Ханиа хоёулаа хүүхдээ гаргана, тахир дутуу согогтой төрсөн ч энэ чинь миний хүүхэд...
Би 4 хүүхэдтэй болсоны дараа жирэмслэлтээс хамгаалах тариа хийлгээд 3 сар болсоны дараа таргалаад нэг биш болоод байлаа. Тэгээд өрхийн эмнэлэгтээ хэлсэн боловч тарианы дараа ингэж таргалдаг гээд тоосонгүй.
Гэтэл хань минь
-Ханиа миний хань нэг л өөр байнаа, чи минь жирэмсэн болсон биш биз гээд л хэллээ.
Би нэг их хордлого өгдөггүй болохоор мэдэх боломжгүй байлаа.
Тэгээд маргааш нь хоёулаа эход харуултал жирэмсэн бүүр 3 сар өнгөрч байна гэлээ.
Би ч цочролд ороод ханьтайгаа хамт өрхийн эмнэлэг орлоо.
Гэтэл эмч нар гаргаж болохгүй, хүүхэд согогтой аль эсвэл хөгжлийн бэрхшээлтэй ч төрөх аюултай, шууд авахуул, та 2 залуу хүмүүс дээр нь 4 жоохон хүүхэдтэй байж гаргаж болохгүй, бид зөшөөрөхгүй гэлээ.
Бид 2 өөр олон эмнэлэг орсон боловч бүгд авахуул гэсэн үг л хэлж байлаа.
Тэгээд бид 2 машиндаа суугаад би ч уйлаад байж байтал ; Хань минь- Ханиа хоёулаа хүүхдээ гаргана, тахир дутуу согогтой төрсөн ч энэ чинь миний хүүхэд, би хүүхдээ устгахгүй ээ гээд миний гэдсийг илээд нулимсаа дуслуулан байж нүд рүү минь харж билээ.
Тэгээд гэдсийг минь үнсээд
-Аавыгаа уучлаарай, хүүдээ олон муу зүйл сонсгосонд, миний хүү аав ээждээ ирсэнд баярлалаа, аав нь хайртай шүү гээд гэдсийг минь зөндөө үнсэж билээ.
Тэгээд маргааш нь бид 2 хяналтандаа орох гээд очтол авсангүй.
Бид 2 гаргана гээд шийдсэн байсан болохоор инээгээд л гарсан.
Гэртээ ирээд хань минь хүүхдүүдээ удахгүй миний үрсүүд хөөрхөн дүүтэй болно. Ээж нь бидэнд дүү төрүүлж өгнө гээд л дүүгээ үнсээрэй гээд гэдсийг минь илээд миний үр ах эгчийнхээ дууг сонсож байна уу, аав ээждээ хурдан ирээрэй гээд л хүүтэйгээ их ярьдаг байсан.
Энэ өдрөөс хэдэн сарын дараа төрөх хугацаа минь болж ханьтайгаа хамт эмнэлэг явлаа. Хань минь гадаа үлдэж би төрөхийн өрөө рүү явлаа.
Төрөхийн орон дээр гараад удаагүй байтал маш их өвдөж үр минь төрлөө. Тэгээд нэг ч дуу гарсангүй эмч нар сандралдаад, миний нулимс өөрийн эрхгүй урслаа.
Гэтэл эмч ирээд Охин минь хүүтэй болсон шүү жоохон хүнд байна, өнөө шөнийг давахгүй байж магадгүй, ар гэрийнхэндээ хэлээрэй гэхэд нь дотор харлаад шууд хань руугаа залгаад хэлтэл:
Миний ханиа баярлалаа, ийм сайхан хүү төрүүлж өгсөнд, хүү минь мундаг хүчтэй эр хүн болно, миний хань хүчтэй байгаарай, чамдаа хайртай шүү гээд хэлэхэд өөрийн эрхгүй нулимс асгарч байсан юм.
Төрсний дараах өрөө рүү орлоо. Гэтэл хүүхдээ хөхүүлж байгаа ээж нарыг хараад хөх минь маш чинэрч билээ.
Хүү минь сэхээнд орж би сүүгээ сааж байхдаа өөрийн эрхгүй уйлдаг байв.
Гэтэл нэг өдөр сувилагч Эгчээ та хүүгээ харах уу гэхэд нь маш их баярлаж билээ.
Хүүгээ орж хараад өөрийн эрхгүй уйлсан. Тэр жоохон гаранд нь зүү байгааг хараад, ам нь ангайчихсан, дусал дуслаар гоожиж буй тэр сүүг хараад сэтгэл минь эмтэрсэн.
Тэгээд ханьдаа хэлтэл Ханиа хүүгээ хөхүүлж болох уу гээд асуугаад үзээрэй гэлээ.
Би ч эмчээсээ асуутал болно, гэхдээ хүүхэд өөрөө хөхөө олж хөхөх хэрэгтэй, бас их удаан хөхүүлж болохгүй шүү гэлээ.
Би ч бөөн баяр болж хүүгээ аваад өвөр дээрээ тавиад өгтөл хүү минь шууд л өөрөө хөхөө олж хөхөж эхэлсэн.
Энэ өдрөөс хойш 2 цаг болоод л хүү дээрээ ордог боллоо. Гэтэл хүүгийн минь өдрөөс өдөрт сайжирч бид 2 ч энгийн тасагт хамт байх боллоо.
Эмч нар ч Үнэхээр ээж аавдаа ирэх гэж их хичээсэн мундаг баатар шүү гэж хүүг минь хэлдэг байж билээ.
Удалгүй бид 2 эмнэлгээс гарах болж хань минь ч бид 2ыг ирж авлаа .
Гэтэл эмч минь: Үнэхээр мундаг сэтгэлийн тэнхээтэй баатар аав шүү танай хүн, өдөр болгон хүү дээрээ ирж ярьж байгаад явна, эмч сувилагч бүх хүн рүү утасдаж, та 2ыг асууж ханьд минь их урам өгч байгаарай гэж таньдаг хүмүүсээрээ дамжуулж хэлдэг байсан гэж билээ.
Ийм баатарлаг сэтгэлийн тэнхээтэй мундаг аавтай шүү дээ. Хань минь одоо 31-тэй боловч 5 үр, ханийхаа төлөө хэзээ ч амьдралд бууж өгөөгүй алхаж байгаа.
Ханийгаа харах бүрт бурханд талархдаг. Одоо хүү минь 6 настай өглөө болгон ааваа ээжээ хайртай шүү гээд чанга тэврээд үнсэнэ шүү дээ.
Гэр бүл аз жаргал минь, Энхрий үрсүүд минь энэ...