Амжилт=Тууштай байдал
Хүмүүс ихэвчлэн ямар нэгэн зүйлийг хийхдээ богино хугацааны үр дүнг хардаг. Яаж сарын дотор турах уу? Энэ дасгалыг хэд хийвэл гоё болхуу? Гялс дэглэм бариад эрүүл саруул, ухаантай, хөөрхөн, өөр юу ч байдгийн болчмоор байна, яахуу? гээл..
Үнэндээ ийм төрлийн асуултанд миний зүгээс өгөх хариулт ер олддоггүйм. Харин би энэнд хариулт өгөхийн тулд зүгээр л өөрөө өөртөө баримталдаг зарчмуудынхаа нэгийг хуваалцья гэж бодлоо..
Зарчим 1:
АМЖИЛТ=ТУУШТАЙ БАЙДАЛ.
Тэгвэл
ТУУШТАЙ БАЙДАЛ= ДАДАЛ ЗУРШИЛ +САХИЛГА БАТ юм.
SUCCESS =CONSTANCY.
So, CONSTANCY= HABIT + DISCIPLINE
АМЖИЛТ гэдгийг 1 удаагийн болоод дуусдаг үйл явц гэдгээр ойлговол маш өрөвдөлтэй болно. Харин байнга үргэлжилдэг процесс гэж харах хэрэгтэй. Тэгхээр байнга үргэлжилдэг зүйлийг хийхийн тулд байнга ТУУШТАЙ л байх хэрэгтэй болдог гэсэн үг.
ТУУШТАЙ байх гэдгийг харин харвал: байнга нэг юмыг давтаал давтаал, хийгээл хийгээл байх болж байгааз? Тухайн үйлдлээ хийгэээл байвал тэр нь өөрөө ДАДАЛ ЗУРШИЛ болж өөрт чинь сууна. Харин дадал зуршлаа хэрэгжүүлчих гээд хичээж явах замд чинь элдвийн сөрөг хүсэл гарч ирнээдээ (жишээ нь турах гэж яджаахад Бургер, шарсан төмстэй идэж кола уумаар байдаг).. тэр үед САХИЛГА БАТ хэрэгтэй. САХИЛГА БАТ надад ҮГҮЙ гэдэг шийдвэрийг гаргаж өгөнгүүт ДАДАЛ ЗУРШЛАА үргэлжлүүлэх боломж олддог. Энэ 2-ыгоо тойглоод л байвал би ТУУШТАЙ байж чадна. ТУУШТАЙ л яваад байвал АМЖИЛТ заавал ирнэ.
Бүх зүйл дээр, аль ч талбар дээр надад АМЖИЛТ хэрэгтэй. Би тэр бүрт ТУУШТАЙ байхийг хичээдэг..
Амжилт энэтэр гэхээр хэт том сонсогдож магадгүй. Харин миний хувьд жишээ нь ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГТАЙ БАЙХ нь бас нэг төрлийн АМЖИЛТ юм. Энэ төрлийн амжилтыг би ҮР ХҮҮХЭД, ГЭР БҮЛТЭЙГЭЭ УРТ УДААН ХАМТ БАЙЖ ТЭДЭНД ТУСЛАХ, АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ “ҮҮРЭГ” гэдгээр тархиндаа кодолсон болохоор энэ үүргээсээ ухрах БОЛОМЖГҮЙ. Харин ч дуртай хийхээр байгааздээ Жижгээр харвал өөрөө өөрийгөө л гоё сайхан байлгачих гээд зүтгээд байгаам шиг боловч том зургаар нь харвал хайртай бүхнийхээ төлөө сөөм сөөмөөр урагшаа алхаж буй хэлбэр юм ✌️
За тэгээд эцэст нь хэлэхэд (ооё :р) олон жижиг зүйл нийлэд нэг том цул болдог юм шүү.Тиймээс өөрөө өөртөө үнэнч байж, өөрийгөө битгий хуураарай.
Br, Mika
2020.05.14