Орхидос буюу "Гадаадад гацсан Монголчууд"

Орхидос буюу "Гадаадад гацсан Монголчууд"

Энэхүү бичвэрт мөрөөрөө ажлаа хийж байгаа эмч, албан хаагчид ямар ч хамаагүй бөгөөд өдөр бүр тэдэндээ маш их баярлаж байгаа, харин "Хувиа хичээсэн" дарга нарын логикгүй шийдвэр, буруутай үйлдлийг цаашид зүгээр харж чадашгүй нь!

Наадам их сайхан боллоо. Түүний талаар бүгд л шагшин ярьж байна. Өчигдөр орой талбай дээр бас их тэнгэрт клубт өргөн хэмжээний шоу болж, хэдэн мянган хүмүүс цуглаж “Салют” буудав. Олон хүний сториг харахад хүмүүс пиг дүүрэн харин маск зүүсэн нэг ч хүн байхгүй байлаа. Гэтэл энэ сарын 15 хүртэл сунгасан байсан хөл хориог 31 хүртэл дахин сунгав. Тийшээ очиж шоудсан нэг ч хүнийг буруутгахгүй, зөвхөн ЭНЭ ШИЙДВЭРҮҮД … Сонгуулиар хөл хориог бүх дарга нар өөрсдөө зөрчиж, үнсэлцэж тэврэлдсэн. Гэхдээ л хөл хориогоо сунгасаар л байсан. Гөлөг төөрүүлж, тохуу хийж байгаа аятай энэ шийдвэрүүд … Ямар ч логик уялдаа байхгүй энэ шийдвэрүүд … Гадаадад гацсан Монголчууд ч үнэндээ ийм тэнэг шийдвэрүүдээс л болж тэнд яс махаа зулгааж байгаа. Зүгээр л тэдний огтхон ч бодолцож гаргаагүй, уялдаа холбоо байхгүй энэ тэнэг шийдвэрүүдээс болж зарим хүмүүс гадны улсад ясаа тавилаа, тэвчээр нулимс бүх зүйлээ барж байна. Нэг талаас нь харвал энэ тохуурхал бол ЯРГАЛАЛ юм! Үнэхээр болохгүй бол хүмүүс ойлгоно, боломж харагдаад байхад ҮХ гээд байгаа нь өөрөө ХАРГИСЛАЛ мөн!

Чадлаараа аваад л байна … гэдэг үгийг хараал идээсэй! Учир нь бидэнд ХҮСВЭЛ илүү чадах боломж нөхцөл бий. Байхгүй байсан ч гаргахаас аргагүй болсон. Энэ жил Монголд гадаадаас жуулчин ирээгүй аялал жуулчлал зочид буудлын салбар элгээрээ мөлхөж байгаа. Яагаад тэднийг дэмжээд, мөнгөө төлөөд байрлах гэсэн хүмүүсийг буулгаж болохгүй байгаа юм? Монос 100 гэр бариад бохир цэвэр бүх зардлыг хариуцаад зуны цагт хүмүүсээ авья бусад байгууллагууд дэмжээд давалгаалцгаая гэсэн! Тэгэж ч болохгүй юу? Төрөөс мөнгө гуйгаагүй ихэдсэн төлбөр төлөөд тусгаарлагдья гэсэн хүмүүс шүү дээ! МИАТ гэдэг нь БУРХАН юм уу? Орос улс Монгол руу чиглэлд хэлээ нээчихсэн, бусад улс авиа компаниуд нисээд өгье агаарын хилээ нээчих гээд байж байна бас болохгүй юу?

Хүний нөөц. Оюутнууд хичээл нь ч орохгүй хэдэн сар болсон цагийн ажил хийе гээд хэдэн мянгаараа байж байна. Анагаахын 5,6-р курсын оюутнуудыг дэмжээд чиглүүлээд ажиллуулвал, сэтгэл л байвал болохоор юм биш үү? Тогтмол шинжилгээ аваад байх чинь элэг шилжүүлэн суулгах мэс засал биш шүү дээ? … Тэнэг надад ийм гэнэн бодлууд байна, ухаантай том дарга нар маань илүү санаачилга гаргаад гол нь ХҮНЛЭГ байж, ХҮНЭЭ бодож болохгүй юу? Энэ янзаараа бол юун 7 сарын 1, юун “Корона” үнэхээр асуудал болно шүү.

