Өмнөд Хятадын тэнгисийн маргаан...
Америк болон Хятадын хөлөг онгоцнууд маргаантай арлуудын ойрхон зөрөлдөж, нисэх онгоцнууд агаарын орон зайгаа булаацалдан, долоон засгийн газрын хэн нь усан доорх газрын тос, загасыг эзэмших эрхтэй талаар маргалдаж байна. Энэ маргааны гол асуудал нь Өмнөд Хятадын тэнгисийн шүрэн арлуудыг хэн эзэмших вэ гэдэгт юм. Тэдгээр шүрэн арлууд магадгүй жижиг бас хэдхэн км газрыг эзэлж болох ч дэлхийн хэмжээний мөргөлдөөн үүсгэж магадгүй юм.
Өмнөд хятадын тэнгисээр дэлхийн нийт худалдааны 25 хувь буюу 5 их наяд долларын тээвэр дамжин өнгөрдөг гэж Дэлхийн худалдааны байгууллагын мэдээлэлд дурджээ.
Түүнчлэн, Вьетнамын эрэг орчимд шууд олборлох боломжтой 10 орчим тэрбум тонн газрын тос, нэг их наяд шоо метр байгалийн хийн нөөц байгааг тогтоожээ. Мөн 213 тэрбум баррель газрын тосны нөөц бий гэж хятадын тал илүү өөдрөгөөр таамаглаж байна.
Далайн тээвэр, байгалийн баялгаас гадна энэ тэнгис загасны аж ахуйн чухал түшиц газар бөгөөд Зүүн Азийн бүс нутгийн хүн амыг бараг бүхэлд нь далайн гаралтай бүтээгдэхүүнээр хангаж байна.
Үнэндээ Өмнөд Хятадын тэнгист хоёр ялгаатай маргаан байгаа юм. Нэг нь Хятад, Тайван, Филиппин, Малайз, Бруней, Вьетнам, тодорхой хэмжээнд Индонез зэрэг орнуудын хамарсан арлыг эзэмших маргаан. Нөгөө нь олон улсын системийн дүрэм буюу далайн хуулийн асуудал болсон арлуудын хоорондын зайны маргаан юм. Энэ асуудал АНУ болон Хятадын онцлон анхаарч буй хэсэг юм. Арлуудын асуудал хоёр давхар маргаан болж байгаа нь аюултай юм. Загасчдын хэрэг дэлхийн хамгийн хүчирхэг хоёр усан цэргийн флотын зөрчил болж хувирч болзошгүй.
Шүрэн арлуудын талаарх маргаан арлууд дээрх шувууны сангаснаас эхэлж газрын тос, байгалийн хийн маргаан бол хувирсан. 1909 онд Хятадын үндэсний үзэлтнүүд империалист орнуудаас болж улс орноо ‘гутамшигт’ байдалд орсонд уурсан Японы бизнесмен Нишизава Ёшижигийн ард өөрсдийгөө халхлан Хонг Конг болон Тайвань улсуудын дундах Пратас арлаас загасны хаягдлаас бордоо гаргаж авч байв. Цаашлаад Хятадууд Хятад болон Вьетнамын эргийн хооронд орших Параселын арлуудад экспедиц илгээн арлуудыг анх удаа эзэмшжээ.
Гэвч Параселын арлуудыг Франц, Британичууд сайн мэддэг байсан ба арлуудыг зууны өмнө газрын зурагт тэмдэглэн Зүүн Энэтхэг Компани (Друммонд, Паттл, Робертс, Мөнгө) зарим менежерүүдийн нэр болон компанийн хөлөг онгоцнуудын (Гөрөөс, Хайгуулчин, Нээлт) нэрээр нэрлэжээ. Хятадын удирдлагууд 20-р зуунаас өмнө идэвхгүй байсан бол Пратасын асуудал сөхөгдөхөд арлуудыг ‘эрт үеэс’ Хятадын мэдэлд байсан гэж зүтгэв.
