АНУ-ын цэргүүд Өмнөд Хятадын тэнгист томоохон хэмжээний сургуулилалт хийж байна
АНУ-ын армийн Номхон далайн командлал нь Өмнөд Хятадын тэнгист “Nimitz”, “Ronald Reagan” нэртэй нисэх онгоц тээвэрлэгчид ба "B-52 Stratofortress" стратегийн бөмбөгдөгч оролцсон томоохон хэмжээний сургуулилалт хийсэн тухайгаа мэдэгджээ.
Шинжээчид энэ хээрийн сургуулилалтыг Параселийн арлуудын орчим Хятадын тэнгисийн цэргийн хүчний явуулсан хээрийн сургуулийн хариу боллоо гэж үзсэн байна. Вьетнам, Малайз, Филиппин, Бруней зэрэг улсууд өөрийн нутаг гэж булаацалддаг Параселийн арлуудын орчимд БНХАУ нь долоодугаар сарын 1-ээс 5-ны хооронд томоохон хэмжээний сургуулилалт явуулсан аж.
Хятад маргаантай арлуудын орчим цэргүүдээ байршуулж байгаад АНУ-ын зүгээс санаа зовниж байгаагаа илэрхийлж байсан ч өөрсдийн сургуулилалтыг Бээжинд хариу барьж байгаа хэрэг огт биш, тус бүс нутагт АНУ-ын Тэнгисийн цэргийн хүч байх шаардлагатайг харуулсан явдал гэжээ.
БНХАУ нь Америкийн энэхүү үйлдлийг хүчээр сүрдүүлж, бүс нутгийн улс орнууд хоорондын харилцаанд сэв суулгах, Өмнөд Хятадын тэнгист энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж магадгүй үйлдэл гэж тодорхойлсон байна. Мөн маргаантай гэгдсэн Параселийн арлуудыг “Хятадын уугуул газар нутаг тул энэ талаар ямар ч маргаан, үл ойлголцол байхгүй” гэсэн байна.
Эх сурвалж: Foxnews