АНУ, ОХУ хамтран ажиллаж байна
АНУ Сири улсад одоо хэрэгжиж байгаа шийдвэрийг ирэх сараас хүчингүй болсны дараа хэрэгжих хил дамжуулан хүлээлгэж өгөхөд зориулсан механизмыг шинэчлэх тогтоол дээр ОХУ-тай хамтран ажиллаж байна гэж Сирийн асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Жеймс Жефри сэтгүүлчдэд ярьжээ. НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн нэгдүгээр сард батлагдсан 2504 шийдвэрээр ирэх сарын 10 хүртэл Туркийн Баб аль Хава, Баб аль Саламын хилээр дамжуулан Сирийн Идлиб мужид тусламжийг хүргэх шаардлагатай гэж заасан байна. Гэхдээ 2014 оноос хойш тусламжийн барааг хүргэж өгөхийг хөнгөвчилсөн Ирак, Иордантай хиллэсэн Аль Рамта болон Аль Ярубиягийн хилээр тусламжийн барааг нэвтрүүлэхийг цуцалжээ.
Жеймс Жефри "Олон улсын нийгэмлэг, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттеришийн зүгээс коронавирусийн халдвар тархаад байгаа энэ үеэр хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэх асуудалд санаа их зовж байгаагаа илэрхийлсэн" гэв. Тэрээр "Антонио Гуттериш зүүн хойд нутгаар дамжуулах талаар дахин харж үзэхийг хүссэн" гэж ярьжээ.
Үүнээс өмнө ОХУ, НҮБ болон Сирийн Засгийн газар хүлээн авагч орон зөвшөөрснөөр тусгаар тогтнол, газар нутгийн нэгдмэл байдал, үндэсний эв нэгдлийг нь хүндэтгэж иргэдэд нь хэрэгтэй хүмүүнлэгийн тусламжийг ямар нэгэн хүсэлтийг нь ялгаварлалгүйгээр гардуулж өгөх арга замыг олно гэж найдаж байгаагаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: BBC