Австралийн талаар та хэр их мэдэх вэ?

Австралийн талаар та хэр их мэдэх вэ?

Австралийн Холбооны Улс нь Австралийн эх газрыг хамран оршдог, олон тооны жижиг арлуудтай улс юм.

Эдгээрээс хамгийн том нь Тасманийн арал билээ.

Австрали нь газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд зургаадугаар байрт ордог. Хойд талаараа Зүүн Тимор, Индонези, Папуа Шинэ Гвинейтэй, Зүүн-Хойд талаараа Соломоны арлууд, Вануатутай, Зүүн-Өмнөд талаараа Шинэ Зеландтай хөрш.
Нийслэл хотыг нь Канберра, хамгийн том хот нь Сидней.

Британийн эзлэн түрэмгийлэгчид ирэхээс өмнө 50 мянган жилийн тэртээгээс энд хүн анх суурьшиж эхэлжээ. Харин 18-р зууны сүүлчээр Австралийг Британичууд бүрэн эзлэсэн юм. Уугуул Австраличуудыг Абергин гэдэг бөгөөд нийт 250 гаруй овог, аймаг бий.

Австрали тивийг 1606 онд Голландын аялагчид анх илрүүлсэн бөгөөд Зүүн Австралийн тал хэсгийг 1770 онд Британичууд эзлэснээр тус улс Австралийг бүрэн захирах болсон билээ. 1850-иад онд Австралийн таван өөр газрыг эзлэн түрэмгийлж, улмаар бүрэн хяналтаа тогтоожээ. 1901 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Австралийн зургаан муж улс нэгдэн улмаар Үндэстнүүдийн холбооны Австрали улсыг зарлан тунхагласа юм. Либерал ардчилсан үзэл баримтлалаар замнаж байгаа Австрали улс нь холбооны парламентын систем бүхий үндсэн хууль хаант засаглалтай.

Зургаан муж, харьяа олон газар нутагт нийт 24 сая хүн одоогийн байдлаар ажиллаж байна.

Австралийн зүүн эрэг дагуу хүн ам ихээр төвлөрч, хотжилт үүсгэсэн байдаг. Австрали нь эдийн засгийн багтаамжаараа дэлхийд 13-рт, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд есдүгээрт, Хүний хөгжлийн индексээрээ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Харин амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн эрх чөлөө, иргэний чөлөөт үзэл болон улстөрийн эрхээрээ дэлхийд тэргүүлдэг.

Түүнчлэн НҮБ, Их 20, Үндэстнүүдийн холбоо, Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгуулага, Номхон далайн арлуудын форум зэрэг бүс нутаг төдийгүй дэлхийн томоохон хамтын ажиллагааны байгууллагуудад гишүүнээр элсэн оржээ.

Хүний өвөг дээдэс Австралийн газар нутагт одоогоос 42-48 мянган жилийн тэртээ ирсэн гэж үздэг. Тухайн үед Зүүн Өмнөд Ази болон Австрали нь томоохон мөсөн хавтангаар нийлж байсан тул үүгээр дамжин Австралид хүн суурьшиж, нутагласан гэж ихэнх эрдэмтэд таамагладаг байна. Чухамдаа тэд л уугуул австраличуудыг бий болгосон юм. Уугуул австраличууд тэнгэр шүтлэгтэй, ан гөрөө их хийдэг, ардын аман зохиол, үлгэр ихээхэн хөгжсөн байдаг. Чухам энэ л чанараараа уугуул америкчууд болон азийн ихэнх улсуудтай төстэй. Тус улсын Мунго голын сав газраас эртний хүний араг яс ихээр олддог. Сүүлийн үеийн судалгаанаас харахад одоогоос 70 мянган жилийн тэртээ хүний өвөг дээдэс ирж суурьшсан байх боломжтой ажээ.

1770 онд HM Bark Endeavour хөлөг онгоцоор аялж Австралийн газар нутгийн талаар дэлхий нийтэд анх таниулж, аялагчдыг анхлан илгээсэн улс бол Голланд юм. Тэд 1606 онд Австрали нутагт хөл тавьжээ. Түүхэнд тэмдэглэснээс харвал Голландын нэрт аялагч Виллем Янсцүүн 1606 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Йорк хошууны эрэгт анх хүрч очжээ.

