УИХ-д нэр дэвшигчдийн сэтгэцийн эмгэгтэй эсэхийг хэн ч шалгахгүй хуультай

УИХ-д нэр дэвшигчдийн сэтгэцийн эмгэгтэй эсэхийг хэн ч шалгахгүй хуультай

Ёс суртахуун тань бие даасан уу, нэр дэвшигчид ээ 

 

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 208 бие даагч, 15 нам, дөрвөн эвслийн 600 орчим нэр дэвшигч гээд нийтдээ 800 орчим горилогч нэр дэвшинэ гэдэг урьдчилсан тооцоог Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллэсэн. Мөн энэхүү 800 орчим горилогчийн нэг нэр дэвшигч нь дунджаар тойрогтоо 474.4 сая төгрөг зарцуулна гэж тооцвол энэ жилийн УИХ-ын сонгуулийн өртөг түүхэндээ анх удаа 474 тэрбум төгрөгт хүрнэ ээ гэсэн үг. Мэдээж дэвшигчдийн бэл бэнчингээс гол зүйл нь шалтгаалах бөгөөд зарим нь тойрогтоо тэрбум тэрбумаар нь хаях чадалтай байхад нэг хэсэг нь хувийн боломж бололцоонд түшиглээд хялбарчилсан сурталчилгаа хийх нь ч бий. Гэхдээ энэ удаад дээрх 800 нэр дэвшигчийн төлбөрийн чадвараас илүү ёс суртахуун болоод хувь хүнийх нь төр түших ур чадвар, хандлагын асуудлыг хөндөхийг чухалчлав. 

Учир нь, яг өнөөдрийн байдлаар нэр нь тодроод байгаа бие даагч 208 нэр дэвшигчийн тухайд өөрийн үйл хөдлөл, үг хэл, хандлагаараа олонд алдаршсан горилогч цөөнгүй байхын дээр тэдэнтэй зэрэгцэн төдийгөөс өдий хүртэл буюу сүүлийн 30 жилийн турш Монголын улс төрд дархлагдсан нэр бүхий туршлагатай улстөрчид ч олноороо тодрох.

Энэ нь нэг талдаа тэдний өөртөө итгэсэн хүч болоод нөлөөллийг илтгэх ч нөгөө талд төлөвшил, ёс суртахууны үнэ цэн, итгэл даах чадвар гээд УИХ-ын гишүүн хүнд байх ёстой наад захын зүй ёсны шалгуурт тэнцэх үү, тэнцэж байсан уу гэдэг асуултын хариуг эргэн харахад хүргээд байгаа юм. Тэр дундаа, улстөрч байна гэдэг нь өөрөө бүрэн дүүрэн УИХ-ын гишүүн болж чадна гэсэн баталгаа биш бөгөөд нийгэмд идэвхтэй дуу хоолой хүргэдэг туршлага нь ч олны итгэлийг хууль тогтоох засаглалд итгэл төгс даагаад гарахын баталгаа болж чадахгүй гэдгийг сонгогч та бид хаа хаанаа бодолцож үзэх хэрэгтэй болов уу. 

Тэр дундаа, сэтгэл зүйн тогтвортой байдал, төлөвшлийн тухай асуудлыг энд хөндөхгүй байхын аргагүй бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард батлагдсан Сонгуулийн тухай хуулийн төсөлд “Нэр дэвшигч нь сэтгэцийн эмгэгүй байх. Тухайн нэр дэвшигч сэтгэцийн эмгэггүй гэдгээ Сэтгэцийн эрүүл мэндийн төв /СЭМҮТ-д/ шалгуулж, эмчийн бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Түүнээс гадна нэр дэвшигч нь бүрдүүлэх ёстой материалуудыг хуурамчаар үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах эрх зүйн зохицуулалттай” гэдэг заалт оруулахаар төсөл боловсруулагчдын төвшинд яригдаж байсан бөгөөд Засгийн газраас энэхүү саналыг оруулж ирж байсан удаатай.

Хэдийгээр энэ заалт олонхийн саналаар унасан ч нэр дэвшигчдээ багийн зарчмаар тодруулдаг нам болоод эвслийн хувьд дор бүрнээ энэ заалтыг харгалзан үзэхэд гэмгүй юм. Учир нь, сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүдийн ёс суртахуун нийгэмд ихээхэн шүүмжлэл дагуулах болсны дээр эргэж буцдаг хандлага, үг хэлнээсээ урвадаг урвалт, ёс бус үг хэллэг, зан харилцааны доголдол зэрэг нь сэтгэл зүйн хувьд ачаа даах улстөрч мөн эсэхэд эргэлзэхэд хүргээд буй нь бодит үнэн. 

