Өрсөлдөөнийг дэмжих замаар дотоод, гадаад нислэгийн үнийг хямдруулна
МАН мөрийн хөтөлбөртөө ҮНДЭСНИЙ ДЭД БҮТЦИЙН СҮЛЖЭЭ-г сайжруулах чиглэлээр дараахь зорилтыг тусгажээ.
Агаарын тээвэр
- Орон нутгийн хот хоорондын зорчигч тээврийн арилжааны тогтмол нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлж, агаарын тээврийг хөгжүүлнэ.
- Агаарын тээврийн либералчлалыг хэрэгжүүлж, нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэн, өрсөлдөөнийг дэмжих замаар дотоод, гадаад нислэгийн үнийг хямдруулна.