдрэл нь паранойд буюу хий хоосон хардалт айдсаар тарчилдаг, улмаар ой санамжаа алддаг дархлааны системийн аюултай өвчинтэй. Өвчин нь нилээн ахих шатандаа орсон гэж учир мэдэх хүмүүс нууцхан шивнэлдэх нь бий. Ийм учир ард түмнээ 24 цагаар цахимаар хянаж буй. Дижитал технологиор Орвелийн бичсэн "Биг брадер" - ээс ч хол давсан хяналтын систем нэвтрүүлчихээд сургуулийн хүүхдүүдийн толгойд цахим цагирага зүүчихсэн байгаа. Ямар эрүүл саруул ухаантай төрийн удирдлага гэж ийм байдаг юм бэ?
Хоёрт гэвэл байгалийн тогтолцоо ба нүсэр том суурь байгууламжийн инженерчлэлийн алдаа хоёр хавсарсан аюул бий. 1989 онд Тиэнь Аньмэний талбайг оюутнуудын мах цусаар будах тушаал гаргаж хятадын байтугай дэлхийн түүхнээ харгис хэрцгийгээрээ алдаршсан Ли Пен гэж хүн байлаа. Ли Пен гидрологи буюу ус зүйн инженер байсан хүн. Ли Пен хятадуудын Янзе буюу Хөх мөрнийг луу гинжлэхтэй адил эрхэндээ оруулах эртний мөрөөдлөөр далимдуулж 三峡大坝 Pinyin Sānxiá Dàbà буюу гурван хавцлын далан бариулах нүсэр төсөл сэдэж шуналт гэр бүлээ баяжуулсан. Ли Пенгийнхэн хэмжээлшгүй их төрийн мөнгө цусалсан гэдэг. Энэ далангаас хятадад учруулж буй газар зүй, экологийн болон хүн ардад учруулж буй хохирол мөн хэмжээлшгүй.
Гол хөнөөл нь эргэн тойронд байнга хүчтэй газар хөдлөл болох, мөрний шавар нэг дор их хэмжээгээр хуралдах, далангийн баганууд байнга сэтэрч эвдрэх, мөрний доод хэсгээр далангийн ач тус хүрэхгүй харин ч их хэмжээгээр үерт автах, мөрний эрэг нутгаар шаварлаг хөрс эвдэрч гулгах, мөрний эрэг дагасан хөрс байнга эвдэрч сүйрч байгаа гэх мэт тоочвол үүнээс ч урт жагсаалт болно.
Хятад мэргэжилтнүүд, инженерүүд, эрдэмтэд энэхүү далангаас болж нийтийг хамарсан, нүсэр аюул заналхийлж байгааг анхааруулаад төрөөс дэмжлэг авах биш харин хэлмэгддэг түүхтэй. Төрийн тоть болох хэвлэл мэдээлэл нь далан ямар ч асуудалгүй мэт ярьж олон нийтийг унтуулдаг. Хятадын хөх мөрний гурван хавцлын далан бол хятадын хоолой дээр тулгасан үл үзэгдэх сэлэм юм. Энэ сэлэм хэзээ ч бууж мэднэ. Буувал хэдэн сая хүний толгой өнхөрнө. Хятадын түүхнээ гарсан тариачдын бослого ихэвчлэн Хөх мөрний үерээс болсон байгалийн гамшиг, өлслөнгийн дараа гарч ирдгийг мэддэггүй бол хятад судлаач гэхийн хэрэг юун.
Гуравт хятадуудын мөн чанар ба жижиг үндэстнүүдийн хоорондын байнгын дайсагнал. Түвд, Уйгаруудыг хэрхэн харгислаж буйг энд нуршаад юу гэх вэ? Өвөр Монголд гэхэд л соёлын хувьсгалаар орос хэлтэй хамгийн сор сэхээтнүүдийг нь сорчилж устгаад, 100 гаран мянган хүний амь нас хөнөөсөн нь геноцид буюу жижиг үндэстнийг аймаглан устгах гэмт хэрэг байлаа. Хятад хүнд Күнзээс өөр бурхан шашин байдаггүй. Хойт наснаас аюух эмээх, нүгэл хилэнцээс цэрвэж жигшихийг мэдэхгүй. Залуужих гэж хүний ураг идэх, уйгаруудын эд эрхтнийг эрхтэн дархтаны нөхөөс болгож байгааг ердөө л хятад мөн чанар гэж ойлгох нь зүйтэй. Аль "Хүйтэн уулын бичиг" "Гурван улсын түүх" гэх мэт хятад уран зохиолын титэм нэртэй бүтээлүүдэд хүний махаар хоол хийж иддэг гуанзны тухай их бичсэн буй. 19 дүгээр зуунд нэртэй байсан, орчин цагийн хятад уран зохиолын эцэг гэх Лү Сүнь "чирен дэ шэхуй" буюу хүний махан хоолтой нийгэм гэж халаглан бичсэн нь буй. Өнөө цагаас гэвэл Нобелийн шагнал авсан Мо Янь хүртэл энэ тухай бүхэл бүтэн роман бичсэн байгаа.
