48:24
Х.Баттулга: 2009 оноос хойш өөрчлөлт ороогүй СЕХ ялзарсан, тиймээс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Анхдугаар чуулганыг 2020 оны зургаадугаар сарын 30-ны 12:00 цагт товлон зарласан билээ.
Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд 27 гишүүн өөртөө болон түүний хамаарал бүхий этгээд 1,170 тендер авсан нь тогтоогдсон. Өмнөх парламентад 18 гишүүн тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан байна.
УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүний 37 нь 31 гэмт хэрэгт холбогдож хуулийн байгууллагад шалгуулж байсан. Зургаан нэр дэвшигч цагдан хоригдлоо.
2009 оноос хойш СЕХ-ны удирдлага өөрчлөгдөөгүй байгаа нь асар их ялзарсан, надад хэн хэлэхэв гэсэн биеэ тоосон байдал үүсгэсэн байна.
СЕХ-ны удирдлага яаралтай өргөдлөө өгч огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна" гэлээ.