Доржпаламын Эрдэнэцогт: ЦӨМИЙН ЗЭВСЭГ

Доржпаламын Эрдэнэцогт: ЦӨМИЙН ЗЭВСЭГ

Цөмийн зэвсэг гэж гэрлийн цацраг, цохих долгион, нэвтрэх радиац, цахилгаан соронзон импульс, цацраг идэвхт хордолт зэрэг хөнөөх хүчин зүйл нь цөмийн урвалаас ялгаран гарах энерги дээр үндэслэгдсэн үй олноор хөнөөх зэвсгийг хэлнэ.  Одоогоор цөмийн зэвсэгтэй улсад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн болох Орос Америк Хятад Англи Францаас гадна, Энэтхэг Пакистан Израиль Хойд Солонгос багтдаг бөгөөд цөмийн зэвсгийн 80 хувь нь Орос, Америк хоёрт ноогдож байна.

Монгол Улс нь Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, Цөмийн материалын биечлэн хамгаалалтын тухай конвенци, Цөмийн ослыг нэн даруй мэдээлэх тухай конвенци, Цөмийн болон цацрагийн ослын үед харилцан туслалцаа үзүүлэх тухай конвенци, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ, Цөмийн террорист үйлдлийг хориглох тухай конвенци зэрэг цөмийн зэвсгийн талаархи бүх олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэн орсон.

Эдгээрээс цөмийн зэвсгийг хянах олон улсын гол хуулийн нэг бол Монгол Улс анхнаас нь нэгдэн орсон 1996 оны Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээ /ЦТБХГ/ бөгөөд одоогоор уг Гэрээг хүчин төгөлдөр болгоход голлох үүрэгтэй заавал соёрхон батлах ёстой атомын цахилгаан станц, цөмийн судалгааны реактортой 44 улсаас 36 нь л батлан Хятад Америк зэрэг 8 улс батлаагүй үлдээд байгаа тул уг Гэрээ хүчин төгөлдөр болоогүй хэвээр байна.

Уг гэрээний давуу тал нь гэвэл, ЦТБХГ-ний хэрэгжилтийг олон улсын хяналтын систем байгуулж хянахаар заагдсан бөгөөд уг системийг байгуулах нийт ажлын 75 хувийг эдүгээ хангаад байна. Энэхүү олон улсын хяналтын системд одоогоор нийтдээ 300 гаруй станц хамрагдаж байгаа бөгөөд тэдгээрт цөмийн туршилтаас үүдсэн газар хөдлөлтийг хэмжих, нэл авиаг тодорхойлох, далай тэнгисийн усан дахь дуу авиаг хэмжих гидроакустикийн, агаар дахь цацрагийн тархалтыг судлах радионуклидийн станцууд багтаж байна.

Эдгээр хяналтын станцуудын цуглуулсан мэдээллийг Вена дахь Олон улсын мэдээлллийн төвд боловсруулж, Гэрээнд оролцогч орнуудад тодорхой хугацаагаар түгээж байх учиртай. Монгол Улс энэхүү олон улсын хяналтын системийн станц байгуулах үйл хэрэгт хориод жилийн өмнөөс нэгдэн орсон нь цөмийн зэвсэггүй статусаа зарласан манай улсын хувьд улс төр, аюулгүй байдал мөн шинжлэх ухааны ихээхэн ач холбогдолтойгоос гадна уг хяналтын станцуудын мэдээллийг манай шинжлэх ухааны байгууллагууд газар хөдлөлтийн судалгаа болон бусад судалгаанд бүрэн ашиглах боломжтой бөгөөд манай мэргэжилтэнүүд орчин үеийн техник, тоног төхөөрөмжтэй танилцаж, ажиллах боломжийг давхар олгож байгаа юм.

