Далд ухамсар: Яагаад зарим баян хүмүүс ханиа орхиж залуу мисстэй суудаг вэ?

Далд ухамсар: Яагаад зарим баян хүмүүс ханиа орхиж залуу мисстэй суудаг вэ?

Юуны өмнө #Далд_Ухамсар(Subconscious) бол зарим хүмүүсийн зориуд гуйвуулж тайлбарладаг шиг Далдын Хүчтэй ямар ч холбоогүй. Цэвэр сэтгэлзүйн шинжлэх ухааны ойлголт гэдгийг хэлье.

Хүний тархи бол 100 тэрбум нейрон эсээс бүрдэх эрхтэн юм. Энэ эсүүдэд химийн урвал явагдахаас гадна цахилгаан эрчим хүч дамжиж байдаг. Энэ өнцгөөс харвал энэ нь цэвэр материаллаг шинжтэй үйл явдал юм.

Гэхдээ энэ урвалууд, эрчим хүчний явцад бидэнд материаллаг бус : Төсөөлөл, Ой санамж, Сэтгэл Хөдлөл, Бодол гэх мэт сэтгэлзүйн үзэгдэл үүсдэг.

Тэгэхээр тархи нь дотроо материаллаг байдлаар Ил Ухамсар, Далд Ухамсарт хуваагдахгүй гэдгийг байнга санах хэрэгтэй. Ил Ухамсар ба Далд Ухамсар бол тархины үйл ажиллагааг шинж чанараар нь ойлгоход дөхөм болгож хуваасан төдий зүйл юм шүү.

Эрдэмтэд хүний санах ойг хязгааргүй гэж үздэг. Хүн өдөр тутам маш их, таны төсөөлж буйгаас хэдэн арав дахин их мэдээллийг авч байдаг. Энэ бүх мэдээллийг тархи авч боловсруулна. Хэрэв та эдгээр бүх мэдээллийг өөрийн Ил Ухамсарт мэдэрч эхэлбэл өдөр тутмын амьдралаа авч явах боломжгүй болно. Тийм учраас таны далд ухамсрын боловсруулж буй агуу том мэдээллээс зөвхөн танд илээр мэдрэгдэж буй хэсэг нь таны #ИЛ_УХАМСАР гэж хэлж болно.

Эрдэмтэд Хүний үзэл бодол ба үйлдлийг харьцуулж судалгаа хийж үзжээ. Үр дүнд нь бүүр гайхаж орхисон байна. Учир нь хүн хүмүүсийн төсөөлдөг шиг эхлээд үзэл бодолтой болоод түүнийгээ дагаж үйлдэл хийдэг биш. Харин эсрэгээр үйлдэл хийчхээд түүнийгээ янз бүрээр тайлбарлаж зөвтгөж эхэлдэг болох нь маш олон судалгаагаар тогтоогдож.

Жишээлбэл: улаан өнгийн цамц сонгосон хүн үнэн хэрэгтээ санамсаргүй сонголт хийсэн боловч дараа нь "улаан өнгө эрч хүчтэй", "улаан өнгө надад гоё зохидог" гэх мэтээр анхнаасаа тийм итгэл үнэмшилтэй байсан мэт түүхүүдийг гарамгай зохиодог гэх. Мэдээж зарим тохиолдолд хүмүүс анхнаасаа улаан өнгийг зорьж сонгосон байж болно л доо.

Эндээс орчин үед сэтгэлзүйчид хүний үйл хөдлөлийг ихэнхдээ далд ухамсар нь жолооддог. Харин ил ухамсар дараа нь тайлбар бодож олдог гэх ерөнхий дүгнэлтийг хийх болсон.

Эндээс улс төрийн намын үнэнч фен (яагаад гэдгээ мэдэхгүй), хамтдаа бизнесээ босгосон ханиа миссээр сольсон баян бизнесмен (дурлал гэж тайлбарлах), шинэ загварын үнэтэй машин авахгүй л бол байж чаддаггүй хорхойтон, үнэтэй брэнд цүнхний фанат гээд маш олон нийгмийн үзэгдлүүдийг тайлбарлах боломжтой болж байгаа юм.

