Дайнд ялагч гэж байхаа больсон уу?

Дайнд ялагч гэж байхаа больсон уу?

Курд үндэстний Курд хүчнийхэн Исламын улс бүлэглэлтэй дөрвөн сарын турш мөргөлдсөний эцэст 2015 оны 1-р сард Сирийн Кобани хотыг хяналтдаа авав. Тэдний ялалтын тухай бичлэг дэлхий даяар цацагдсан юм. Дэлхий даяар курдын цэргүүд нэгэн цагт Исламын улсын хар туг мандаж байсан толгод дээр төрийн далбаагаа мандуулж байсан билээ. 

Харин 2019 оны 10-р сард Ерөнхийлөгч Дональд Трамп курдуудын эзэмшиж байсан нутаг дэвсгэрийг булаан авах эрхийг Туркийн цэргүүдэд "бэлэглэсэн" бөгөөд энэхүү шийдвэр нь дэлхий нийтийг цочирдуулсан. Курдуудын хувьд өндөр үнээр олдсон ялалт нь нэг хүний шийдвэрээс болоод ямар ч үнэ цэнэгүй зүйл болж хувирав.

Энэ бол ер бусын үлгэр биш. Ирак, Афганистан, Ливи улсад болсон дайнуудад ялагч гэж байхгүй, гагцхүү хэзээ ч үл дуусах дайн тулаан л харагдана. 

Тиймээс орчин үеийн дайнд "ялагч" хэмээх алдрыг хүртэх эрх хэн нэгэнд байгаа юу гэсэн асуулт гарч ирнэ. Зарим хүмүүс бүр ялалт хэмээх зүйлийг үлгэрт л гардаг зүйл хэмээн ойлгох болсон гэхэд хилсдэхгүй. 

Хэзээ ч дуусахгүй дайн

Хэзээ ч дуусахгүй дайн

АНУ-ын сүүлчийн 3 Ерөнхийлөгч бүгд ялалт гэдэг зүйлийг өөр өөрөөр ойлгодог бололтой. Дональд Трамп өөрийнхөө төр барьж байгаа хугацааг бүхэлд нь ялалтаар тодорхойлоод байгаа.

"Та нар ялсаар байгаад сүүлдээ түүнээс бүр залхана" хэмээн тэрбээр нэгэнтээ хэлсэн байдаг. 

Жорж Бушын үед хүн бүр ялалтын араас хөөж байсан мэт. Үнэхээр ч тухайн үед ид өрнөж байсан Иракийн дайныг хурдан дуусгахыг хүн бүр зорьсон юм. 2005 онд Иракийн дайны "ялалтыг" зарлах үеэр Жорж буш "ялалт" гэдэг үгийг 15 удаа хэлсэн байдаг. 

Харин тэдний дунд "хавчигдсан" Барак Обама өөр өнцгөөс бүгдгийг харжээ. Тэрбээр ялалт нь бусдыг дарж дарангуйлах үзэл хэмээгээд АНУ-ыг "цэргийн хүч оруулах" гэсэн үгийн оронд "чөлөөлөх, хамгаалах" гэсэн үгийг түлхүү хэрэглэх хэрэгтэй хэмээсэн аж. 

Эндээс харахад орчин үед ялалтын утга байнга шилжиж байгаа учраас түүнд хүрэх арга зам болоод цаг хугацаа хангалтгүй, бүр хязгааргүй болсон гэхэд болно. 

Ялалт гэж байхгүй

Ялалт гэж байхгүй

Францын Ерөнхий сайд асан Арастриде Брианд Дэлхийн 1-р дайны дараа "Орчин үеийн дайнд ялагч гэж үгүй" гэж хэлсэн бол Вьетнамын дайнд оролцож явсан зохиолч Бао Нин "Ялагч ялагдагч гэж байхгүй, харин үхэл л гэж бий" хэмээн бичсэн байна. 

Үүний дагуу орчин үеийн хүмүүс ч дайны ялагч гэдэг зүйлд итгэхээ больсон гэхэд болно. Ялангуяа орчин үеийн зэвсэг, техникийн учруулж чадах их хохирлын дараа үнэхээр "бид ялсан" гэж хэлж чадах хүн байхгүй байх.

