Дорноговь аймагт төмөр замын болон газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтууд хийгдэж байна

Дорноговь аймагт төмөр замын болон газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтууд хийгдэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын сонгуулийн 8 дугаар  тойрогт МАН-аас нэр дэвшсэн  Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нарын хамт Дорноговь аймгийн иргэд, сонгогчидтой   уулзаж, хийсэн ажил,  ирэх дөрвөн жилд  хийх бодлого, хөтөлбөрөө  танилцуулав. Тэрээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын эхний 50 км замыг барьж дууссаны баярт үйл явдлын нээлтэд оролцсоныхоо дараа Дорноговийн иргэдтэй уулзсан нь энэ юм.

 “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын ажил эрчимтэй өрнөж байна. Зүүнбаян өртөөнөөс эхлэн угсарч буй дэд бүтцийг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, эхний 50 км төмөр замыг тавьж дуусгажээ. Төслийн хүрээнд 5000 гаруй хүн хүч ажиллаж байна.Төсөлд оролцож буй бүх хүнд талархал илэрхийлье” хэмээн Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлэв.

 МАН 2016 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө тусгасан бүтээн байгуулалтуудаа Дорноговь аймагт сайн хэрэгжүүлжээ. Тухайлбал, Матад сумын Тосон-Уулаас Баянхошуу боомт чиглэлийн 210 гаруй км авто зам, Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх 9,6 км, Сайншанд өртөөнөөс үйлдвэрийн талбай руу техник тоног төхөөрөмж, бараа материал тээвэрлэх 27 км төмөр замын салаа болон 17 км хүнд даацын авто зам, 110 кВт-ын цахилгаан дамжуулах шугамыг барьж байгуулжээ. Мөн 110 кВт-ын эрчим хүчний агаарын дамжуулах шугам барьж, үйлдвэрийн талбайг бэлтгэх, тэгшлэх ажлыг гүйцэтгээд байна. Газрын тосны боловсруулах үйлдвэр нь жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай байх юм. Уг төслийн хүрээнд нефть хими болон химийн аж үйлдвэрийн суурь, түүхий тос дамжуулах хоолой тавигдах ажээ. Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш  шатахууны импортын хамаарлаас гарч, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурна. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсч, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайн У.Хүрэлсүх УИХ-ын сонгуулийн  8-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нарыг багаар нь дэмжихийг уриалав.

Энэ үеэр тус нутгийн иргэдийн төлөөллүүд “Дорноговь аймагт МАН өнгөрсөн хугацаанд олон зүйл хийлээ. Зөвхөн манай аймагт ч биш манай улс эх орны бүтээн байгуулалтын суурийг тавилаа. Газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулахаар авто зам, дэд бүтцүүдийг шийдэж эхэлсэн. Цагаан суваргын ордоос Мандах, Хатанбулаг сумдад цахилгаан дамжуулах  агаарын шугам татаж, хоёр сумыг байнгын цахилгаантай боллоо. Сайншанд суманд 100 мянган айлыг цахилгаанаар хангах Салхин цахилгаан станц,  Замын-Үүдэд 25мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцуудыг ашиглалтад оруулсан. Мөн Сайншанд, Замын-Үүлдэд 1056 айлын “Мандах наран” хорооллыг барьж ашиглалтад оруулсан. Бүх сумдад сургууль, дотуур байр, цэцэрлэг барьсан гээд яриад байвал олон ажил хийсэн. Сум аймаг орон нутагт маань хөгжлийг бий болгож байгаа МАН-аас нэр дэвшигчдээ багаар нь дэмжинэ” гэлээ.

МАН ирэх дөрвөн жилд Дорноговь аймагт дараах ажлыг хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:

  • Гэр хорооллын газрыг дахин барилгажуулах төсөл1500
  • Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
  • Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 50
  • Түрээсийн орон сууц- 150

2. Сайншандад 960 хүүхдийн суудалтай сургууль барина.

3. Сайншанд, Замын-Үүдэд хүүхэд, залуучуудын хөгжлийн төв, хүүхдийн парк барина.

4. Говийн бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газар шинээр барина.

5. 800 хүний суудалтай “Саран хөхөө” театр барина.

6. Дулааны станц шинээр барина.

7. Хатанбулаг-Ханги Мандал чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барьж, Ханги тосгоныг байнгын эрчим хүчээр хангана.

8. Данзанравжаагийн түүх, шашны өв соёлд тулгуурлан нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж, Сайншанд-Хамрын хийд чиглэлийн авто замаас Зүүнбаян уул чиглэлийн 16 км хатуу хучилттай авто зам барина. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

9. Сайншанд-Зүүнбаян чиглэлийн хүнд даацын авто зам барина.

10. Сайншандад хог дахин боловсруулах үйлдвэр байгуулна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419