Архангайд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг уриаллаа

Архангайд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг уриаллаа

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Архангай аймаг буюу УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзаж санал бодлоо хуваалцлаа. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилд улсын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаад, энэ удаагийн сонгуульд дэвшүүлсэн  мөрийн хөтөлбөрөө танилцуулав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын сонгуулийн санал хураалт болоход цөөхөн хоног үлдлээ. Энэ удаагийн УИХ-ын сонгууль цар тахлын үед болж байгаагаараа онцлогтой. Дэлхийн олон улс оронд  коронавирусийн цар тахал дэгдэж, олон мянган хүмүүсийн амь насыг авч одож олон мянган хүнийг өвчин зовлонд нэрвэгдүүлж, ажилгүй болголоо. Гар барих төдийд амь насанд аюул учрах ийм нөхцөл байдалд бид амьдарч байна. Геополитик, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт биш өчүүхэн төдий вирус биднийг байранд нь тавилаа. Эх дэлхий амгалан тайван оршиход амаргүй байна. Коронавирус хамхуул мэт  чимээгүй  ажлаа хийсээр байна. Тиймээс бид сонор сэрэмжээ алдаж болохгүй. Үндэсний эв нэгдэлтэй  байх нь чухал байна. Гэхдээ Монгол Улс тайван сайхан  байна. Дэлхийн тусгаар тогтносон улс орнуудаас цар тахал дэлгэрээгүй, нэг ч хүн амь насаа алдаагүй цорын ганц  улс Монгол болж үлджээ. Энэ бол монголчууд бидний хувьд том амжилт. Тиймээс  бид цаашид  улам хариуцлагатай байх хэрэгтэй. Ард иргэд, улс орныхоо төлөө  цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн  байгууллага, төрийн тусгайгийн алба хаагчид, төрийн албан хаагчдад Архангайчуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Монголчууд бид өөрсдөө төмөр зам тавьдаг болсон. Дорнодын Эрээнцавын боомтоос Сүхбаатарын Бичигтийн боомт хүртэл төмөр зам тавина. Зам дагаж хөгжил ирдэг. Хөшигтийн хөндийд баригдсан шинэ нисэх онгоцны буудлыг ирэх 2021 онд ашиглалтад оруулна. Энэ нисэх буудлаар дамжин гурван сая жуулчин ирнэ. Эх орныг маань дэлхий даяар сонирхож байна. Тэд аялахад хамгийн таатай улс бол Монгол гэж онцолж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлснээр та бидний эдийн засаг илүү хөгжинө. Засгийн газраас ирэх 30 жилийн хөгжлийг тодорхойлсон “Алсын хараа 2050” урт хугацааны хөтөлбөрийг баталлаа. Энэ хөтөлбөрт 1500 гаруй эрдэмтэн, судлаач ард иргэд ажиллаж оюун бодлоо шингээсэн. Та бүхэн минь мөрийн хөтөлбөртэй  сайн уншиж танилцаарай, бас “Алсын хараа 2050” урт хугацааны хөтөлбөрийг уншиж сонирхоорой. Энэ удаагийн сонгууль ирэх 30 жилийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхны алхам байх болно” гэлээ.

Мөн тэрээр Архангай сүүлийн үед хөгжиж байгаа бол энэ нь өнгөрсөн дөрвөн жилд УИХ-д сонгогдсон гурван гишүүний гавьяа гэдгийг онцолж, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарыг багаар нь дэмжихийг уриалав. Архангайчууд ч сайн ажиллаж байгаа Ерөнхий сайдаа багаар нь дэмжинэ гэсэн юм.

Архангай аймагт МАН  ирэх дөрвөн жилд дараахь ажлуудыг хийхээр тусгажээ.

1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:

  • Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-300
  • Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
  • Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 350
  • Түрээсийн орон сууц- 200

2. Дулааны станц барьж, Цэцэрлэг хотын агаарын бохирдлыг үе шаттай бууруулна.

3. Төвлөрсөн инженерийн байгууламжийг сумдад бий болгож, сумын төвийн иргэдийг тохилог орон сууцаар хангана.

4. Шинэ спортын ордон барина.

5. Хүүхэд залуучуудын амарч, зугаалах, цагийг зөв зохистой өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн /Парк/ байгуулна.

6. МАА-н түүхий эдэд түшиглэн хөнгөн үйлдвэрийн дамжлагат цогцолборууд бий болгож хөгжүүлнэ.

7. Мянганы замын хэвтээ тэнхлэгийн замуудыг барьж дуусган сумын төвүүдийг сайжруулсан болон хатуу хучилттай замаар холбоно.

8. Байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газар, халуун рашаан түшиглэн “Хангайн бүсийн” аялал жуулчлалын төв болгох ажлыг эрчимжүүлж, үзвэр үйлчилгээг сайжруулна.

9. Байгалийн түүхийн музей барина.

10. Цэцэрлэг хотын ойролцоо онгоц буух нисэх зурвас бий болгоно

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419