Эдийн засгийн философи

Эдийн засгийн философи

Эдийн засаг бол үзэгдэл болохоос байгалийн хууль биш. Эдийн засаг бол хүний шинж чанар болохоос мөн чанар биш юм. Тийм учраас эдийн засгийг ойлгохын тулд хүний философийн мөн чанарыг авч үзэхээс өөр аргагүй.

Ингээд Эдийн засаг гэж чухам юу болох талаар ярилцацгаая.

Хүн ямар нэг хөдөлмөр бүтээж (модон сандал хийх, үс засах, айл нүүлгэх, програм бичих г.м.) нөгөө хүндээ зарж, орлого олохоос эдийн засаг эхэлж байгаа юм.

Орлогыг яах гэж олдог юм бэ? Мэдээж хэрэглэх гэж. Тэгэхээр эдийн засгийн суурь нь хэрэглээ юм. (Үүнийг эрэлт гэж эдийн засагт хэлдгийг санаж буй бизээ) Хэрэглэх хэрэглэхдээ хангалуун идэж ууж, өмсөж зүүхийг хичээдэг.

Тэгэхээр хөдөлмөр байж орлого олох тухай асуудал яригдах нь. Энэ орлого олж чаддаг хөдөлмөрийг БҮТЭЭГДЭХҮҮН (product and services) гэж нэрлэнэ.

Бүтээгдэхүүн нь хүний ур ухаан шингэсэн байдаг.

Нүүрс бол бүтээгдэхүүн биш. Зэс, алт, ноос, ноолуур ч бүтээгдэхүүн биш. Эдгээр нь түүхий эд (commodity) юм.

Монгол улсын хэмжээнд авч үзвэл манай жилийн экспортын 97 хувь нь түүхий эд. Бид БҮТЭЭГДЭХҮҮН экспортолдог улс биш. Байгал эхийн бидэнд өгсөн бэлэн түүхий эдийг зарж орлого олж, хэрэглээгээ зохицуулдаг улс юм.

Дээр дурдсан хүнээр авч үзвэл, эцэг эхээс өвлүүлсэн хөрөнгөө бага багаар зарж, хоногийн хоолоо залгуулдаг. Өөрөө бол юу ч хийдэггүй залуутай адил гэсэн үг. Энэ бол Эдийн засгийн бодит үнэн.

Яагаад манай улс бүтээгдэхүүн огт хийдэггүй, хийж чадахгүй байна вэ?

БҮТЭЭГДЭХҮҮН байхын тулд БҮТЭЭМЖ (productivity) хэрэгтэй. Хятад хүн цагт 2 хадаас үйлдвэрлэдэг байхад Монгол хүн цагт 1 хадаас хийж байвал энэ маш муу бүтээмж гэсэн үг. Ийм бүтээмжийн дүнд бий болсон бүтээгдэхүүн хэнд ч зарагдахгүй хог болно. Монголд үйлдвэрлэсэн аливаа зүйлс гаднаас тээврийн зардал, татвар, цаг хугацаа шингэж импортолсон бүтээгдэхүүнээс дандаа үнэтэй байдгийг анзаарч байсан уу, та ? Бүтээмж муу байна л гэсэн үг.

Улс орны төвшинд БҮТЭЭМЖИЙГ бий болгодог институцийг КОМПАНИ гэж нэрлэнэ. Тиймээс, компани бол хүн төрөлхтний бодож олсон бүтээмжийг хурдасгаж, бүтээгдэхүүнийг гаргадаг институц юм.

Тэгэхээр Монгол улс бүтээгдэхүүн гаргаж зарж чадахгүй (ердөө 3 хувь) байгаа гэдэг чинь КОМПАНИУД нь туйлын дорой, буурай байна аа л гэсэн үг.

Тэгвэл компанид хэн ажиллаж бүтээмжийг бий болгож байдаг юм бэ? ХҮН. Тийм ч учраас Менежментийн ухаанд компанийн нөөцийг ХҮН ТЕХНОЛОГИ КАПИТАЛ гэж авч үздэгийг сануулах юун!

Эдийн засгийн ухаанд хамгийн чухал ойлголтуудыг би дээрээс эхлээд дэс дараалан бичиж байна. Хүн бол маш чухал хүчин зүйл билээ.

Өнөөдөр эдийн засагчийн өнцгөөс авч үзвэл Монгол хүн бүтээмжгүй, бүтээгдэхүүн гаргаж чаддаггүй болсон нь тоогоор нотлогдох аж.

Би эдийн засгийн философи ярина гэж хэлсэн билээ. Философи ярилгүйгээр улс орны эдийн засгийг удирдах боломжгүй.

Хүний амьдрал утга учиртай өнгөрөх ёстой. Хүн бүр амьдралдаа утга учир хайж байдаг. Аз жаргалтай амьдрал гэдэг бол чухамдаа мөнгөтэй эсвэл байнга инээсэн амьдрал биш харин утга учиртай амьдрал болно. Үүнийг олон философичид хэлжээ.

Нөгөө талаас хүн ба амьтны ялгаа нь хорвоо дэлхийд үлдээх ул мөр нь юм. Зөвхөн хүн л бусад амьтнаас ялгарч өөрийн гэсэн бүтээлийг (Форд, Ай-Фон, Пушкин) хорвоо дэлхийд үлдээж чаддаг. Тийм ч учраас хүний амьдралын утга учрыг түүний бүтээл (би энд бүтээгдэхүүнийг бүтээл гэж нэрлээд эхэлсэн болно) тодорхойлно. Хүн бүтээл хийж байхдаа л аз жаргалтай байдаг гэж хэлж ч бас болно.

Энд л Эдийн засаг ба Философи хоёр холбогдож байгаа юм. Хүний философийн утга учир нь бүтээл бүтээх байдаг бол нөгөө талд нь үнэ цэнтэй бүтээгдэхүүн экспортолдог улс баян байдаг.

Мэдээж хэн нэгэн нь асууж болно. Түүхий эдээ экспортлоод л, орж ирсэн орлогоор нь хэрэглээгээ хангадаг эдийн засагтай байж болохгүй юу гэж? Зөв асуулт!

Хариулт нь түүхий эд аюулгүй байдлыг баталдаггүй. Түүхий эд дуусна. Харин хүн төрөлхтөнд хэрэгтэй, өвөрмөц бүтээгдэхүүнтэй улс гүрэнд хэн ч халдахгүй. Түүхий эд баянтай, харин бүтээгдэхүүнгүй улс түүхийн турш дандаа эзлэгдэж, газар нутгаасаа хөөгдөж байсан. Энэ бол геополитик, нарийн өргөн төмөр зам гэхээсээ цэвэр эдийн засгийн учир шалтгаан байдаг гэдгийг бид сайн ойлгох хэрэгтэй.

Чихрийн шижин эмчлэх технологийг (бас л нэг бүтээгдэхүүн) эзэмшдэг улс оронд хэн ч халдахгүй. Учир нь энэ бол глобал эдийн засаг.

Хүн өөрийн бүтээлч мөн чанараа нээж чадахгүй бол амьдрал нь утга учиргүй өнгөрнө. Амьтнаас ялгаагүй, үр зулзагаа үлдээх төдийгөөр л хорвоо дэлхийгээс тасарна. Монгол улсын эдийн засгийн бодит асуудал тодорхой болсон байхаа гэж бодож байна.

2015.06.05-нд

Ө.Ганзориг

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419