Хятадын эрх баригчид Уйгурчуудыг хүчээр үргүй болгож байгаа хэмээн буруутгагджээ
Хятадын эрх баригчд Шинжан-Уйгурын өөртөө засах оронд олон мянган уйгур эмэгтэйчүүдийг албадан үргүй болгох гэж байгаа баримт илрүүлсэн тухай “Foreign Policy” бичжээ.
Тус сэтгүүл нь Шинжаанд Хятадын эрх баригчдаас уйгур хүмүүсийн төрөлтийг цөөлөх бодлого явуулж байгааг гэрчлэх баримт олж авсан байна. Тухайлбал, Шинжаан дах уйгурууд гол төлөв амьдардаг Хотан хот ба Гум гацаанд 2019 онд хэрэгжүүлэхээр гаргасан гэр бүл төлөвлөлтийн тухай баримтаас иш татжээ. Тус баримтат өгүүлснээр Хятадын эрх баригчид Хотан хотод 14,8 мянга, хөдөө гацаанд 8 мянган уйгур эмэгтэйг үр тогтох боломжгүй болгох ажилбар хийх ба 5,9 мянган эмэгтэйд умайн спираль тавих ажилбарт ихээхэн хэмжээний мөнгө зарцуулжээ.
Ингэхдээ үргүй болгох хагалгааг уйгур үндэстэн голчлон амьдардаг орон нутагт хамгийн ихээр хийж байна гэж “Foreign Policy” онцолжээ. Жишээлбэл, БНХАУ-л 2018 онд эмэгтэйчүүдэд тавигдсан нийт спиралийн 80 хувийг нь Шинжаанд хийсэн байна. Гэтэл Шинжаанд олонх болдог уйгурууд нь нийт хятадын хүн амын ердөө 1,8 хувь болдог.
Хятадын эрх баригчид нь уйгуруудыг үй олноор “засан хүмүүжүүлэх төв” гэж нэрлэсэн газар байршуулж “хүмүүжүүлэх” арга хэмжээ авч байгаа дэлхий нийтээр мэддэг болсон. Ийм төвд 2018 онд бөөнөөр хоригдож байсан уйгур эмэгтэйчүүд нь хоригдох үеэр нэг тариа албадан хийсний дараанаас сарын тэмдэг нь бүрэн арилж эсвэл мөчлөг нь алдагддаг байсан тухай их ярих болжээ. Зарим нь хоригдож байх үеэр албадан үргүй болгож эсвэл спираль тавьж байсан тухай ярьсан байна.
Уйгар үндэстэн гол төлөв оршин суудаг бүс нутаг дах төрөлт 2015 оноос 2018 оны хооронд даруй 84 хувиар унасан байна. Үүнтэй зэрэгцээн хятадын эрх баригчид тус бүс нутагт хань үндэстэн ажилчдын олноор авчирч, уйгур эмэгтэйчүүдтэй гэрлэхийг хөхүүлэн дэмжих болсон гэдгийг “Foreign Policy” онцолжээ.
Энэ бүхнийг Хятадын эрх баригчдын зүгээс уйгур цөөнхийн эсрэг явуулж байгаа багц бодлогын зөвхөн нэг хэсэг нь гэсэн байна.
Эх сурвалж: AP news