Сонгууль болох дөхсөнтэй зэрэгцээд гэнэтийн цочир мэдээллүүд өдөр өдрөөр гарч байна. Бид өмнө нь нэг сэдвээр 7 хоног шуурдаг байсан бол одоо нэг хоёр хоноход л шинэ сэдвүүд ар араасаа гарсаар…
Тэгвэл өчигдөрхөн телевизээр гарсан нэгэн нэвтрүүлгээр өрнөсөн яриа бидний өнөөдрийн цочир мэдээ болж байна. Энэ бол банк санхүүгийн салбар, түүн доторх далд үнэн.
Монголд нууц ноёнтнууд ихсэж, тэдний гар хөлүүд нь ч тэр хэрээр олширсон. Банкнууд ээлжлэн дампуурч, тэр бүрийд эзэн ноёд нь биш иргэд, ард түмэн, хэрэглэгчид, улс хохироод үлддэг.
Тэр бүү хэл хамгийн сүүлд гэхэд манай улс саарал биш бүр хар жагсаалтад ороод “амжсан”.
Тэгвэл энэ талаар МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгаа гэх бидний мэддэгээр Шарк Г.Амартүвшин ихэд ноцтой мэдээлэл эсвэл бүр мэдэгдэл ч гэж хэлж болохоор зүйлсийг өчигдөр гарсан “Хар Хайрцаг” нэвтрүүлгээр ярьсан юм.
Тэрээр Монголд банкнуудын цаана хэн гэдэг ямар эзэн байгааг өөр хоорондоо ам дамжуулан ярилцаж, энэ талаар гадарладаг. Энэ мэдээлэл нь цааш Олон улсад, тэр тусмаа Европын холбоо, Америкт очиход бүхэл бүтэн улсын банкны цаана эзэн гэх хүн нь ганцхан хүн хийгээд түүний нэр л очно. Энэ бүгдийг тэд мэдээж судлахад нөгөө хүн нь яаж ямар эх үүсвэрээс хөрөнгөө босгосон гэдэгт нь ямар хариулт гарч ирэхгүй. Ингээд л бид ямар ч тодорхойгүй мэдээлэлтэй, сэжиг бүхий хүмүүст улсынхаа санхүүгийн салбарыг атгуулж байгаа болж харагдана. Бид энэ бүгдийг нийтэд ил болгож, зарлаж, Монголынхоо банк санхүүгийн салбарыг цэвэрлэж, засаглалыг нь сайжруулах хэрэгтэй. Ингэж гэмээн банкны салбар өөрчлөгдөх болно гэх агуулга бүхий ноцтой яриаг өрнүүлсэн юм.
Энэ бол түүний хувьд тэр тусмаа Монгол Ардын Намаас нэр дэвшиж буй хүний хувьд маш зоригтой шийдэмгий үйлдэл болсныг хөтлөгч залуу ч хэлж, цочирдож буйгаа, ингэж зоригтой хэлж буйд нь баярлаж байгаагаа ч илэрхийлж байсан юм.
Ийнхүү бидэнд нам дор дарагдаж бүлтийж суулгүй, өөрийн хүсэл зоригийг эрс шийдэмгий гаргаж чадах шинэ цагийн сэхээтэн, шинэчлэлийн эхлүүлэгчтэй болох магадлал гарч ирлээ. Харин түүний дуу хоолой, үзэл баримтлал төрд орж чадах эсэх нь Хан-Уул дүүргийн сонгогчдын гарч байгаа юм.
Эх сурвалж: ardnews