Өндгөн эс эр эсийн араас гүйх шаардлага байхгүй...
Олон сая (нэг удаагийн үрийн шингэнд 30-300 сая орчим) эр бэлгийн эс дундаас шалгарч чадсан ердөө ганц нь л өндгөн эстэй нийлж үр тогтож ирээдүйн хүүхэд бий болдог.
Ингэхийн тулд эр бэлгийн эс цовоо сэргэлэн чадварлаг байж олон саад давааг давах хэрэгтэй бөгөөд үтрээний хүчиллэг орчин цаашлаад умайн хүзүү умайн гуурсан хоолой гээд дунджаар 15-18 см зайг 45 минутаас 12 цагийн дотор туулаад хүрэх ёстой газраа хүрсэн ч гэсэн хэрэв тэнд хүсэн хүлээсэн өндгөн эс нь байхгүй бол ирэх үгүй нь ч мэдэгдэхгүй түүнийг 72-120 цаг хүртлэх хугацаанд тэвчээртэй хүлээх чадвартай байдаг.
Хэрэв өндгөн эс ирэхгүй бол түүний өмнөх бүх хүчин чармайлт талаар өнгөрч устаж үгүй болсон ч түүнд тэр бүхнээ тоочиж гомдоллох эрх байхгүй. Харин өндгөн эс бол сард ердөө ганцхан удаа боловсрох бөгөөд боловсорсон өндгөн эс 24 цаг орчим л амьдрах ба энэ хугацаанд умайн хөндий рүү очих замдаа эр бэлгийн эстэй нийлж үр тогтдог. Харин энэ аялалын хугацаанд эр бэлгийн эстэй таарахгүй бол үр тотгтох боломжгүй болж мөхдөг байна.
Тэр хэн нэгнийг олон хоног хүлээдэггүй, хэнийг ч хайж явдаггүй, хэний ч төлөө өрсөлдөхгүй, түүнд бусдаас ялгарч шалгарч онцгой хурдан байх ч хэрэг байхгүй. Түүнтэй эр бэлгийн эс таарахгүй л бол тэр замаасаа огтхон ч хазайхгүй очих замдаа очиж дуусах жамаараа л дуусна. Тэр эр эстэй таарахгүй байлаа гээд өөрөө устсан ч хамаагүй тийм л бардам эс.
Тэр эмэгтэй хүний биед бүхэл амьдралынх нь турш ердөө 400 орчим л буюу эр эстэй харьцуулахад маш бага тоогоор л боловсордог үнэ цэнэтэй эс юм. Бас тэр байгалиасаа л том тарган эс. Түүнийг тарган байсны төлөө ямар ч эр бэлгийн эс буруутгаж байгаагүй юм. Тиймээс л эмэгтэй хүн гуйлгадаг, хүлээлгэдэг, угаасаа л удаан түүнийг яах ч аргагүй, тэр үнэ цэнэтэй, тэр цор ганц, түүний төлөө олон залуучууд тэмцэж араас нь гүйдэг.
Харин өндгөн эс ердөө л богино хугацаанд хүлээдэг ба хэн түүний төлөө илүү их сэтгэл, хүчин чармайлт гаргаж байна. Тэр түүнийг л сонгодог. Харин сонголтоо хийсэн л бол тэр хоёр 23, 23 хромосомтойгоор нэгэн бие болж амьдралд тулгарах ачаа бүхнийг адил тэнцүү үүрэлцэж цааш хамтдаа өнхөрч умайн хөндийн аль нэг хананд бэхлэгдээд аз жаргалтайгаар амьдран суудаг юм. Иймд байгалийн хуулиа бодсон ч, анатомио бодсон ч эр эсд өндгөн эсийг гомдоох эрх байхчгүй. Өндгөн эс ч эр эсийн араас гүйх шаардлага байхгүй.
Ёстой яршиг л байна.