Тэрээр хойд болон баруун талын эргийг бүтэн тойрч, анхлан буусан газраа “Нью Холланд” буюу “Шинэ Голланд” хэмээн нэрлэжээ.

Голландчуудын амжилтаас шалтгаалан Их Британичууд мөн Австралийн зүг хараа сунгаж эхэлсэн юм. Английн аялагч Уиллиам Дампьер 1688 онд Шинэ Голландын баруун-хойд хэсгийн эрэгт хүрсэн бол 11 жилийн дараа буюу 1699 онд энэ газраа дахин ирсэн билээ. Тэрээр эзэн хааны зөвлөлийн гишүүдэд энэ талаар мэдээлэл өгч, улмаар Австралийг эзлэн түрэмгийлэх гэсэн Их Британичуудын хүсэл улам дэвэрсэн юм. 1770 онд алдарт аялагч Жеймс Күүк эзэн хааны зөвшөөрлийн дагуу Голландчуудын хүрээгүй зүүн эрэгт хүрч улмаар энэ газрыг “Шинэ Өмнөд Уэльс” гэж нэрлэсэн байна.

Их Британичууд 1700-аад оны сүүлээр Америк дахь хяналтаа алдаад байсан тэр цаг үед Британийн эрх ямбатанууд өөр шинэ тив, ялангуяа шинэ тутам илрээд байгаа Австралид тун их анхаарал хандуулж улмаар ахимад Артур Филлипд Австралийг нэн даруй мэдэлдээ авахыг даалгажээ. Улмаар Шинэ Өмнөд Уэльсд захиргааны байр барьж эхэлсэн байна. 1788 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр одоогийн Сидней хотын, Жексон боомтод түр лагерь байгуулж, тугаа мандуулжээ. Энэ өдрийг Австраличууд “Үндэсний өдөр” болгон тэмдэглэдэг.

Австралийн бага ч гэсэн нутагт хяналтаа тогтоогоод байсан Австраличууд тус улсын ойролцоо нэгэн шинэ арлыг нээж Ван Дамьены арал гэж анх нээсэн хүнээр нь нэрлэжээ. Энэ нь одоогийн Тасманийн арал юм. 1828 он гэхэд Австралийн баруун хэсгийг тэр чигт нь хяналтандаа авч улмаар “Хунт нуурын колони” хэмээн нэрийдэв. Өмнөд Австрали муж 1836 онд, Викториа муж 1851 онд, Күийнслэнд муж 1859 онд Их Британийн мэдэлд бүрэн шилжсэнээр Австралийн өмнөд хэсэг Их Британийн мэдэлд иржээ.

Шинээр байгуулагдсан мужууд хоорондоо тунчиг зайтай тул мужуудийг хооронд нь авто зам, галт тэргээр холбох их ажил Их Британид үлдсэн юм.

Европчуудын эзлэн түрэмгийлэл уугуул австраличуудад хүндээр тусав. Саяас илүүгээр тоологдож байсан абергинчууд олон янзын халдварт өвчин, тахал зэргээр олноороо хиарах болов. Шинээр суурьших болсон Британичууд уугуул австраличуудыг боолоор ашиглаж, эмэгтэйчүүдийг нь хүчирхийлэх, хүүхдүүдийг нь нууцаар онгоцонд суулгаж, Их Британи руу зарах болжээ.

Уугуул иргэдэд хүний ёсноос гажууд хандсан гэдгийг 1967 онд болсон олон нийтийн санал асуулгаар хүлээн зөвшөөрсөн ч 1992 онд л сая нэг юм Холбооны парламент албан ёсоор уучлалт гуйсан билээ. Одоогийн байдлаар уугуул австраличуудыг судлах, амьдралын хэв шинж, хэлний онцлог, үлгэрийн талаар судлах зорилго бүхий “Уугуул австраличуудын асуудал хариуцсан хороо” албан ёсоор ажиллаж байна.

