Жирэмсний дараах хямрал олон хосууд салах шалтгаан болдог

Жирэмсний дараах хямрал олон хосууд салах шалтгаан болдог

Анх захиралын маань сүй тавилтын парти болоод би солиотой их уусан. Хоёр өдөр шар тайлагдахгүй хана түшиж яваад нэг л биш байхаар нь тестээр үзсэн чинь шарталтаас шууд жирэмсний хордлого залгуулчихсан бсан.

Тэрнээс хойш хордлого үргэлжлээд 3н сар өлөн зэлмэн явсан. Ажлынхаа арын өрөөнд ороод уйлж бсан чинь захирал орж ирээд "Яагаад уйлчихсан юм?" гэхээр нь би "Би өлсөөд байна" гэсэн захирал "Юм идээч, мөнгө байхгүй юм уу?" гэхээр нь "Юу ч идсэн бөөлжөөд байна" гэж уйлаад тэгтлээ хордлогонд орж байлаа.

Эхний 3н сар бараг сүүтэй цай ууж л амьдарсан. Сүүлийн 3н сар метр 60тай хүн чинь аймар том гэдэстэй болсон. Ус маань 1 цагт гараад эмнэлэгт хүргэгдэж байгаан, ус гарчихсан мөртлөө өвдөхгүй, "Ус чинь гараагүй байж яах гэж ирсэн юм" гэхээр нь миний ус гарчихсан шд гэсэн чинь ус нь гарцан мөртлөө ийм том гэдэстэй байгаа юмуу гээд эмч нар шоконд орсон. 12 цагийн үзлэгээр орсон эмч нар энэ хүүхэд нь бараг 4кг юм шиг бна, наадхаа хийсвэрд гээд. Би чинь гүргэр. Би төрөх гэж яаж зовж байгаагаа харуулах гээд нөхрөө төрөхдөө хамт байлгасан юм.

Хүүхэд нь дор хаяж 4кг юм шиг бна, бүгдээрээ сайхан нугас тариа хийж мэдээ алдуулаад хийсвэр хийе л гээд эмч нар яриад бсан. Шөнийн 1 цагт ус гарчихсан байгаа шд, маргаашийн 15н цагт төрөхгүй бол хүүхэд бүтнэ. Хийсвэр чинь хэцүү, тэнхрэхдээ удаан, сүү орохгүй, оёдол гээд бөөн асуудал. Би үхэх гэж байж "Би өөрөө чаднаа" гээд орилоод, ядаж байтал савны амсар нээгдэхгүй. Би яг эцсийн бүх эрүүл ухаан, хүч, жирэмсний сургалтаас сурсан бүх юмаа бодож бгад ганц дүлсэн эмч "Заза бүгдийг нь дууд, энэ хоншоортой төрдөг юм бна, зүтгүүлчихье" гээд. Хоёр хөлний нэг дээр нөхөр дараад, нэг эмч гэдсэн дээр тохойлдоод уг нь Америк кинон дээр гардаг шиг хайрт минь чи чадна гээд гараа атгалцаад нээх гоё романтик төрнө гэж бодсон, насаараа илж таалсан муужгайг нь нөхөртөө 10н хуруу онгойхыг харуулна гэж ерөөсөө бодоогүй юм. Уг нь хүүхэд толгой нь гарчихвал бие нь гулжиганаад гараад ирдэг юм бналдаа.

Тэгсэн аавыгаа дуурайгаад аймар мөртэй хүүхэд, толгой нь гарсан ч мөрөөрөө гацаад. Тэгээд миний доошоогоо хайчилж сэтлэхээс өөр байгаагүй. Цэв цэнкэр царайтай хүүхэд гулжиганад л гараад ирсэн. Хүүхдээ гаргасан, ухаан балартаад, амьсгалж чадахгүй болоод,тааз эргээд л ороод ирсэн. Би тэр үед өөрийгөө ингээд л үхдэг юм байж гэж л бодоод нөхрийгөө нэг сайн харж авснаа сайн санадаг юм. Тэр их өвдөлтийг мэдрэхээр доор хайчлах, оёх гээд бүр юуч тоож мэдрэгддэггүй юм бна лээ. Өөрөө аймар жижкэн биетэй байж 4кг 200 хүүхэд төрүүлсэн, эмч нар бүр бөөн баяр. Тийм том хүүхэд бас эрэгтэй мөөмийг аймар иднэ. 2,3н хоног хөхүүлсэн, хөхний толгой хагараад, 2 цаг тутам хөхүүлэх ёстой шд тэгэх болгонд яг хөхний толгойн дээр зүү шивж байгаа юм шиг өвдөнө.

