Л.Ану-Үжин: Гэр хороололын жорлонгууд хальж зам руу орсон, тэрийг нь хөл нүцгэн туулж байгаа Монголчуудаа хараад нойр хулжчихлаа...
Гэр хороололын жорлонгууд хальсан. Хальсан шавар шавхай нь зам руу орсон. Шавар шавхай, бохир ус бороотой холилдож төв замаар урссан. Тэрийг нь хөл нүцгэн туулж байгаа Монголчуудаа хараад нойр хулжчихлаа.
1. Түрийтэй усны гутал өмсөцгөө. Өөрөө өөрсдийгөө бохирын шар, арьсны харшил, халдварт өвчнүүдээс хамгаал, сэргийл.
2. Нийслэлийн авто замууд ус зайлуулах системтэй зурагдах ёстой ба зураг төсөл хийж буй байгууллага норм дүрмийн дагуу боловсруулж, батлагдан замын барих ажил эхэлдэг. Эхэндээ бус барих явцдаа төсөв хэмнэж, ашиг болгох хууль бус үйл ажиллагаа явагдах боломжтой учир Автозамын бүртгэл, мэдээллийн сангаас “борооны ус үерлэсэн, усанд урссан, цоорсон, эвдэрч гэмтсэн замуудын гүйцэтгэгч” байгууллагийг нэр устай нь сошлоор мэдээл. Ингэснээр бид хамгийн их дутагдаж буй хариуцлага тооцох системийг өөрсдөөсөө бий болгож чадна.
3. Автозамын асуудалтай хэсгүүдийг шууд зурагжуулан мэдээл, зам тээврийн яамны Замын ашиглалт, засварын хэлтэсд мэдээл. Ашиглалт, арчилгаагаа муу зам хүлээж авсан яам өөрсдөө үүрэг.
Дахин хэлье: борооны ус битгий тууч, машиы хөдөлгүүрээ гамна. Өөрийн эрүүл мэндээ хамгаал. Манай гудамжны бүх бохир, цэр, шүлс, хог, шээс, баас бүгд урсаж байгаа бохир усыг хүүхдүүдээрээ ч битгий туулуул.
Л.Ану-Үжин