Харамсалтай нь, яг өнөөдрийн тухайд аль аль нам, эвслээс нь нэр дэвшигчиддээ тавих шалгуур үзүүлэлтийг тодорхой зарлаагүй байгаа бөгөөд зөвхөн Ардчилсан нам л  “Намд 100 сая төгрөгийн хандив тушаах. Дахин сонгуульд шаардагдах зардлаа орон нутгийн намд өгөх бэл бэнчинтэй байх” гэдэг шалгуур тавьсан нь олонд ил болсон. Нэг ёсны тус намын нэр дэвшигчид тавигдаж буй хамгийн чухал шалгуур нь “Мөнгөтэй байх”. Харин бусад нь дараагийн асуудал болон хувирчихаад буй. 

Тэгвэл Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд “Манай нам нэр дэвшигчдээс мөнгө, хандив авахгүй. Зөвхөн ёс зүй болон олон нийтийн дундах рейтингээр нь шалгуур тавина. Ёс зүйтэй, итгэлтэй, ажил амьдралын туршлагатай хүнийг нэр дэвшүүлнэ” хэмээн зарласан. Мөн энэ удаагийн парламентаас УИХ-ын гишүүн асан Д.Гантулга, Н.Номтойбаяр болон Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг нар ёс зүйн хариуцлага хүлээж бүрэн эрхээсээ татгалзсан нь хариуцлагатай нэр дэвшигч хайж буй гэх МАН-ын даргын үг үнэний ортой болохыг гэрчилж байж болох. 

Гэхдээ асуудал энэ гурван хүнээр дуусахгүй бөгөөд тэрбээр “ЖДҮ-ийн зээлтэй холбогдсон, хуулийн хариуцлага хүлээсэн УИХ-ын гишүүдийг нэр дэвшүүлэхгүй” гэж зарласан нь МАН-ын намаас УИХ-ын сонгуульд нэр дэвших 76 хүнийг хэн хэн байх вэ гэдэг оньсого нийгэмд үлдээгээд удлаа. 

Гол нь, МАН-ын ч, АН-ын ч... ер нь бусад нэр дэвшигчдийн ч хэн нь хэн бэ гэдэг асуултыг тавьж саналаа өгөхдөө сонгогчид та бид нэг зүйлийг бодож шалгуур тавих ёстой болчихоод байна. Энэ бол юун түрүүнд “ЁС ЗҮЙ НЬ БИЕ ДААСАН УУ” гэдэг асуулт.

Хувь хүнийхээ хувьд сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг, үг ярианы хэрэглээ зөв соёлтой, зан суртахуун хувиралгүй, үйл хөдлөл нь тэгш төлөв, эрх ашгийн эрэмбэ нь зөв, авлига хээл хахуулиас ангид байж чадах гээд бие даасан улстөрч байж чадах уу гэдгийг харгалзаж саналаа өгөхгүй бол эргээд 2020-2024 оныг сонгосон УИХ, сонгогдсон УИХ-ын гишүүдээ шүүмжилж, тэдний эсрэг жагсах, хашгирахад л зориулаад дуусах магадлалтай. Тиймээс ийм харуусалд дахин нэгдэхгүйн тулд ядаж л хурдан морь, хүчит бөхөө шинжилдэг тэр ардын нарийн ухаанаа арга билэг төгс ашиглах хэрэгтэй болов уу. Монгол уламжлал, ёс заншил талаасаа гэхэд монголчууд хурдан морио гэхэд гадна харагдах байдлаас нь гэхэд манлай эрүү хөмсөг бүгд яс, нуруу гэдэс хөх булчин омруу дөрвөн туурай их байх хэрэгтэй зэрэг51 шинжээр шинждэг уламжлалтай бол хүчит бөхөө хүзүү нь толгойныхоо бүслүүртэй адил бүдүүн, хацрын яс овгор, хоёр түүшүү нь том, нүүр нь дөрвөлжин хэвтэй, шүд бахим, чигжүү, толгойн үс нь дух руугаа түрж ургасан, дух багатай, нүд онигор, чих нь хулгардуу, хамар нь монхор зэрэг 32 шинжээр тодруулдаг айхтар гярхай ард түмэн гэдгээ бодож үзэх хэрэгтэй юм. Яг үүн шигээ сонгогч та бид улстөрчдөд, тэр дундаа УИХ-ын сонгуульд өрсөлдөх 800 нэр дэвшигчдээ  ёс зүйтэй, зөв төлөвшилтэй зэрэг зүй ёсны шалгуур үзүүлэлтийг тавьж байгаад саналаа өгөх цаг нэгэнт ирснийг сануулая. Ёс зүйтэй, хариуцлагатай, итгэл даах, амьдралын туршлагатай, төлөв төвшин, хэлсэн ярьсандаа үнэнч... 

 

А.Ананд

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419