Газын зурвас дахь Израйль, Палестины "дайн"

Газын зурвас дахь Израйль, Палестины "дайн"

Израиль Палестины цуст сөргөлдөөн балар эртнээс үүсэлтэй. Түүх тэмдэглэгдсэн цаг үеэс л эхлээд энэ хоёр ард түмэн шашны цуст өрсөлдөгчид байсан юм. Харин цэвэр улс төрийн талаас нь энэ сөргөлдөөнийг 19-р зуунаас эхтэй хэмээн түүхчид албан ёсоор тэмдэглэн үздэг.

19-р зууны сүүлчээс 1920 он хүртэл

Европоор нэг тарсан байсан еврей нар Израиль нутаг бол бидний бурхнаас заяатай түүхэн газар хэмээн Сионист хөдөлгөөнийг 1890-ээд онд үүсгэсэн юм. Тэр үед Израиль нутаг нь Турк Оттоманы эзэнт гүрний мэдэлд байсан бөгөөд Палестины арабууд суугуул болсон байж. Еврей нарын Израильд улс байгуулах хөдөлгөөнийг арабууд ихэд болгоомжлон хүлээн авч өөрсдөд нь тулгарсан аюул мэт бодож байв. Энэ үед еврейчүүд Израильд газар худалдан авах замаар нүүн ирсээр байв.

Гэтэл Дэлхийн 1-р дайн дэгдэж орхилоо. Турк-үүд Германтай дайнд эвсэв. Тэдний эсрэг байлдсан Британичууд Туркийг араас нь сулруулах зорилгоор еврей нарын шинэ улс байгуулах хүслийг дэмжинэ гэж амлан Израиль улсыг еврейн нутаг мөн гэж зарлав. Холбоотон Франц нь ч Британийг энэ тал дээр дэмжин 1916 онд тунхаглал зарлаж еврей нарыг Израильд байлгах албан ёсны олон улсын бичиг баримтыг нэг ёсондоо бүрдүүлээд өгчээ.

1920-1948 он

Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан Туркийн эзэмшлээс булаан авсан британичууд Палестинд эрх барин суухын сацуу еврейчүүдийг дэмжиж байлаа. Еврейчүүдийн Палестин дахь эрх дархыг хамгаалах нийгэмлэг, холбоодыг британичууд хүрээлэн дэмжиж байв. Палестины арабууд үүнийг маш ихэд эсэргүүцэн өөрсдийг нь шахан гаргасан алхам хэмээн хүлээн авч байв.

1921 оноос авахуулаад палестинчууд шашны бүлэглэл байгуулан еврей нартай тэмцэн, лалын шашныг устгах бодлого явагдаж байна гэж бусад арабуудад ухуулах болов. Үймээн ч нэлээд газар авч байлаа. Араб эсэргүүцэгчид еврей нарыг олноор нь хүйс тэмтэрсэн явдал ч хэд хэд гарсан юм. Тиймээс британичууд аль болох хоёр талыг тусад нь байлгах арга хэмжээ авч байжээ.

1936 он болоход Европт том дайн дэгдэх нь бараг тодорхой болж байлаа. Нацист Герман хүчээ аван Британи ч илдээ хурцалж бамбайгаа агсаж эхлэв. Тиймээс Палестинд анхаарлаа төдийлөн хандуулаад байсангүй. Тэр үед арабууд том бослого гаргалаа. Араб босогчдыг германчууд ч дэмжив. Тэд мэдээж дэмжсэн шалтгаан нь еврейчүүдэд дургүй байснаас гадна яваандаа гүрэн байгуулахдаа Ойрх Дорнодод нөлөөгөө тогтоон Британийг сулруулна гэж бодож байв.

2-р дайн дэгдэхэд арабууд нацист Германд үнэнч гэдгээ зарлан Британийн эзэнт улсад Ариун Дайн зарлаад авчээ. Гитлер ч Арабын босогчдод амлалт өгөн Палестинд германууд очих л юм бол еврейчүүдийг газрын хөрснөөс арчаад хаяна гэж байв.