Гэхдээ энэ үзлийг үгүйсгэх хэд хэдэн жишээг татаж болно. Дэлхийн 2-р дайнд олон сая хүн амиа алдсан ч холбоотнууд өнөөг хүртэл ялалтаа бахархалтайгаар тэмдэглэдэг. Мөн саяхан болж өнгөрсөн Кувейтийн эсрэг хийж буй Иракийн дайралтыг зогсоох зорилгоор эхлүүлсэн Персийн булангийн дайн богино хугацаанд хохирол багатайгаар дууссан учраас хүмүүс тийм ч муухайгаар дурсдаггүй. 

Дээрх жишээнээс харвал үнэхээр том дайсны эсрэг хийсэн, эсвэл маш бага хохиролтойгоор зорьсон зорилгоо биелүүлсэн дайнд ялагч тодордог гэсэн ойлголт байж болдог бололтой. 

Эцэст нь ялалт гэдэг зүйл үнэндээ яг юу болохыг тодорхойлох хэрэгтэй болно. 

Зохиолч Фил Клэй "Ялалт гэдэг бол ямар нэгэн зүйлд амжилт олсны дохио шүү дээ. Дэлхийн 2-р дайнд Нацист Германыг дийлсэн учраас амжилттай болсон. Харин бид Иракт одоог хүртэл энх тайвныг тогтоож чадаагүй байгаа учраас ялаагүй гэсэн үг" гэж бичсэн байна. 

Энэ бүгдээс харахад үе үеийн дайн тулаанд 2 тал байлдаад нэг нь ялагч болж үлддэг байсан үе нэгэнтээ өнгөрчээ. Гэхдээ тэр үед байдал үнэхээр өөр байсан уу?

Ялалт гэдэг зүйл үнэхээр байсан уу?

Ялалт гэдэг зүйл үнэхээр байсан уу?

Түүх, домог, үлгэр зэргээс дайснаа дарж өөрсдийн нэрээ мөнхөлсөн олон баатар, жанжидыг харж болно. Үнэхээр ч орчин үед тэдэнтэй харьцуулах хэмжээний удирдагчдыг олох боломжгүй юм. 

Гэхдээ тухайн үед ч мөн ялсан, ялагдсан талыг тодорхойлох боломжгүй байсан гэдэг үзлийг түүхчид гаргаж ирэх болсон.

Жишээ нь түүхч Рассел Виглийн үзэж байгаагаар том тулаан хийж байж дайнд ялдаг гэсэн ойлголт нь Александр, Чингис хаан, Напелеон гэх мэт цөөн тооны байлдан дагуулагч нарыг дуурайх гэсэн хүмүүсээс болж тогтсон өрөөсгөл ойлголт юм.

Үнэхээр ч түүхэнд дурдсан хүмүүс шиг агуу жанжид цөөхөн байдаг бөгөөд ихэнх нь ялалтаа дипломат замаар эсвэл дайснаа хордуулах, хүнсгүй болгох гэх мэт замаар дийлдэг байсан юм.

Мэдээж тийм ялалт түүхэнд дурдагдах нь ховор байдаг. Хэн ч дайснаа өлсгөж дарсан гэснээс тулааны талбар дээр дарсан гэж ярихыг илүүд үзэх нь мэдээж. Иймд бид ялалтын тухай өрөөсгөл ойлголттой болж хүмүүждэг нь аргагүй юм. 

Үүнээс болоод дэлхийн удирдагчид хүртэл дайснаа юу ч байхгүй үнсэн товорго болгох ёстой гэсэн ойлголттой хэвээр байна. Үнэндээ сүүлийн 1000 жилийн хугацаанд хэдхэн арван тулаан л яг бидний төсөөлдөг шиг том ялалт болж чадсан юм. 

Хэзээ ч дуусахгүй дайн

Хэзээ ч дуусахгүй дайн

Түүх домог дээр гардаг том ялалтыг мөрөөдсөн улс төрч, бодлого гаргагчид орчин үед тэрхүү зүйлийг амилуулахын тулд хэзээ ч дуусдаггүй дайныг хийсээр байна. 

Үүний хамгийн том аюул нь асар их хүлээлт бий болгох юм. Ард иргэд мөн хэзээ нэгэн цагт Чингис хаан эсвэл Александр шиг нэрээ гаргах тэр нэгнийг хүлээн дайн өдөөгч нарыг дуртай дургүй сонгосон хэвээр. Үүний жишээ бол Ирак, Кувейт, Сирийн дайн юм. 

Эцэст нь хэлэхэд "ялалт" гэдэг зүйл ямар нэг тодорхой зорилго болоод дайсангүй болсон цагт үгүй болдог гэдгийг мартах ёсгүй юм. 

Cian O'Driscoll

Эх сурвалж: theconversation.com

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419