Австрали улсын хүн ам 1850-иад онд маш их тэлэв.

Энэ нь Австралиас алт илэрсэнтэй холбоотойгоор Англиас ирэх болсон цагаачидтай холбоотой. Ийнхүү тэлэх болсон нь Их Британиас салан тусгаарлах үзлийг дэлгэрүүлж орхив. Зургаан муж бүр өөрийн гэсэн засаг захиргаатай болж, нэгдсэн хаант улсаас тусгаар байхыг эрмэлзэх болжээ. Их Британичууд хяналтаа алдахгүйн тулд тусгай төлөөлөгчийг суулгах болсон байна. Колониудын зөвлөл хяналтаа тогтоохын тулд гадаад харилцаа, батлан хамгаалах, олон улсын худалдааны зарим эрхийг олгох тохиролцоо хийжээ. Гэр бүлээс хүүхдүүдийг салгаж байсан явдлыг зарим түүхчид болон уугуул австраличууд нэг талаар геноцид гэж тооцож болно хэмээн итгэдэг.

Колониудын холбооны зөвлөл 1901 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Австралийн оршин суугчдаас санал хураалт авч улмаар оршин суугчдын дийлэнх нь тусгаар улс болж, нэгдсэн хаант улсын харьяалалаас гарах ёстой гэж үзсэн юм.

Колониудын холбооны зөвлөл буюу нэгдсэн зургаан мужийн удирдлагууд нэгдсэн нэг төвтэй байхын тулд нийслэл Канберра хотын газар нутгийг харьяалагдах мужаас нь салгаж “нийслэл хотын бүс нутаг” гэж нэрлэхээр болов. Тухайн үед Канберра хот бүрэн хөгжөөгүй байсан тул 1901-1927 оны хооронд Мельбурн хотод улсын бүх төрийн байгууллагууд төвлөрч байжээ.

Их Британичууд тэдний санал санаачилгийг бүрэн хүлээж авалгүй байсаар дэлхийн I дайнтай золгосон юм. Австраличууд тус дайнд Их Британийн цэргийн хүчийг бүрдүүлж байлаа. Ялангуяа баруун фронтод болсон томоохон тулаанд Австраличууд оролцож байсан гэдэг. Нийтдээ 416 мянган австраличууд дэлхийн I дайнд оролцож, 60 мянга нь амиа алдан, 152 мянган хүн шархаджээ.

Дэлхийн I дайн дууссаны дараа 1931 онд Уэстминстерийн тунхаг батлагдаж улмаар Их Британичууд албан бусаар ч гэсэн Австралийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч эхэлжээ. Уэстминстерийн тунхаг батлагдаад удаагүй байхад дэлхийн II дайн эхэлж, Австраличууд мөн адил Их Британичуудын цэргийн хүчийг бүрдүүлэв. Харин энэ дайнд АНУ, Австралийг улс гэж хүлээн зөвшөөрч, улмаар холбооны армийн шинэ холбоотон улс гэж зарлажээ.

Ийнхүү 1942 он гэхэд Их Британичууд хүлээн зөвшөөрөх болсон билээ. Гэхдээ албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй гэдгийг санах хэрэгтэй. Дэлхийн дайн дууссанаас хойш Япон, АНУ шинээр байгуулагдсан Австралийг улс гэж хүлээн зөвшөөрч эхлэв. Тиймээс 1951 онд Австрали, Шинэ Зеланд, АНУ-ын хамтын ажиллагааны гэрээ байгуулж, батлан хамгаалах салбарт хамтран ажиллахаар болжээ. Дэлхийн II дайны дараа Австралийг зорих цагаачдын тоо эрс нэмэгдэж, Австралийн хүн амийг өсгөхөд ихээр нөлөөлсөн юм.

Их Британичууд Австралийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байх хүнд цаг үед АНУ, европын Франц, Нидерланд зэрэг улсууд Их Британийг шахсаар байлаа. Улмаар Их Британийн парламент 1986 онд албан ёсоор хүлээн зөвшөөрч Австралийн хууль гэгчийг баталсан юм. Үүгээр Австралийг тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч төрийн тэргүүн нь нэгдсэн улсын хаан байхаар, Австралийг захирах ерөнхийлөн захирагч байхаар тусгажээ.

