Сурталчилгааны самбараа томоор хийсэн нэр дэвшигчийг жагсаалтаас хасна

Сурталчилгааны самбараа томоор хийсэн нэр дэвшигчийг жагсаалтаас хасна

УИХ-ын 2020 оны  ээлжит сонгуулийн сурталчилгаа ид дундаа өрнөж байна. COVID19 цар тахлын улмаас нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаанд тодорхой хязгаарлалт үйлчилж байгаа юм. Тиймээс энэ сонгуулийн сурталчилгаа голдуу цахим сүлжээ, гудамж талбайд байрласан зурагт самбараар сонгогчдод хүрнэ гэж ойлгогдож байв.

Гэвч нам, эвслүүд, нэр дэвшигчдийн сонгогчидтой хийх уулзалт замбараагаа алдаж, хээгээ барав.

Юун COVID19 цар тахал вэ. Нөгөө олон хорио, цээрээ бүгд умартжээ. Нөгөө 600 гаруй нэр дэвшигч хаа сайгүй хөлхөж, энд тэнд уулзалтуудаа хэвийн үеийнх шиг зохион байгуулж байгаа байдал анзаарагдаж байна. Сүүлдээ маскаа ч мартах янзтай. Аз болоход одоогоор ЭМЯ-ны өдөр бүрийн 11:00 цагийн мэдээгээр маш муухай мэдээ зарлаагүй л байна. Тиймээс СЕХ, Онцгой комисс, ЭМЯ-наас сонгуулийн сурталчилгааны үеэрх дэг журмыг сайжруулах шаардлага нэгэнт бий болжээ.

Сонгуулийн сурталчилгааны энэ хэд хоногт сурталчилгааны самбар тойрсон хэрүүл маргаан, хэрэг түвгийн түвшингийн гомдол хүсэлт нэлээд гарч буй аж. Магадгүй, сурталчилгааны самбараас болж хэдэн нэр дэвшигчийг жагсаалтаас хасч ч мэдэхээр болжээ.

Сурталчилгааны самбартай холбоотой ганц л жишээ хэлэхэд хуульд зааснаас томоор самбараа хийгээд гудамжинд тавьчихсан олон нэр дэвшигч байна. Уг нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 42.2-т “...Зурагт самбар, дэлгэц нь хоёр хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй, хөдөлгөөнтэй хэлбэртэй байж болох бөгөөд хэлбэр, загварт хязгаарлалт тавихгүй” гэжээ. Мөн хуулийн 41.8-д “...“Нэг хэвлэлийн хуудас” гэж А4 бичгийн цаасны найман нүүрийг ойлгоно” гэсэн байна. Хуульд заасан “нэг хэвлэлийн хуудас” нь дэлгээстэй сонин буюу ойролцоогоор 80:60 см болдог. Тэгэхээр нэр дэвшигчдийн сурталчилгааны зурагт самбар 160:120 см-ээс илүүгүй хэмжээтэй байх ёстой  гэсэн үг.

Харин нийслэл, орон нутагт хэд хэдэн нэр дэвшигчийн сонгуулийн штабаас энэ хэмжээг хэтрүүлсэн томоохон самбаруудыг байршуулсан байна.

СЕХ, бусад байгууллага одоогоор ямар нэг мэдэгдэл хийж, ийм төрлийн асуудалд арга хэмжээ яриагүй учраас нэр дэвшигчид анзаарахгүй байх шиг байна.

Гэтэл яг ийм асуудлаар зөрчлийн хэрэг нээж, Зөрчлийн тухай хуулиар шийтгэх ёстой юм байна.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 18-д “...Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад” гэсний 18.1-т “...хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан” гэсний дагуу нэр дэвшүүлсэн улс төрийн нам нь 200 сая төгрөгөөр, нэр дэвшигч, менежер, шадар туслах, ухуулагч нь 20 сая төгрөгөөр торгуулна.

Түүнчлэн дээрх зөрчлийн хүрээнд авч болох хамгийн хүнд шийтгэл нь  сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах юм байна.

 

Б.Дамдин

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419