48:24
Д.Нямхүү: Коронавирусийн халдварын үдээс хойших шинжилгээгээр 37 тохиолдол нэмэгдэж, 98 боллоо
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дахин мэдээлэл хийж шинжилгээний хариуг танилцуулж байна.
/2020.05.14. 16:46 цаг/
ШУУД ҮЗЭХ:
Тэрбээр “Үдээс хойших шинжилгээний хариу гарч дахин 37 хүний хариу эерэг гарлаа.
Өнөөдөр өглөөний байдлаар ОХУ-аас ирсэн оюутнуудаас 18 тохиолдол илэрсэн гээд оюутнуудын бүх шинжилгээг хийхэд нийт 55 халдвартай тохиолдол илэрлээ.
Ингээд Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 98 бүртгэгдэж байна.
Үүнээс 15 нь эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан бол одоогоор 83 халдвартай иргэн эмчлэгдэж байна" гэв.