Доржпаламын Эрдэнэцогт: МЭРГЭН УХААН

Доржпаламын Эрдэнэцогт: МЭРГЭН УХААН

Мэргэн ухаан гэж хүн мэдлэг туршлагадаа тулгуурлан буруу зөвийг таних буян нүглийг ялгах хувь хүний чадварын хэлнэ. Мэргэн ухааныг оросоор мудрость англиар wisdom гэнэ. Та амьдралд хөлгүй цэнхэр далай дээгүүр алхлаад гарсан чиг л Энэ нөхөр огт сэлж чаддаггүй юм штээ аргагүй ээ хэмээн атаархах нэгэн байхад сэлэх нь бүү хэл гишгэлээд гарахыг хараад бахархах нэгэн бас бий. Ухаарал үгүйд хорсол тээх, ухаан үгүйд мулгуу загнах, амгалан үгүйд айдаст автах, Үнэн үгүйд үхэл орших хүмүүн биеийг зөв замд нь хөтлөн оруулж авралд хүргэх авьяас чадал мэргэн ухаанд л бий.

Эртээ урьдын цагт Бурхан нэгэн сонгосон хөвүүнээ янзыг нь үзэж сорихдоо Чамд хаан ширээ эрх мэдэл алт мөнгө адуу мал авгай хүүхэд газар нутаг гээд юу дуртай хүссэн есөн хүслийг чинь өгье гэхэд хариуд нь Надад юу ч хэрэггүй ээ харин ганцхан мэргэн ухааныг л өгөөч хэмээн гуйн авч түүгээрээ дээрхи бүх зүйлийг ядах юмгүй олж энэ дэлхий дээрхи хамгийн цэцэн мэргэн хаанаар өдийг хүртэл өргөмжлөгдсөн түүхтэй. 

Ямартаа, нэг удаа манцуйтай жаахан хүүг минийх минийх хэмээн булаалдах хоёр эмэгтэй шат шатны шүүх дамжин маргалдсаар сүүлдээ энэхүү хааныхаа өмнө зарга мэдүүлэхээр ирэхэд хаантан Хэрвээ та хоёр чин шударгаар учраа олж чадахгүй бол би хүүгийг тань тэг дундуур нь та хоёрт хуваагаад өгье хэмээн хурц сэлмээ сугалан ухасхийхэд нэг нь Тэг тэг хэмээн хээвнэг бардам хэлэхэд харин нөгөө нь Хаантан минь энэ хүүг бүү алаач харин түүний оронд худлаа хэлсэн намайг цаазлаад энэ хүүг амьд үлдээгээд энэ эхэд нь өгөөч хэмээн өвдөг сөхрөн уйлан хайлан гуйхад суут цэцэн мэргэн хаан Хэн нь хэн бэ гэдгийг мэргэн ухаанаараа ядах юмгүй танин мэдэж өвдөг сөхрөн уйлах жинхэнэ эх болох тэр эмэгтэйд хүүгийг нь авч өгчээ.

Манай монголын түүхэнд Мандухай цэцэн хатнаас өгсүүлээд мэргэн ухаант хаад ноёд хатад эмс бишгүй л бичигдсэн байдаг. Нэг удаа хаантны  өргөөнд асар том тулган дээр адууны мах чанаж буй харц боол галч-тогооч, тогоотой махны сайхан үнэрт ходоод гэдэс нь хонхолзож хорхой нь хүрч өлсөхийн хирээр хааны нүдийг хариуллаа гэж санаад халуун тогоон дээр буцалж байсан адууны махнаас нэгэн хэсэг умс китааг улаан гараар ухасхийн шүүрч автал гай болж харамч хатан нь яах ийхийн зуургүй яг гаднаас орж ирэх тэр агшинд шаз халуунаар нь ханцуйндаа хийхийг харж амжсан хоймор суугаа цэцэн мэргэн ухаант хаан харц боолдоо хандан Гадаа гарч тэнгэрийн байдлыг ажихыг зарлигдахад тэрээр гэрийн гадаа баруун хойх нь гарч зогсон тэнгэр өөд залбиран Цэцэн ч хаан байна Цэлмэг ч тэнгэр байна Харам ч хатан байна Халуун ч китаа байна гэж хаандаа сонсогдохоор шүлэглэж ханцуйнаасаа умс китаагаа гарган үмхэлж байжээ.

Мэргэн ухаан нь түүнийг хайсан гуйсан хүн бүрт хаад ноёд харц ард ялгалгүй өгөгдөх бөгөөд жирийн бидний өдөр тутмын амьдралд ч мэргэн ухаан ус агаар мэт чухал байдаг. Нэг удаа дээд тооны шалгалтаас халшрах дөрвөн оюутан залуу санаатайгаар шалгалтандаа хоцрон ирэхдээ Багшаа, машины дугуй хагараад хэмээн худлаа хэлэн толгойгоо маажихад За яахав, тэгвэл та нараас маш амархан ганцхан асуулт асуугаад дүнгийг чинь тавья хэмээн тохиролцоод танхимынхаа дөрвөн буланд нэг нэгээр нь буруу харуулан суулгаад Аль дугуй нь хагарсан вэ? гэсэн цаасан дээрх ганц асуултанд хэн ч зөв хариулж чадсангүй дөрвүүлээ бараг дөрвөн янзын хариулт өгч бүдэрчээ.

