Даяаршлын баатар: Хятад орон

Даяаршлын баатар: Хятад орон

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2012 онд эрх барьснаас хойш хятадын гадаад бодлого эрс идэвхэжсэн билээ. Ши Жиньпиний бүрэн эрхийн эхний хугацаанд 2014 онд Хятадын Коммунист Намын төв хорооны (НТХ) Гадаад харилцааны анхны хурлыг хөрш орнуудын бодлогоор явуулсан. Энэ нь ямагт их гүрнүүдтэй харилцах харилцааг чухалчлан анхаарч ирсэн өмнөх үеэс өөр, үүгээрээ ч сонирхолтой байсан.

Ши Жиньпиний бүрэн эрхийн хоёр дахь хугацаа эхлэхэд 2018 онд НТХ-ны Гадаад ажлын эхний хурлыг 6 дугаар сарын 22, 23-ны өдөр зохион байгууллаа. Тус ажлын хурал дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин илтгэл тавьж, гадаад бодлогын шинэ чиг хандлагыг илэрхийллээ. Энэ сарын тоймд Шинэ эрин үеийн Хятадын гадаад харилцааны үзэл санаа, бодлого, чиг хандлагыг тоймлон хүргэж байна.

Хятадын гадаад бодлогын үзэл санааны 10 зүйл

Хятадын Коммунист намын төв хорооны Гадаад ажлын хурал дээр Ши Жиньпин тавьсан илтгэлдээ “Шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын гадаад харилцааны үзэл санаа”-г дараах 10 зүйлд багцлан тодорхойллоо. Үүнд:

  1. Намын төв хороогоор удирдуулсан нам гадаад ажлыг нэгтгэн зангидаж чиглүүлнэ,
  2. Хятад үндэстний сэргэн мандлыг эрхэм үүрэг болгож, Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцааг урагшлуулна,
  3. Дэлхийн энх тайван, хамтын хөгжлийг эрхэм зорилго болгон хүн төрөлхтний нийтлэг хувь заяаг бататгана,
  4. Хятадын онцлогтой социализмыг үндэс болгон стратегийн итгэлээ бэхжүүлнэ,
  5. Хамтын зөвшилцөл, хамтын бүтээн байгуулалт, хамтын үр ашиг гэсэн зарчмаар “Бүс, Зам”-ыг бүтээн байгуулна,
  6. Харилцан хүндэтгэж, хамтдаа хожсон энх тайванч хөгжлийн замаар замнана,
  7. Гадаад харилцааны ажлын царааг харгалзан дэлхий даяар түншлэл байгуулна,
  8. Эрх тэгш, шударга ёсыг эрхэмлэн даян дэлхийн засаглалын системийн өөрчлөлтийг түүчээлнэ,
  9. Үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдлэн улсын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаална,
  10. Дипломат ажлын шилдэг уламжлал хийгээд цаг үеийн онцлогийг хамтад нь чиглэл болгон Хятадын гадаад харилцааны онцлог загварыг бий болгоно,

2012 оноос хойш хятадын гадаад бодлогод гарсан шинэчлэлтийг энэ 10 зүйлээс харж болохын сацуу цаашид баримтлах чиг шугамыг мөн баримжаалж болно.

Хятадын гадаад бодлогын жанжин шугам “даруу байж хүчээ нөөх” биш “хүн төрөлхтний нийтлэг хувь заяаг цогцлоох”-д чиглэж глобал түвшинд очсон тул бодлого нь ч мөн адил олон улсыг хамарсан даяар шинжийг олж идэвхжив. Хамгийн тод жишээ нь “Бүс, Зам” санаачилга. Түүнчлэн юанийг олон улсын валют болгох, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хэмээх олон улсын санхүүгийн механизм байгуулах, БРИКС, ШХАБ, 20-ийн бүлэг гэх мэт олон талт хамтын ажиллагааг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрт голлох зэргээс харж болно.

Ийнхүү Хятадын гадаад бодлогын сратеги бүхэлдээ шинэчлэгдэж, гадаад харилцааны салбарт баримтлах жанжин шугам, үндсэн чиглэл, бодлого нь даяар шинжийг олж өөрчлөгдөж буйг “Бүс, Зам” стратегид хийсэн нэгэн анализаас тодруулбал сонирхолтой. Өмнөд Солонгосын “Төвийн өдрийн сонин”-д гарсан дүн шинжилгээнд “Бүс, Зам”-ыг хятадын уламжлалт го даамны стратегитай холбон тайлбарлажээ:

Го даам тоглоход хэрвээ өрсөлдөгчийнхөө гаргасан замаар хөтлөгдөж явбал чи хожигджээ гэсэн үг. Хятад улс Ази тивийн тавцан дээр АНУ-тай тулгарахаас аль болох зайлсхийж байгаа. Хэрвээ АНУ Ази тивд төвлөрвөл Хятад улс сэм сэмхэн Азиас гараа татаж, дэлхий рүү гарах болно.

Хэрвээ АНУ Ази тивд Хятадыг бүслэх гэвэл Хятадын стратеги нь Төв Азиар дайран Орос, Европ тив хүртэлх “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийг (Бүс), Зүүн өмнөд Ази, Энэтхэгээр дайран Африк тив хүртэлх “21 дүгээр зууны далайн торгоны зам” (Зам) бүтээн байгуулах замаар илүү өргөн бөмбөрцгийн хэмжээнд АНУ-ыг бүслэх болно. Барууны шатарт ноёныг нь мад тавих нь чухал, өөрөөр хэлбэл бүрэн гүйцэд ялалтад чиглэдэг.

Харин го даам бол эсрэг талаасаа илүү олон байршил эзэлж авах буюу харьцангуй давуу тал олж авахыг эрмэлздэг. Х.Киссенжерийн хэлсэнчлэн хэрвээ шатарчны зорилго нүүр тулан довтолж эсрэг талын морийг устгах явдал байдаг бол го даамчин хүн хөлөг дээрх “хоосон” орон зай руу тасралтгүй нүүж, харьцангуй давуу тал олж авдаг. Зарим барууныхан Хятадын “Бүс, Зам” төлөвлөгөөнд багтаж буй Төв Ази, Зүүн өмнөд Азийн орнуудын ядуу буурай, улс төрийн тогтворгүй байдлаас болоод амжилтгүй болно гэж таамагладаг.

Гэвч Хятадын харж буйгаар эдгээр орон бол газрын зураг дээрх хоосон зай билээ. Барууны цэргийн онолд хүн ам нягтаршсан бүс, нийслэл хот эсвэл эдийн засгийн төв рүү хийх дайралт, хамгаалалтыг онцолдог. Гэтэл го даам дээр төвийг тойрсон бүслэлтийн стратегийг чухалчилдаг.

Ши Жиньпиний “Бүс, Зам” стратегийн үзэл санаа “гурван талаас төвийг нэвтлэх нь гарцаагүй ялалтад хүргэдэг” гэдэгт үндэслэсэн, өөрөөр хэлбэл гурван тал өөр өөрийн талаас төвийг нэвтэлбэл найдвартай ялдаг го даамны аргыг ашиглаж байгаа юм. Тийм учраас Ази, Европ, Африк эх газрын гурван тивийг “Бүс ба Зам” төлөвлөгөөгөөр холбовол зайлшгүй ялна. Го даамны нэг онцлог нь сунжирсан урт тулаан хийдэг юм. Хятадууд цаг хугацаа өөрөө давуу тал хэмээн үздэг билээ.

 

Эх сурвалж: Poltitico

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419