1920-иод, 1930-аад онд Франц (тухайн үед Энэтхэг-Хятадын хойгт үндсэн колоничлогч байсан) арлуудыг Япон, Хятадтай зэрэгцэн булаалдаж эхлэв. Энэ цаг үе геополитикийн хувьд тогтворгүй байсан ба талуудын хэн ч арлуудыг эзлээгүй байсан ч бүгд тодорхой бодлогогүй оролдлогуудыг хийж байсан юм.
Хятадын хороо аралуудыг судлах боломжгүй байсан учраас өмнөх газрын зургуудад байсан Британи нэрүүдийг Хятад руу орчуулах, галиглах ажил хийв. Ингэхдээ газрын зурагт зарим алдаа хийжээ. Энэ газрын зургийн үндсэн эх сурвалж нь 1906 онд хэвлэгдсэн Хятадын далайн лавлах байв.
Хятадын хороо өмнөд рүү Борнеогийн эргээс 100 км зайтай орших жижиг эрэг Жеймс элсэн харгиа хүртэл, баруун өмнөд рүү Вангуард эрэг (Жеймс элсэн харгиа болон Вьетнамын эргийн хооронд) хүртэл газруудыг нэрлэжээ. Дээрх хоёр газар усан доорх элсэн арал байсан ба яагаад нэрлэсэн нь тодорхойгүй байгаа юм. Харин Жеймс элсэн харгиа, Вангуард эргийг онцолсон Лондоны Эдвард Станфорд компанийн 1918 оны газрын зургаас хуулбарласан байж болох аж. Хороо элсэн харгиа (shoal), эрэг (bank) гэсэн усан доорхийг нэрлэдэг Англи хэлний нэр томьёог буруу орчуулж Хятадын ‘элсэн эрэг’ гэсэн утгатай тан гэсэн үгийг ашиглажээ. Үр дүнд нь 1935 оны албан ёсны газрын зурагт үл орших хоёр арал бүртгэгджээ.
1947 онд Хятадын өөр засгийн газрын хороо Жеймс элсэн харгиаг Хятадын өмнөд үзүүр гэж зарласан нь онцгой анхаарах хэрэг болов. Энэ газрын зургаас болж Хятад эх газраасаа 1500 км хол орших усан доорх жижиг арлыг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үзэх болов. Газрын зургийн энэ зангилааг тайлах амаргүй байгаа юм.
Япон Дэлхийн хоёрдугаар дайнд оролцохдоо Парасел, Спратлийн арлуудыг эзлэв. Дайны дараа Хятад, Франц зэрэг Холбоотнуудын шаардлагаас үүдэн арлуудын хувь заяа тодорхойгүй үлдэв. 1943 оны Каирогийн тунхагт Японыг арлуудын эзэмшлээс татгалзуулсан боловч хэн нэгэнд шилжүүлээгүй байна. Хятад болон Франц Параселын арлуудыг тэнцүү хуваан, Спратлийн арлуудыг булаацалдаж байв. БНХУ Иту Аба хэмээх хамгийн том арлыг эзлэв.
1956 онд Филиппиний бизнесмен Спратлийн арлуудыг бизнестээ нэгтгэхээр оролдсон нь БНХУ (тухайн үед Тайван болсон), Коммунист Хятад, дөнгөж тусгаар тогтносон Вьетнам зэрэг орнууд эзэмшлээ зарлахад хүргэв. 1970-аад оны эхээр газрын тосны ордууд нээгдсэн нь арал булаацалдах бас нэг үе үүсгэж үүнд ялангуяа Филиппин, Вьетнам идэвхтэй оролцов. 1974 онд Хятад Вьетнам руу довтлон Параселын арлуудын хагасыг эзлэн өнөөг хүртэл эзэмшиж байна.
Хятадын үйл ажиллагаа анхаарал татаж буй ч Спратлийн арлуудын талаас илүүг буюу 28 арлыг Вьетнам, Филиппин 10, Хятад 7, Малайз 5 арал эзэмшдэг. 2016 оны долдугаар сард олон улсын шүүх арлуудын аль нь ч хуулийн утгаар арал биш гэж тогтоосон ба ямар нэг дэмжлэггүй бол хүн амьдрах боломжгүй гэж дүгнэсэн. Гэвч арлууд хэмжээнээсээ үл хамааран олон улсын анхаарлыг татаж байна.
Эх сурвалж: politico.com