Тэгсээр 2-р дайн дуусч нацист Герман капут болов. Британичууд ялагч талд үлдсэн болохоор Палестин дахь нөлөөгөө эргүүлэн авчээ. 2-р дайны турш өрнөсөн еврейчүүдийн эсэргүүцэх хөдөлгөөн мохож алга бололгүй дайны төгсгөлтэй золгож авсан учраас олон хүний дэмжлэгийг хүлээх болов. Тэр үед холокост буюу еврей үндэстэнд хийсэн геноцидийн баримтууд дэлгэрч эхэлсэн. Нацистуудын зураг хөрөг, алах лагерь, хальс бичлэгийг харж жигшсэн олон улсууд еврей нарт орон гэр олж өгөхийг дэмжиж эхэллээ.

НҮБ хуралдан Палестиныг гурав хуваан нэгийг нь Еврей улс, нөгөөг нь Араб улс, үлдсэнд нь холимог улс байхаар заасан юм. Тэрхүү холимог хэсэг нь түүхт их хот Иерусалим байлаа. Энэ заалтыг хоёр тал хоёулаа эсэргүүцэв.

1964 онд Палестины Чөлөөлөх байгууллага үүсжээ. Тухайн байгууллагын зорилго нь Палестиныг зэвсгийн хүчээр чөлөөлөхөд байв. Израильчууд Баруун Эрэг рүү байн байн довтолж Палестины мусульман ахан дүүс болон Египетийн армид цохилт өгч байсан бол Египет тэргүүтэй Араб орнууд Палестины арабуудыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулаxыг нь бэлдэж дэмжиж байв.

1967 онд Израильчууд гэнэтийн сюрприз барьж "6 Өдрийн Дайн" дэгдээж Баруун Эрэг, Газын зурвас, Иерусалимыг бүхэлд нь эзэлж орхив. Ингэснээрээ Палестин бүхэлдээ Израильчуудынх боллоо.

1967-1993 он

Палестины Чөлөөлөх байгууллага израильчуудад цохигдон шахагдаж Иордан улсад дүрвэн орсон юм. Тэндээсээ катюша пуужингаар Израиль руу харваж эхэлсэн байна. Израиль ч хариу арга хэмжээ авч байлаа. Хүч саарсан палестинчууд голдуу хилийн гаднаас пуужин харвах, террорист ажиллагаа үйлдэх зэргээр дайрч байв.

1972 онд Мюнхений олимпд оролцох Израилийн тамирчдыг алан хядсан гэх мэт дуулиант террорист довтолгоо гарч байсан билээ. Израильчууд Сири, Египет, Ливан, Иорданы армиудтай бага сага тулалдаанд олон удаа оржээ.

1982 онд "Ливаны Дайн" эхэлж Израилийн арми лалын улсуудын зэвсэгт хүчнээс хэт давуу болсноо харуулан Ливаныг яах ийхийн зуургүй эзэлж нийслэл Бейрутыг авлаа. Энэ явцад израильчууд зэвсэг бариагүй 3500 орчим арабуудыг хүйс тэмтэрсэн явдал гарсан нь олон улсын шүүмжлэлд өртөж байв. 1985 онд Израиль Өмнөд Ливанд *жийрэг бүс* байгуулж үлдээгээд гарч одов. 1987 онд Палестины Хамас бүлэглэл байгуулагджээ. Хамас нь зэвсэгт мөргөлдөөнөөр чөлөөлөгдөх зорилготой байгууллага юм.

1988 онд Палестины Чөлөөлөх байгууллага Палестины тусгаар тогтнолыг Алжир улсаас зарлав. Тэд НҮБ-ын анхны шийдвэрээр заасан тэр нутагт л палестинчууд тусгаар улс байх ёстой хэмээн зарлав. Үүнийг нь ч олон улс дэмжин хүлээж авсан байна.
1991 онд Иракийн ерөнхийлөгч Саддам Хуссеин Кувейтийн нефть рүү шунаж эр бярандаа итгэн халдан довтоллоо. Тэгэхэд Палестины Чөлөөлөх байгууллагын тэргүүн Ясир Арафат Саддамыг дэмжиж орхисон юм. Энэ нь алдаа байсан ч гэж түүхчид хэлдэг. Египет тэргүүтэй олон нефть үйлдвэрлэгч орнууд эрх ашгийнхаа үүднээс Саддамын эсрэг байр суурьтай байсаар байтал палестинчууд Арафатын удирдлагаар Иракийн талд орсон нь Египет тэргүүтэй бусад араб улсуудын дэмжлэгийг алдаж эхлэв. Төдөлгүй АНУ Иракийг илүүрхэн бут цохиж дайныг хурдан дуусгасан.