2 цаг тутам тэгж өвдөхөөс өөр аргагүй, нулимсаа гоожуулаад л хөхүүлээд бдаг байлаа. Төрөхийн өвдөлт бараг сүүл рүүгээ юу ч биш юм шиг санагдаж байгаа юм чинь. Цамцаа ч өмсөж болохгүй юм хүрэхээр л өвдөөд л. Манайх үүдэндээ том тольтой. Тэрний хажуугаар нэг зөрөхдөө өөрийгөө харчихаад уйлж бсан. Оёдолтой болохоор тэнийж чадахгүй, мөөм өвдсөн, гэдэс унжаад язарчихсан, төрөлтийн дүлэлтээс болоод нүүр лүүгээ цус харваад нүүр битүү шимчихсэн юм шиг болчихсон. Би ийм хүн бсан билүү л гэж бодсон. Тэрний дараа бүх юм галзуурмаар, хүүхэдтэй болвол хэзээ ч унтахгүй шд, 2 сар бол огт унтахгүй. Нөхөр дандаа хамт сэрдэг бсан ч гэлээ намайг сахиж суулаа гээд ч яахавдээ гээд би сүүлдээ чи унтаж бай л гэдэг болсон.

Би айлын том, 9р ангиасаа авхуулаад зуны амралтаараа ажил хийдэг бсан,оюутан байхдаа ч зуны амралт, хагас бүтэнсайнаар ажилладаг. Бие даасан эмэгтэй байхыг хүсдэг, өөрийнхөөрөө аальгүй тийм л охин бсан. Тэгэнгүүт ажил хийхгүй удаан байгаад, нөхрөөсөө өөр хэнтэй ч уулзахгүй, тэгээд ээжтэйгээ бас муудалцчихсан бсан тэрнээс болж стрессдэж бган. Гэнэт би ганцаараа зовоод бга юм шиг санагдаад, ядаж байтал 12 давхарт амьдардаг.

Балконоор гарч үсрээд л 2 секунд аймар их эрх чөлөө мэдэрч байгаад юунд ч санаа зовохгүй элэгний нухаш болоод л дуусна гэж бүр толгойд орж ирдэг юм бна лээ. Ээж хүүхэд хэд хоног харахдаа жаахан уйлагнангуут нь түргэн бүр 2,3н удаа дуудаж зүв зүгээр байгаа хүүхдийг эмнэлэг рүү явуулаад, над дээр зорьж гэрт ирж уулздаг ганц найз маань ирэх болгондоо хоол хийж өгч бна уу хүүхэддээ иш хөөрхийдөө эвий эвий гээд л зүв зүгээр аав ээжтэйгээ бойжиж байгаа хүүхдийг өрөвдөөд ч байгаа юм шиг, нөхөр ч жирэмсэн байх хугацаанд бас хүүхдийг 7,8н сар хүртэл нь намайг өчнөөн анхаарч халамжилсан, ажилдаа орох хэрэгтэй аль алиныг нь амжуулах гээд стрессдэхээр нь би дагаж стрессдээд Би тус нэмэр болж чадахгүй байгаад надад уурлаад бгаа юм байхдаа гэж эмзэглээд.