Би гадаадад бэтгэрэх зовлонг мэднэ. Солонгост арбайт олдохгүй хар халуунд метроны нойлд нүүрээ угааж ус балгачихаад бачуурч алхахыг мэднэ, үлгэрийн Сингад мөнгөгүй бол ямар хүйтэн байдгийг ч мэднэ, мөрөөдлийн Америкт ажилгүй хэлгүй мөнгөгүй бол там болдгийг ч мэднэ, хичнээн элэг нэгтэн байлаа ч олон хоноход айлын эзний элэг буруу хардгийг мэднэ. Энэ амьдралуудаар 9 жил амьдарч тэнэж явж үзсэн болохоор 10000 Монгол төлөвлөгөөгүй түгжигдчихсэнийг бодохоор өмнөөс нь дотор бачимдаад гэмшил төрөөд байна. Энэ дунд чинь байраа барьцаанд тавиад эмнэлэг бараадсан настан, бараа татах гээд амьдрал хөөсөн өрх толгойлсон ээж, тэтгэлэг бараадаад эрдэм хөөсөн оюутан бүгд л шалтгаантай хүмүүс бий. Чамтай ЯГ АДИЛХАН, магадгүй чамаас ч ядруу нь олон бий.

Жаргах гээд явсан байсан ч яадгийн, яагаад бид ийм юм бэ? Энд дөнгөж өвчин гараад маскгүй болоход хилийн чанад дахь Монголчууд маань мөнгө цуглуулаад маск аваад бидэн руу явуулсан юм шүү. Энд нэг хүүхэд өвдөхөд тэд л гараа сунгадаг юм шүү. Ид шидийн орныг ч АНУ-д амьдардаг Монгол хүмүүс л өдөр бүр 1 доллар илгээж сүүлийн 2 жил чирж яваа юм шүү. Гадаадад байгаа Монголчууд руу яагаад ийм элэг буруу хандаж байгаа юм бэ? Хэцүү цагт таниулж байгаа бидний ТАР нь энэ юм уу? Өөрөөсөө харамлаж, Түндэмүний имигрээшнээс зугтааж 20 жилийн турш Монгол руу цалингаа явуулсан, хүйтэн үйлдвэрт насаараа зогсоод бөөргүй болсон ЭЭЖ, ААВУУДЫН мөнгөөр хүн болсон ЗАЛУУ ҮЕ энэ хотын гудамжаар алхаж яваа шүү!

Энэ хүмүүс бол Монгол хүмүүс. Тэд гэртээ ирэх ёстой. Тийм эрхтэй. Тэд бас өндөр нислэгийн тийз төлөөд, ирсэний дараа тусгаарлагдах мөнгөө өөрсдөө төлөөд гэртээ л ирье гэж байна. Тэднийг авраад, авчираад гийгүүлээд байгаа юм биш үндсэн хуулийнхаа дагуу энэ ажил хийгдэх ёстой юм. Сонгууль, наадам гээд их удаан хугацаа өнгөрлөө. Одоо ерөөсөө алгуурлаж болохгүй. Улс даяараа аян зарлаад ч хамаагүй энэ хүмүүсийг авчирах ёстой! Учир нь Монгол улсад хүнээс илүү баялаг гэж үгүй. Алт, нүүрсээ алддаг л юм байгаа биз хүнээ алдаж хэзээ ч болохгүй. Ийм хандлага үзүүлчихээд ардчилсан улс гэж ярихад ч утгагүй боллоо!

Тун удахгүй нэгэн сайхан өдөр хамтдаа бороонд норж, хамтдаа зам дээр бөглөрөхийг ерөөе! Элэг нэгт Монголчууд минь тэсээрэй. Энэ чаллэнж бол амьдралын хэр баргийн чулуунд бүдрэхээгүй болгодог дархлаа, вакцин юм гэж бодоод сэтгэл санаагаа дээш нь байлгаарай! Гадаадад гацсан Монголчуудыг буруутгаж, дайрч давшилсан нэг ч болтугай хүн байвал миний нүүр номын ертөнцөөс өөрийнхөө зардлаар зайлчихаарай PLS

Ч.Ганжавхлан

16
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419