Ганц хүү нь алс хол ашиг хонжоо хайгаад явсан насан өндөр болсон еврей хөгшин эр Би бүх хөрөнгөө зарц боолдоо гэрээслэн үлдээж байна. Харин миний хүү миний хөрөнгөөс ганцхан зүйл л сонгох эрхтэй гээд гэрээслэл бичин өөрийн боол зарцдаа үлдээгээд насан эцэслэжээ. Үүнд баярласан боол нь алс газар яваа хүүд нь аавынх нь өнгөрснийг дуулгаад гэрээслэлээ үзүүлэхэд хүү нь ирж эцгийгээ оршуулаад гэрээслэлийн дагуу эцгийн хөрөнгөөс ганцхан тэрхүү боолыг өөрийн өмчөө болгон сонгожээ. Энэ нь еврей хүний хүүдээ хэл дуулгаж ясаа бариулах эс тэгвээс хамаг хөрөнгийг нь аваад хэл сураггүй алга болох боолын муу үйлдлээс болгоомжлосон мэргэн ухаан бөгөөд ганцхан боолыг өмчөө болгон авснаар автоматаар боолын бүх өмч хөрөнгө мөн хүүгийнх нь болно гэсэн мэргэн ухааныг харц боол нь даанч ухаарсангүй.

Мэргэн ухаант хүний үг үйлдэл нь өрөөлийн нүдээр харахад буруу юм шиг ч боловч үнэмлэхүй утгаараа зөв л байдаг. Тухайлбал, мэдэмхийн дунд ичимхий байж идэмхийн дунд цатгалан царайлж дарганцарын дэргэд чавганцар аядаж дайсанцарын дэргэд явганцар харагдаж бусдын төлөө өөрийгөө зориулж буруутаны дунд өнчирч ганцаардахыг хэн хүсэх билээ, гэвч.

Манай нийгэмд ухаан санаа нь задгайрсан Баабар Цэнддоо гээд их сэтгэгч нар зөндөө бий. Цэнддоо бид бүүр далаад оны сургуулийн дотуур байранд талх маслоо хувааж идэж байсан гарууд. Бид хоёр хар багын явдлаа бурсан шигээ буу халж байх хооронд гаднаас миний танил мэдэмхий нэгэн орж ирээд яриа таслан дундуур орж ирээд л ядаж Цэнддоогийн сайн мэддэг улаан тарианы үеэс авхуулаад өнөөгийн нийгмийн болж бүтэхгүй байгаа бүхий л асуудлыг хольж хутган бүлт бүлт авахыг төсөөл дөө. Найз маань ч яахав юм үзэж нүд тайлсан хүний хувьд ичимхий царайлан дуулгавартайхан сонсож сонсож байснаа гараад явсны дараа энэ чинь нэг зүс үзсэн хүн байх чинь хэн билээ хэмээн мань эр асуухад яагаав нөгөө Төрийн шагналт их мэдэгч Цэнддоо шүү дээ гэтэл толгойгоо шаан ичиж зовсон тэр цагаас хойш ахиж мэдэмхийрэхээ болих нь ичимхий царайлснаараа нэг ч гэсэн хүнийг ухааруулж байгаа юм.

Идэмхийн дунд цатгалан царайлах гэдэг нь жишээлбэл, сонгуульд дэмжих нэрээр хэн нэгэн  хүмүүс хууль бус хандив өгөх ч юмуу, эсвэл Казиногийн хуулийг зүтгүүлж батлуулсаны шанд тарааж буй боодол боодол ногооноос өлөн нүдээр  гишүүд бүгд л хоёр хоёр мянган ногоон суйлаад байх ч юмуу, аль эсвэл ард түмний баялган дээр авилгалчид алалцах ч юмуу гэх мэтийн аливаа буруутануудын үйлдэлд өчүүхэн ч хутгалдалгүй, өнчирч ганцаардсан ч хамаагүй Үгүй ээ гэж хэлээд цатгалан царайлаад цайны газар саалийн үнээ Эрдэнэст толгодоос ч  холхон очоод зогсчих нь зөв.  Аливаа юмс үзэгдлийн буруу зөвийг таних чадвартай таны иймэрхүү үйлдэл бүхэн чинь ус чулууг илээхийн адил он цагийн аясаар олон хүмүүсийг шударга үнэний замаар шуудрахад тус дэм үлгэр жишээ болно.

ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419