Монгол төрийн хоймор жорлон болох учиргүй...
Хөлтэй нь алхаж, хөлгүй нь мөлхөнө гэгчээр Улсын их хурлын гишүүн болох гэж улайран зүтгэлэх удаа дараалан улиран сонгогдсон хөгшин ухнууд , шим тэжээл шимэлдэг нь аль хэдийн шавхагдчихсан юу ч хийж гийгүүлж байгаагүй нөхдүүдийн уртаас урт цувааг хараад би айж байна.
Хоосон толгойтой, хуурамч дипломтой, би баян элит, би тагнуул, би эх оронч, үнэнч , цэргийн хурандаа гэх зэргээр даналзагчидын эгнээнийхнийг үхэлдэн мацаж буйг хараад цочиж байна.
Улс орноо урж тасдан идчихээд офшоор дансандаа дарсан хөрөнгөө нуучихсан, сайн үйлс нэрээр хэдэн хүүхэд асран хамгаалах нэрээр хар мөнгөө угаагчидыг хараад гутаж байна.
Би боржигон, тайж ноёны удам гэх цайрчихсан худал түүхтэй Хужаагийн эрлийз хурлийзууд Их хуралд орох гэж улайран зүтгэж байгааг хараад би уйлж байна.
Ширээний эмс,ширдэг шалны алчуур шахуу юмнууд хүний эрх нэрээр Улс гэр засалцах чадалтай би хэмээн чарлан дайрч байхыг үзээд хэлэх үг ч олдохгүй байна.
3 хан сая хүнтэй хүнээсээ олон телевиз , сонин ,радиотой ийм улс оронд зурагтаар хэд гараад од болчихлоо хэмээн сагсагнагсадыг хараад огиудас хүрч байна.
Жилээс жилд жижгэрсэн
Эмгэн буурал ээж минь хэмээдэг шиг
Жилээс жилд чанар чансаа нь буурсан би чадначуудын бүхэл бүтэн мангаслаг армийнхан Монголыг минь урж тасдан идэхээр улайрч байна.
Харьд суугаа Монголчууд бол муусайн гуйлагчид, хүн биш, шивэр долоогч, урвагчид хэмээн даналзан цоллох өөрөө хууран мэхэлж авсан хуурамч дипломт эм эх орончийн дүрд оройлон тоглохыг хараад бачимдаж байна би.
Ийм тийм өвдөл цөвдөл мэт улсыг агуу гэж харж алгаа ташдаг ард түмнийг хараад би амьсгал боогдож байна.
Бөхчин, дуучин, шүлэгчин, сэтгүүлч, хөтлөгч мэтээр дүүрсэн хахсан улс орон минь дурын баатруудын ,жүжиг тоглох талбар болж буйд залхаж байна.
Аяа хэзээ хүн бүр чаддаг чаддагаа хийж, хэзээ хүн бүр өөрийгөө чамладаг, хэзээ хүн бүр нүдээ нээдэг, хэзээ хүн бүр өөрөөс илүү эрдэм номтой, чадал чадвартай , улс энэ Монгол төрийн хойморт сууж биднийг удирдах ёстойг ухаарах бол .
Хэзээ бид хэн үнэн,хэн худал ярьж, хэн гоёыг ярьж ,үйлдэл нь алд алдаар зөрж байгааг ялган таньдаг болох бол.
Тийм цагийг би, бид үзэх заяатай болов уу??
Тэр цагийг ирүүлэхсэн, ойртуулахсан гэхдээ өөрийн сайн мэддэг худал хуурамчуудын багийг хэлж ярьж, бичдэг гэдгийг минь ойлгон ухаараасай гэхдээ хүмүүст хараалган, үзэн ядагдан чичлүүлэн хаа холоос орилон чарлаж байгааг минь мэддэг болов уу.
Эцсийн эцэст эх орон иргэний үнэмлэхэнд бус элэг зүрхэнд багтдаг, оршдог гэдгийг хүмүүс мэддэг болов уу....
Гаднаа инээж дотроо цусаар уйлмаар харанхуй ирээдүй үрүү өөрсдөө үр хүүхдээ хөтлөөд алхаж буй гэдгээ ер нь хичнээн нь мэдэж байгаа вэ ?
Гоё эрээн гялгар цаасанд дотор нь хор хийж боосон чихрийг та хүүхдийнхээ аманд өөрийнхөө гараар хийж өгөх аймшигтай сонголтын өмнө бид ирлээ.
Хүнд бүү хуурт, нүдээ нээ Монголчууд минь.
Уран донгодож, хууран мэхлэгчдийн үгэнд л ээ дээ бүү хууртаасай даа гэж залбирнам.
ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