Арчаагүй монголчууд...

Арчаагүй монголчууд...

АНУ-д Жорж Флойд гэх хар арьст залууг цагдаа баривчлаад газарт хэвтүүлж хүзүүн дээр нь өвдөглөсөөр байгаад амь насын хохироосон. Харин өнөөдрөөс Америк даяар түүний төлөө шударга ёсыг нэхсэн жагсаал цуглаан, бослого болж байна.

Олон машин тэрэг, барилга байшин шатааж, цонх шил хагалаж, цагдаагийн газрыг түйвээж Жорж флойдод хүн шиг хандаагүйн төлөө хүн чанар, шударга ёсыг эх орноосоо нэхэн иргэд босч байна.

Уг нь АНУ энэ коронавируст хамгийн их өртөж, 40 гаруй сая хүн ажилгүй болж, хамгийн их буюу 100,000 хүн амиа алдсан орон. Гэхдээ тэд үнэт зүйл дээрээ нэгдэж, тэмцэж байна. Тэд коронагаас болж олон ойр дотны хүмүүсээ алдсаар байгаа ч үнэт зүйлээ хамгаалаагүйгээс, шударга ёсгүйгээс болж коронад алдснаас олон хүнийг алдахаа мэдэж байгаа байх. Ер нь шударга ёс ч гэж юу юм? Улс төрчид хэт их ашигласаар байгаад үнэгүйдчихэж. Уг нь хамгийн үнэтэй нь.

Амьсгал хураахаасаа өмнө Жорж Флойд 15 удаа “I can’t breathe - Би амьсгалж чадахгүй байна” гэж тэр цагдаад хэлсэн байсан. Бид нар, Монголчууд нийгэмдээ өөрсдөө амьсгалж чадаж байгаа юм уу? Саяны 4 хүүхдийн амь, мисс охины үхэл, төрийн ордонд гэнэт нас бардаг, ирвэс хамгаалагч... бүгд Жорж Флойдоос ялгаа юу байгаа вэ? Жорж Флойд амьсгалж чадаагүй. Манайд амь насаараа хохирсон хүмүүс ч нийгэмдээ чөлөөтэй амьсгалж чадаагүй. Бид тэмцсэн бил үү? Америкчууд шиг. Үгүй. Бид ... гомдоллосон. Бид төр засаг муу байгаа, шударга ёс хаа байна гэж л гомдоллосон. Бид ... яаалаа? Тэмцсэн бил үү?

Бид Америкчуудаас юугаараа ялгаатай вэ? Америкчууд тэмцдэг. Монголчууд гомдоллодог.

Америкчууд нийтийн эрх ашиг бол миний эрх ашиг гэдгийг мэддэг. Монголчууд нийтийн эрх ашиг бол надад хамаагүй гэж боддог. Америкчууд нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэдгийг ойлгодог. Монголчууд өөрийнхөө төлөө. Гэхдээ үнэндээ өөрийнхөө төлөө ч тэмцдэггүй. Өөрийнхөө төлөө тэмцэхийн тулд нийтийн төлөө тэмцэхээ мэддэггүй.

Нийтийн эрх ашгаа урд тавихгүйгээр хувийн эрх ашиг удаан үргэлжлэхгүй.

Амьсгааг нь боогоод алуулчихсан хүний төлөө нийтээрээ тэмцэхгүй бол өөрсдөө ч алуулна гэдгээ мэдэж хамтарч тэмцдэг Америк. Өөрийг нь л боож алаагүй бол чимээгүй өнгөрсөөр нэг нэгээрээ боолгуулсаар, цохиулсаар, алуулсаар үхдэг Монгол.

Тэмцэх нэг хэлбэр нь дөрвөн жилд ганц удаа тохиодог өдөр гэж ухамсарладаггүй Монгол. Сонгуульд саналаа өгөхгүй байх нь санал биш гэж боддог Монгол. Яг үнэндээ саналаа өгөхгүй байх нь хуучнаа дэмжиж байгаа санал гэдгийг мэддэггүй Монгол. Тэгчихээд өөрчлөлт хүсдэг Монгол. Ганцхан өдөр нэр дэвшигчдийг нухацтай шинжээд саналаа өгчдөггүй хэрнээ дөрвөн жил гомдоллодог Монгол. Нэгийгээ нүдэн дээр алуулахыг харсаар байгаад угаасаа л ийм байдаг гээд дассан Монгол.

Чи оролцоогүй бол, тэмцээгүй бол гомдоллоод хэрэггүй. Чи тэмцээгүй бол хоолой боогоод байна гэж гомдоллох хэрэггүй. Бид энэ нийгэмд ядаж сонгуульд саналаа өгч ТЭМЦЭЖ ЧАДНА! Үгүй бол амьсгалаа боолгуулсаар л байх болно.

Бид ер нь амьсгалж чадаж байгаа бил үү

Эх сурвалж: Оффшор Авлигын Эсрэг Ард Түмний Тэмцэл

75
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419