Цөмийг зэвсгийг хураах хоёрдахь чухал гэрээ бол 2017 онд НҮБ-ын гишүүн 122 улсаар дэмжигдэн батлагдсан Цөмийн зэвсгийг хуулиар хорих олон улсын гэрээ юм. Уг гэрээг одоогоор цөмийн зэвсэгтэй 9 улс, НАТО-гийн холбооны ихэнх улсууд, Япон Австрали зэрэг цөмийн өндөр технологитэй орнууд дэмжихгүй байгаа тул хараахан хүчин төгөлдөр болоогүй зөвшилцөл үргэлжилж байна.

Дашрамд дурдахад, цөмийн зэвсгийг хуулиар хорих уг олон улсын гэрээг анх санаачлаж НҮБ-д зүтгүүлж батлуулсан  Цөмийн зэвсгийг устгах олон улсын хөдөлгөөн (ICAN-International Campaign to Abolish Nuclear Weapons) гэдэг байгууллагыг 2017 оны Нобелийн энх тайвны шагналаар шагнасан бөгөөд тус байгуулагыг үндэслэгч Нобелийн Энх тайвны шагналын эзэн Дэв Свинэй Dave Sweeney, 1986 оны Нобелийн шагналт химич Юан Ли Yuan T. Lee бид нар хамтдаа цөмийн эсрэг нэгдэж байгаа тухай Тайваны хэвлэлд гарчээ/зураг дээр/.
 

https://www.peoplenews.tw/news/0f4254d4-8d2b-44a2-9f99-c8ed18bb0665?fbclid=IwAR1mGSMq7C2Gix1gcTm4zLupSm3zNGosic1LMhhV1sv_yHxf2OqQQ3s9RxE

Монгол Улс цөмийн физикийн өндөр түвшний эрдэмтэн мэргэжилтэнүүдтэй байсаар ирсэн ч хэзээч цөмийн зэвсэглэлд санаархаж байгаагүй харин бүр хүйтэн дайны шувтаргаар 1992 онд П.Очирбат ерөнхийлөгч НҮБ-ийн индрээс улс гэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж түүнийгээ өдий хүртэл баталгаажуулж ирсэн цорын ганц орон төдийгүй бид хэзээ ч атомын цахилгаан станц болон цөмийн реактор барьж байгаагүй улс гэдгээрээ хүн төрөлхтөний өмнө бахархалтай.

Хүн төрөлхтөн цөмийн зэвсгээс бүрэн ангижрах цөмийн эрчим хүчнээс татгалзах чиг хандлагатай байгаа өнөө үед Монгол Улс цаашдаа уран олборлолт атомын цахилгаан станц барихаас аль болохоор зайлхийж сэргээгдэх эрчим хүч болон дотоодын бусад нөөцөө ашиглах нь зүйтэй. Наад зах нь манайх шиг нарлаг өргөн уудам нутагтай орон эзгүй хээр өмнийн говио нарны энергийн эх үүсвэр ханган нийлүүлэгч экспортлогч болгон хувиргах бүрэн боломж бий.

Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байх олон улсын гэрээний дагуу аливаа цөмийн зэвсэгтэй холбоотой асуудал түүний дотор цөмийн зэвсгийн гаралтай цацраг идэвхт материал болон цөмийн хог хаягдлыг булшлахыг гэрээгээр хуулиар хориглосон байгаа /Treaty Obligations:..3) dumping or disposing nuclear weapons-grade radioactive material or nuclear waste/. Ялангуяа Франц Орос зэрэг цөмийн зэвсэгтэй гүрнүүдтэй  цөмийн зэвсгийн түүхий эд болох уранаар сүлбэлдэх нь Монгол Улсын Цөмийн зэвсгээс ангид байх статустай харшилна. Харин Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байх энэхүү цорын ганц статус тугаараа Ази Номхон далай Америк Европгүй дарцаглаад явах юм бол аймшигт цөмийн зэвсгээс алсдаа бүх нийтээрээ ангижирч даян дэлхийд энх тайван тогтох гэрэлт ирээдүй харагдаж байна.

ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419