 

Хүн ам

 

Дэлхийн II дайны дараа Австралийг зүглэх европын цагаачдын тоо нэмэгдсэн нь тус улсын хүн амыг өсгөхөд голлох нөлөө үзүүлжээ. Тиймээс тус улсын хүн амын дийлэнхийг Британи болон Ирланд гаралтай хүмүүс бүрдүүлдэг. 2011 онд болсон хүн амын тооллогоор англи гаралтай хүмүүс 36.1 хувийг, Австрали гаралтай 35.4 хувь, Ирланд гаралтай 10.4 хувь, Шотланд гаралтай 8.9 хувь, Итали гаралтай 4.6 хувь, Герман гаралтай 4.5 хувь, Хятад гаралтай 4.3 хувь, Энэтхэг гаралтай 2 хувь, Грек гаралтай 1.9 хувь, Голланд гаралтай 1.7 хувь байгаа гэсэн дүн гарчээ. Австралийн хүн амын хэт өсөлт дэлхийн I дайны дараа болсон байна. Харин дэлхийн II дайны дараа энэ тоо маш их хэжээгээр өссөн гэдэг. 2000 оноос хойш тус улсад 5.9 сая цагаач ирж, тус улсын иргэн болжээ. Австралийн засгийн газар 2050 он гэхэд хүн амын тоог 42 сая болгох зорилт тавьсан байна. Энэ бодлогод цагаачдын бодлого чухал үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой. Тус улсад ирж байгаа цагаачдын тоогоороо Их Британи, Шинэ Зеланд, Хятад, Энэтхэг, Вьетнам улс тэргүүлдэг.

Харин уугуул австраличууд болох аборигены тоо 759,705 байгаа нь нийт хүн амын 3.1 хувийг эзэлж байгаа юм. Энэ нь 1976 оны тооллогоос нэлээд өссөн үзүүлэлт ажээ. Цаашид тус улсын засгийн газар уугуул австраличуудын тоог нэмэгдүүлэхэд анхаарч, бүгдийг нь бүртгэлжүүлэх, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмжих юм байна. Өндөр хөгжилтэй, баян орнуудад тулгардаг “өвчин” Австралийг ч тойрон гарсангүй. Сүүлийн жилүүдэд тэтгэврийн насны иргэдийн тоо нэмэгдэж байна.

 

Хэл

 

Австрали нь үндсэн хуулиараа албан ёсны хэд тунхаглаагүй. Хуулиндаа заагаагүй ч англи хэл нийт иргэдийн 80-аас дээш хувьд түгэн тархжээ. Үүнээс гадна Австрали англи хэлний өвөрмөц аялга дуудлагыг 1800-аад оноос хойш бий болгосон байна. 2011 оны хүн амын тооллогоор нийт иргэдийн 81 хувь нь англи хэлээр ярьдаг ажээ. Харин мандарин хятад хэлээр 1.7 хувь, итали хэлээр 1.5 хувь, араб хэлээр 1.4 хувь, гуандун, грек хэлээр 1.3 хувь, вьетнам хэлээр 1.2 хувь нь ярьдаг гэсэн судалгаа гарсан байна. Цагаачилж ирсэн иргэдийн хоёр дахь үе нь хос хэлтэй болон хөгжиж байгаа.

Уугуул австраличууд дунд 250 дуудлага бүхий өөр, өөр хэл байдаг гэсэн судалгаа бий. Европын эзлэн түрэмгийллээс хойш дээрх хэлнүүд мөхөж одоогоор уугуул австраличуудын 20 хэл л үлдэж хоцорчээ. Харин өндөр настай хүмүүс 110 гаруй хэлийг тээн, үр хойчдоо өвлүүлж байгаа ажээ.