Одоо гарчгаа тайлбарлая.

Бид ил ухамсартаа үхлийн тухай бодохгүй гэж цээрлэх авч, бидний супер компьютероос ч хурдан далд ухамсарт үхлийн тухай байнга боловсруулалт хийгдэж, түүнээс айж байдаг. Мэдээж үхлийн анхны шинж тэмдэг бол хөгшрөлт юм. Үхэлтэй ил ухамсраараа тулж чаддаггүй, сэтгэлзүйн боловсрол тааруу хүн хөгшрөлтөөс зугтааж эхэлнэ. (би энд эрүүл амьдрах тухай яриагүй байна, тэр бол тусдаа сэдэв) Ингээд баруунд дунд насны синдром буюу middle age crisis гэгч зүйлд орно. 40 гараад гэнэт спорт машин авч унах, залуу эхнэртэй болох гэх мэт шинж тэмдгүүд байдаг байх нь. Мэдээж энэ бол эдийн засгийн хувьд боломжтой хүний гаргадаг үйлдэл.

Угтаа бол зарим баян хүмүүс илүү муу, муухай учраас залуу мисс авч ханиа хаядаг юм биш, тэд ердөө л эдийн засгийн хувьд боломжтой байгаа юм. Яг энэ үйлдлийг нь шүүмжилж барахгүй байгаа, ил ухамсартаа бол үнэхээр буруу гэж бодож байгаа арай тарчиг нэгэн нь хэрэв эдийн засгийн боломж нь гарвал яг л ижил үйлдлийг хийх магадлал тун өндөртэй.

Хүмүүс яагаад ховор чамин хөөрөг, үнэтэй машин, хаус, брэндэд тэмүүлдэг шалтгааныг бид ил ухамсраас хайгаад олохгүй. Далд ухамсарт л бий.

Далд ухамсарт чиглэсэн бизнесүүд хамгийн амжилттай болдог гээд би хэлчихье. Өнөөгийн францын LV брэнд гэхэд Хятад, Орос мэтийн хөгжиж буй орнуудын зах зээлээс мөнгийг уудалж байна. Монголд салбар нь нээгдээд азийн хамгийн өндөр борлуулалттай дэлгүүр болсон гээд яривал. Эдгээр бизнесүүдийн нэг нь БИТКОЙН юм. Биткойныхоо талаар ямар ч мэдлэггүй боловч үүнийг авчихсан хүмүүс дараа нь энэ үйлдлээ зөвтгөх гэж ямар агуу тайлбарууд бодож олж байгааг харахад хөгжилтэй.

Эдийн засагч нар бол далд ба ил ухамсрыг РАЦИОНАЛ ба ИРРАЦИОНАЛ сонголт гэх байдлаар нэрлэдэг. Америкийн төв банкийг 18 жил удирдсан домогт эдийн засагч Алан Грийнспан тэртээ Irrational Exuberance хэмээн уулга алдсан байдгийн зарим эдийн засагч нар санаж буй байх.

Далд ухамсар, ил ухамсар хоёр нь зөрөлдөөнтэй хүмүүс сэтгэлзүйн асуудалд орох нь элбэг. Үлгэрлэвэл Тансан ламын үлгэр (сармагчны хаан) мэт - далд ухамсраараа сайхан хүүхнийг хүсэж буй лам ил ухамсартаа маань уншиж өөрийн хүслийг дарах гэж оролдож буйтай ижил.

Одоогоос 500 орчим жилийн өмнө Хятадууд далд ба ил ухамсрын тэмцлийг ийнхүү дүрсэлж. Гэтэл өнөөгийн бид далд ухамсрын оршихуйг хэр мэддэг билээ.

Далд ухамсраа таньж сурах. Далд ухамсраа залж сурах гэдэг бол жинхэнэ гэгээрлийн шат юм даа...
Цааш дэлгэрүүлж бичих болно...

Ө.Ганзориг

13
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419