Хойд Солонгосын удирдагч зарим эрх мэдлээ дүүдээ шилжүүлжээ
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн эрх мэдлийн зарим хэсгийг дүү Ким Ёо Жонд шилжүүлсэн тухай Өмнөд Солонгосын тагнуулын алба мэдээлжээ. Тагнуудын албанаас таамаглаж байгаагаар Ким Жон Вун ачаалал стрессээсээ хасахын тулд дүүдээ эрх мэдлийнхээ зарим хэсгийг хариуцуулсан байна.
Хэдийгээр Ким Жон Вун өөрийн эмэгтэй дүү Ким Ёо Жонд улс төрийн бүх эрхийг өгөөгүй ч, түүнээр дэглэмийн бараг бүх дипломат үйл ажиллагааг шийдвэрлүүлэхээр болсон байна. Хойд Солонгос сүүлийн үед эдийн засгийн уналтад ороод байгаагаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотой асуудлыг ч бас Ким Ёо Жон хариуцан явуулах нь ээ. Гэхдээ Ким Ёо Жоныг залгамжлагч болгоно гэсэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа.
Ким Ёo Жоноос гадна удирдах албан тушаалд байгаа Хойд Солонгосын эдийн засгийг эрх баригч Ажилчдын намын орлогч дарга Пак Пон-Жу, Ерөнхий сайд Ким Ток Хун нар удирдаж байгаа хэвээр байгаа юм. Хэдийгээр эдгээр хүмүүс шийдвэр гаргах болон үйл ажиллагаа хийх эрхтэй байгаа ч ерөнхий шийдвэр гаргах болон бусад зүйлсийг Ким Жон Вун өөрөө хариуцан, бүрэн эрхтэй хэвээрээ байгаа тухай эх сурвалжид онцолжээ.
Эх сурвалж: BBC