 

Шашин шүтлэг

 

Австрали нь үндсэн хуулиараа албан ёсны шашинг тунхаглаагүй. Гэхдээ шашны үйл ажиллагаа эрхлэхийн тулд Австралийн засгийн газрын хатуу хяналтыг даван гарах ёстой. Тус улс үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, шашны үйл ажиллагааг хянаж байхаар болсон юм. 2011 оны хүн амын тооллогооор тус улсын хүн амын 61 хувь нь христийн шашин шүтдэг гэсэн тооцоо гарчээ. Тухайлбал Ромын католик шашин шүтэгчдийн тоо 25.3 хувь, англикан шашин 17.1 хувь, христийн бусад шашны урсгал 18.7 хувийн шүтэгчтэйгээр удаалж байна. Харин буддын шашин шүтэгчид 2.5 хувь, исламын шашин шүтэгчид 2.2 хувийг эзэлж байгаа юм. Шашин шүтдэггүй атеист үзэлтнүүдийн тоо 22.3 хувьтай гарсан нь тун өндөр үзүүлэлт. Уугуул австраличууд тэнгэр үзэлтэй хүмүүс байжээ. Байгаль эх, газар нутаг бүр өөрийн гэсэн лус савдагтай бөгөөд амьтдыг дээдлэх үзэлтэй байсан гэдэг. Одоо ч уугуул австраличуудын шашин амь бөх оршсөоор байна. Одогийн байдлаар 15 мянган хүн уугуул австраличуудын шашин шүтдэг ажээ.

Америк болон европын улсуудыг бодвол австраличууд тэр бүр сүмд очоод байдаггүй тул сүм хийдийн тоо тун бага. Австралийн шашин шүтэгчдийн 8.8 хувь нь л сүмийн цуглаанд тогтмол оролцдог аж.

 

Эрүүл мэнд

 

Австрали нь эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтаараа дэлхийд дээгүүрт ордог. Австрали эрчүүдийн дундаж наслалт 79.5 байгаа нь дэлхийд гуравдугаарт, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 84 байгаа нь дэлхийд долоодугаарт бичигдэх өндөр үзүүлэлт юм. Цаг уурын огцом дулаарал, озоны давхаргын нимгэрлээс шалтгаалан арьсны хорт хавдараар дэлхийд тэргүүлдэг.

Ард иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулж байгаа мөнгөний тоо тус улсын ДНБ-ний 9.8 хувийг эзэлж байгаа юм. Үүгээрээ дэлхийд тэргүүлдэг. Холбооны төвшинд муж бүрт нэгдсэн төв эмнэлгүүдийг байгуулж, дүүрэг бүрт жижиг хэмжээний лаборатори байгуулсан байна. Эрүүл мэндийн систем нь Их Британийхтай тун төстэй байдаг.

 

Боловсрол

 

Австралийн боловсролын систем дэлхийд тэргүүлдэг. Муж бүрээсээ шалтгаалаад хүүхдүүдийн сургуульд элсэх нас өөр, өөр ч дунджаар 5 наснаас эхлэн сургуульд орж, 17 насандаа төгсдөг. Одоогийн байдлаар австралийн нийт хүүхдийн 99 хувь нь сургуульд хамран суралцдаг гэсэн өндөр үзүүлэлт гарчээ. Австрали улсад төрийн оролцоотой 37 их, дээд сургууль байдаг бол хувийн 3 их сургууль, олон улсын 2 их сургууль буюу нийт 40 их сургууль үйл ажиллагаа явуулж байна. Суралцагсдаа лабораторид ажиллуулах, эрдэм шинжилгээний судалгаанд хамруулдаг нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болжээ. Австралийн боловсроылн салбарт ажиллагсдын тоо 25-64 байгаа нь өндөр хөгжилтэй улсуудын хажууд нэлээд залууд тооцогдоно.

Боловсролын системийн өндөр хөгжил, засгийн газрын баримталж байгаа бодлого, сургалтын чанараасаа хамаарч олон улсын оюутнуудын тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Австралид ирж байгаа жуулчдын 38 хувь нь суралцах хүсэлтэй хүмүүс байдаг ажээ

Сиднэй Их Сургууль нь хамгийн анх 1851 онд байгуулагдсан байдаг.

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419