1993-2000 он

Ослогийн гэрээ хийгдэх үйл явц гэж энэ үеийг нэрлэдэг юм. Израиль Палестины удирдлага хоорондоо уулзан гэрээ хийж тайван замаар нутгаа хуваацгаая гэж ярилцсан хэрэг.

Палестинчууд Баруун Эрэг болон Газын зурваст өөрсдийгөө захирах эрхийг Израилиас олгож өгсөн. Израильчууд Палестины террорист ажиллагааг бүрмөсөн зогсоохыг голчлон шаардаж байв.

1995 онд энхийн замаар шийдэх асуудлыг Израиль талаас тэргүүлж байсан ерөнхий сайд Ицках Рабин улс төрийн аллагад өртөв. Түүнийг палестинчууд биш харин хатуу үзэл зорилготой Израилийн баруун үзэлтнүүд хөнөөсөн юм. Израилийн Баруун үзэлтнүүд маш хүчтэй бөгөөд Израилийг Палестинтай хатуу гараар тэмцэж ярилцах ёстой гэж номлодог.

1996 онд ч Баруун үзэлтнүүд Израилийн сонгуульд ялсан юм. Гэвч Ослогийн гэрээний явц үргэлжилсээр л байв. Энэ явцад Израильчууд Хамаст халдаж, Хамас ч Израильд террорист дайралт хийсээр байлаа. 1999 онд баруун үзэлтнүүд ялагдсан бөгөөд гэрээ шинэ төвшинд хүрч Израиль цэргээ Ливаны *жийрэг* бүсээс татав. 2000 онд Америкийн ерөнхийлөгчийн зуны өргөөнд хоёр тал хэлэлцэхэд Израилийн тал Газын зурвасыг бүтнээр нь Палестинд өгч, Баруун Эргийн 75 хувийг, яваандаа 100 хувийг өгч, дээрээс нь мөнгөн тусламж дүрвэгч Палестинчуудад өгөх гэрээг санал болгов. Гэвч Палестиныг төлөөлсөн Ясир Арафат зөвшөөрсөнгүй. Тэрээр сөргүүлж санал тавьсангүй хаяад явчхав.

2000-2010 он

Террорист ажиллагаанууд нэмэгдэж эхлэв. Израилийн энгийн иргэдэд амиа хорлох байдлаар тэсэлгээ дэлбэлэлт хийх тактик газар авчээ.

2001 онд Израилийн улс төрийн байдал үзэл санаа хоёр хуваагдсан хамтарсан засгийн газар байгуулагдсан билээ. Террорист ажиллагаа тутамд Израилийн зэвсэгт хүчин хатуу цохилт Палестинчуудад өгөхийн сацуу энгийн номхон иргэд хоёр талаас олноороо үхэж байлаа.

2002 онд Израильчууд терроризм багасгах талаар арга хэмжээ аван бетон хана Баруун Эргийг дагуулан босгосон юм. Энэ нь террорист халдлагыг эрс багасгасан боловч Палестины иргэдийн амьжиргааг машид доройтуулсан байна. 2003 оноос Израильчууд Газын зурвасаас ухран гарсан ба 2005 онд Ясир Арафат нас барахад Хамас бүлэглэл хүчээ авч улмаар 2006 онд Палестины гол эрх барих хүчин болсон юм. Тэр цагаас хойш өнөөг хүртэл Газын зурвас Иерусалимд дайны гал зогссонгүй.

 

Эх сурвалж: tandfonline.com

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419