ОХУ Афганистанд байгаа АНУ-ын цэргүүдийг устгуулахаар шагнал амласан гэдгийг үгүйсгэжээ
Оросын цэргүүд Талибан бүлэглэлийн зэвсэгт дайчдад хандан АНУ болон холбоотны цэргүүдийг хөнөөвөл шагнал амласан хэмээх явдлыг үгүйсгэсэн байна. “New York Times” сонин өнгөрсөн долоо хоногт албан ёсны эх сурвалжтай энэ тухай мэдээлж байсан юм.
Тус сонинд мэдээлснээр өнгөрсөн онд Европт аллага үйлдэхээр завдсан хэрэгт холбогдсон Оросын цэргийн тагнуулын нэгжээс зэвсэгт дайчдыг амжилттай халдлага үйлдвэл шагнал санал болгосон аж. Мөн Исламын зэсвэгт дайчид, зэвсэглэсэн гэмт хэрэгтнүүд тэднээс шагнал авч халдлага үйлдсэн талаар ч эх сурвалжид мэдээлжээ. Афганистанд өнгөрсөн онд 20 америк цэрэг тулааны үеэр амь үрэгдсэн аж.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлэхдээ “Энэ бол АНУ-ын тагнуулын үйлчилгээний суртал ухуулга” гэж эрс үгүйсгэжээ.
АНУ нь сүүлийн 20 шахам жил Талибан бүлэглэлийн эсрэг Афганистанд дайтсаны эцэст тус зэвсэгт бүлэглэлтэй өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд энхийн хэлэлцээр байгуулсан юм. Улмаар АНУ нь Афганистанаас цэргээ татахаар тохиролцжээ. Тус улсад АНУ-ын 8600 орчим цэрэг байна.
Эх сурвалж: BBC