Түрийвчтэй нь шууд ярихгүй бол маниусын ухамсар дээшлэхгүй нь!
Энэ хогний асуудлыг ингээд л хараад л байхаар зүгээр л шууд өндөр торгууль тавиад, хураамжтай болгочих ёстой юм шиг.
Жишээ нь одоо Өгий нуур, Хяргас нуур гээд ороход машин болгон 5000 төгрөг ВСЁ ! Бааранд ороод ганц лааз пиав уух мөнгөөр дэндүү тансаг байгальд очоод бааж шээгээд, хонон өнжөөд, бэлдэж өгсөн том төмөр хогийн саванд нь хогоо хаяад явах нь л дээ. Тэнд хаяхгүй бол торгуультай.
Тэр олон зуун машины 5000 төгрөгнүүдийг нийлүүлээд сайхан эко жорлонгууд бариад, том том хогийн савнууд байрлуулаад, тэрийгээ эргэж тойроод явж байдаг тийм тусдаа ажлын байр үүсгээд тэгээд л болоо. Та нар 5000 төгрөг төлөхдөө уурлах уу ? Багаджийна гээд зарга үүсгэх үү ? Жаахан жаахан мөнгө төлчихнө үр дүнд нь бүгд Happy ! Хог новш, шээс баас ярихгүй цэвэрхэн амарчихна.
Энийг Байгаль орчны яамнаас нэгдсэн нэг журам зохицуулалт гаргаад бүх аймгийн газрууд руу үүрэг өгөөд тэгээд хэрэгжиж эхэлнэ. Ингэж түрийвчтэй нь шууд ярихгүй бол маниусын ухамсар нийтээрээ дээшлээд хэдэн жилийн дараа учиргүй байгалаа хайрладаг болохыг хүлээвэл тэр үед байгаль ч үгүй болох юм шиг байна. АЙМАГ СУМЫН УДИРДЛАГУУД АА ЭНЭ КОММЕНТУУДЫГ УНШААЧ, ЭНД МОНГОЛЧУУД МӨНГӨ ӨГЬЕ ГЭЭД БАЙНА
Ч.Ганжавлхан