Энэ гурван зүйлээс монгол улсад хамаатай дүгнэлт юу вэ? Монголын төр сандайлсан хүмүүс хятадын улс төрийн гэмт хэрэгтнүүдтэй их сүжирч хүзүү толгой холбож, хувийн халаасандаа чихэх гэж төрийн нэр барин зээл тусламж авч буй явдал хамгийн ноцтой улс үндэстний минь аюул юм. Арайхийж хятадын өрөөс мултарч шинэ цагтай золгосон 1921 оны хувьсгалын өмнөх Манжийн дарлалд 300 жил үйлээ үзэж, өрөнд баригдаж өтөнд идүүлсэн байдалдаа эргэн орж байгаа явдал.
Өвөр монголд болж буй явдал бидэнд хамаагүй биш хамаатайгаас хамаатай. Өнөөдөр тэнд болж буй явдал маргааш бидэнд тохиолдох бодит аюул хөнөөл юм. Өвөр монголчуудаа бид аварч чадахгүй ч хятад өөрөө салж унах цаг тун дөхөж буй маш эгзэгтэй үед амьдарч буйгаа монголчууд сайн ойлгох хэрэгтэй байна. Мөхөхийнхөө өмнө галзуурч буй хятадуудыг улс орондоо ихээр оруулвал хятад улс задармагц тэд хэзээ ч монголоос явахгүй. Бид ч тэднийг хөөж явуулах цэрэг зэвсэгийн хүч юу билээ? Иймээс бид Өвөр монголоо аврая хэмээн бодит хүч тэнхээнээсээ хэтэрсэн юм хийх гэж хоосон уриалга ярих инээдтэй. Харин эх хэлийг нь хааж боож, цэрэг цагдаа оруулж, баривчилж, тамлаж эхлэсэн дээр нь төр сандайлсан хүмүүсээсээ бодлогоо бодитойгоор өөрчлөхийг шаардах, цаашид хятадаас зээл тусламж авахгүй байх, хуучин өрийнх нь заримыг өөрсдөөр нь гаргуулах, хууль эрх зүйгээр гэмт хэргийг нь шалгуулж шүүлгэж эдлэх ёстой ялыг нь эдлүүлэх, хятадын өрийг төрийн завхралаас болсныг олон нийтэд зарлаж, өрийг удаан хугацаагаар хойшлуулах, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нэртэй мөнгө шамших орц гарцыг яаралтай хаах, хятадаас импорт оруулж ирэх нэрийдлээр хэдэн тэрбумаар нь хор оруулж ирдэгээ эрс зогсоох, өөрийн эдийн засгаа хэдэн жил ч болсон шүд зуун бие даасан болгох дорвитой алхамууд хийх хэрэгтэй байгаа юм аа.
Монголчууд ганцхан юм л ойлгох хэрэгтэй. Бид алдаа хийсэн. Алдаа хийдэггүй хүн гэж үгүй. Алдаагаа харин засахгүй, давтаад явбал хамгийн адгийн мунхаглал тэнэглэл энэ юм. Бидэнд коммунизм ч капитализм ч таарахгүй. Ер ямар ч изм, харийн онол таарахгүй. Монголд найз байхгүй. Монголд хятад гэж дайсан бол бий. Хүүхдүүдийг минь хүний наймаагаар хулгайлж, байгаль орчныг минь тонож цөлмөж байхад хаус машин бодох ичгэвтэр.
Хүн ашиглаж эд хогшил хайрлана, хүн боолчилж мөнгө шүтнэ гэж ер ямар сайхан суртал байх вэ? Монгол хүн бие биенээ хайрлаж, эд хогшлыг зөвхөн үнэнч шударгаар, зүй зохистойгоор, хэмжээ домжоотой эдлэхэд л боллоо.
Монгол хүн бие биенээ шүтэн барилдаж, харин мөнгийг бол цаас гэж ойлгох учиртай. Бүгд өр зээл тавьж амьдардагаа жигшиж болих хэрэгтэй байна. Хөдөө орон нутагтаа шилжиж, эгэл бор амьдралаар шүд зуун амьдарч байгаад цэвэр өөрсдийн чадлаар монголын нөхцөлд таарсан аж ахуй хөгжүүлэх. Бидний баялагийн дээд баялаг бол монгол хүн, монгол эх орон, тусгаар тогтнол. Энэ баялагийг бий болгох суурь нь бол эрүүл байгаль орчин, амар амгалан аюул заналгүй амьдрал, эрүүл хоол хүнс. Бидний хэзээ ч юугаар ч арилжиж болохгүй эрдэнэ бол юун түрүүнд өвөг дээдсээс үлдсэн тусгаар улс, эх орон минь бөгөөд ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ, ХЭНЭЭС Ч ЯМАР Ч ӨГЛӨГ, ЗЭЭЛ ТОСЧ ГОРЬДОХГҮЙ, ХЭНЭЭС Ч ЮУНААС Ч ХАРААТ БУС ЭРҮҮЛ САРУУЛ МОНГОЛ ХҮН!
Хятад судлаач Хангин овогт Бат-Очирын Алтантуяа 2020.09.05
"Эх орон чинь хүнийх болсон цагт чамд гишгэх газар байтугай уйлах тавилан ч олдохгүй" О.Дашбалбар