Энэ бүхэн нийлээд чи муу ээж, чи муу ээж гэж бгам шиг санагдаад нэг өдөр л нөхөртэйгөө муудалцаад тэсэрсэн. Жирэмсэн байхад бүх хүн намайг тойглодог бсанаа төрсний дараа бүх хүн хүүхдийг гэнгүүтээ надруу тэгж байгаа нь хэцүү санагдаж бгаа юм чинь. Нэг өдөр миний аягүй лаг гэж боддог бсан үс буддаг эгч надруу чат бичээд Чи үсээ будуулах уу? гэхээр нь би зүгээр л юу ч бодохгүй Тэгье гээд очоод үсээ ягаанаар будуулаад тайруулчихаж байгаа юм. Шал өөр мэдрэмж төрсөн. Тэгээд ажлын шинэ жил ч болж бсан, эхлээд би яах уу гэж эргэлзэж бсанаа үсээ гоё болгочихсон болохоор орохоор болоод ерөөсөө уудаггүй бсан хүн чинь тэр өдөр ажлынхан шахахад дургүй бдаг бсан ч огт дургүйцэхгүй уугаад, зөөгч нэг стаканыг аваад явахад бүр нэхэж байгаад 2 стакан авч үлдээд вино, шампааск зэрэг уугаад. Тэгэхэд л би энэ сэтгэл зүйн бдал гайгүй болсныг ойлгосон юм.

Тэр өдөр нөхөр минь хүүхдээ хараад ардаас нэг ч залгаагүй. Хэтэрхий сайн ээж байх гэж хичээх тусам улам дорддог юм шиг санагдсан. Би өөрийгөө хүчээр сайн ээж байлгах гэж хичээсэн, өдөр болгон нөхөртөө янз бүрийн хоол хийж өгнө, өглөөний цай бэлдэнэ, турахыг хүссэн болохоор өөртөө тусдаа цай бэлдэнэ, нохойндоо бантанг нь, хүүхэддээ хоолыг нь хийж өгнө. 4н хоол хийж байхад дахиад л оройн хоол хийх цаг болно. Хажуугаар нь бас гэрээ цэвэрлэнэ, өдөрт 3н удаа хувцсаа солих шаардлага гарна хүүхэд цамцан дээр гулгиж барихаар.

Би амьхандаа өөрийгөө маш сайн ээж бна гэж бодоод л бсан, тэгэх тусмаа би аймар муухай ааштай болж бсан. 3н сар би яг төгс байх гэж хичээсэн, нэг юм муухай болонгуут л тэр дор нь цэвэрлээд л, тэгээд би хэзээ ч амжилт олоогүй хичээх тусмаа л улам стрессдээд бсан. Нөхөр маань үүнийг яг ойлгоод "За чи ажилдаа ор, чи яв, гарах л юм байвал гарч бай" гэсэн. 2уулаа өглөө гараад орой нь нэгнийгээ санаж уулзаж байя гэж ярилцсан. Тэгээд бид гэрийхэнтэйгээ ярилцаад хүүхэд харах өдрүүдээ зохицуулаад би ажилдаа орсон. Ажлаа тараад хүүхдээ аймар санаж гэртээ ороод л, гялс нөхөртөө хоол хийж өгөөд амраад л байж бдаг болсон. Амралтын өдөр гэрээ цэвэрлэнэ, 3н хоног гэр муухай л бна биздээ яадаг юм.

Өглөө ажилруугаа гарахдаа нүдээ гоё будаад ч юмуу гоё хувцас өмсөхөөрөө ч юмуу нөхрөөсөө Хайраа би ямар харагдаж бна гээд асууна, нөхөр маань “Аймар гоё харагдаж бна” гээд тэгээл би гэрээсээ аймар гоё гарна. Өөртөө итгэлтэй, эрчүүл ихтэй газар ажиллахаар мэдээж зарим эрчүүд өднө. Би энэ залууг дагаад явчихая гэж огт бодохгүй шд, яагаад гэвэл өглөө нөхөр гоё гаргасан, би угаасаа л гоё.

Тэгээд гэртээ 8,9н цаг ажиллачихаад ирээд хоолоо хийхдээ Би гэрийн авгай болохоороо хоол хийж бна гэж биш, Би гоё хүүхэн би хоолоо ч гэсэн гоё хийдэг, би бүх талаараа пэрфэкт гэж гоёоор боддог болчихдог юм бналээ. Манай нөхөр 7н хоногийн талд нь хоол хийнэ, би талд нь хоол хийнэ. Өөрийгөө орхигдуулалгүй хайрлаад, хариуцлагаа хуваалцаад ирэхээр бүх л юм сайхан болдог юм бналээ.

Эх сурвалж: ChoironGoo

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419