Барилгын инженер, хот төлөвлөгчийн үүднээс орон байр авахдаа анхаарах хоёрхон зүйлийг зөвлөе!
Улаанбаатар хотын төлөвлөлт шинэчлэгдэлгүй удсанаас хотын түгжрэл гэж маш том асуудал бий болсон. Өдөртөө 2-3 цагыг түгжрэлд зарцуулж, дан ганц цаг заваар бус эрүүл мэнд, залуу нас, мөнгө төгрөгөөрөө ч хохирч байна.
Хоногийн 24 цагийн талыг унтаж амран гэртээ өнгөрөөдөг гэвэл үлдсэн 12-ын 3-4 цагыг түгжирчхээр бидэнд ажил амьдрал, өөртөө болон гэр бүл, найз нөхөддөө зарцуулах ямар ч цаг нар үлдэхгүй. Өвлийн богинохон өдрүүдэд бүр ч хэцүү. Түгжрэл зөвхөн хувь хүнд ч биш улс оронд ч эдийн засгийн маш их алдагдалтай тусдаг. Түгжрэл болон бусад асуудлаас зайлах боломжтой бол тэрийгээ ашигла. Төр засгийг хараагаад түгжрээд суух хэрэггүй.
1. Байршлаа зөв сонго. Түгжрэлийн 40% хүүхдээ хүргэж өгөх хөдөлгөөн байдаг. Тиймээс хүүхдийнхээ сургуульд ойрхон байр худалдаж ав эсвэл түрээслэ. Сургуулийн ойролцоо, автомашины зам гархааргүй зайнд байхад хүүхэд 8 наснаас бие даан өөрөө хичээлдээ явах, харих боломжтой болдог.
Ингэснээр ээж аав хоёрын ажлын цаг хорогдохгүй, яарах, нэгнээ хүлээлгэх, хоцрох, түгжрэх, өвлийн хүйтэнд даарах зэрэг маш олон асуудлаас ангижирч эрүүл мэнд, эдийн засагт давуу тал бий болно. Хүүхэд ч илүү цаг нартай болно. Машин ч шаардлагагүй. Ер нь гэртээ яаж л бол яаж харьдаг байх ёстой. Жишээлбэл Яармагруу ганцхан замаар очдог учир тэр зам түгжирхэд бүх юм таг зогсоно. Тиймээс ойр хавьдаа ажиллаж амьдар. "Маш их мөнгө хэмнэгдэнэ."
Одоо амьдарч байгаа байраа түрээслээд нүүж болно. Заавал нэг газраа шигдээд байх шаардлагагүй. Хүүхэдгүй бол ажлынхаа ойролцоо амьдар. Хүн өдөртөө 30-45 минут алхах нормтой. 2км радиус дотор өвлийн хүйтэнд алхаад л харьчихна. Ажил гэр 2-ын хоорондох төгс алслал гэж 10-15 минут дугуй жийгээд харих боломжтой зайг хэлдэг.
2. Амьдрах байрныхаа оршин суугчдийг танд. Фэйсбүүк группт нь ор. Тэндээс бүх сан, цахилгаан, сөх-ийн асуудлуудыг мэдэж болно. Барилга байшин хэдийгээр 100 жилийн настай байж болох ч сантехник, цахилгааны эд ангиуд хамгийн хурдан мууддаг. Гэхдээ дорхноо засаж сэлбээд шинэчилж болно. 1-2 саяд хөнгөхөн сэргээх засвар хийчих боломжтой.
За тэгээд нэг байр авлаа гээд насаараа тэндээ хоргодоод байх хэрэггүй. Мөн түгжрэл төрийн асуудал гээд залуу насаа машинд үрэх хэрэггүй. Боломжоороо ажил, амьдралаа зохицуулаад, шилээд сонгоод нүүгээд аль болох стресс, зардал багатай амьдар. Машингүй амьдрах хэрэгтэй. Автобус, дугуй унаж явган алх.
Л.Ану-Үжин