Доржпаламын Эрдэнэцогт: ШУДАРГА ЁС

Доржпаламын Эрдэнэцогт: ШУДАРГА ЁС

Шударга ёс гэж миний бодлоор зөвт байдал иргэдийн язгуур эрх ашгийг сахин хамгаалж буруутаныг гэсгээх явдал бөгөөд энэ нь байгалийн баялагийг хэдхэн хүн цөлмөх, авилга хээл хахуулиар хөрөнгөжих, оффшордох зэрэг өнөөгийн нийгэм дэхь гэмт хэргийн тухай асуудлаас гадна шударга ёс нь нүдэнд харагдаж чихэнд баригдахгүй үл анзаарагдах зүйлээс эхэлдэг учраас бидний хамар дор өдөр тутам гарч байгаа төр засгийн бодлого шийдвэрүүд ч шударга ёс иргэдийн язгуур эрх ашигт хэрхэн нийцэж байгааг холбогдох ТББ-ууд иргэд соргогоор олж харан шаардлагатай бол засаж залруулах үүрэгтэй.

Иргэдийн язгуур эрх ашиг гэж хүн бүрийн амь нас эрүүл мэнд хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг хэлэх бөгөөд тухайлбал, ямар ч замын хөдөлгөөний дүрэм журам зөрчөөгүй мөртлөө долоо хоногийн нэг өдөр дугаарын хязгаарлалт нэрээр машин барих эрхээ хасуулж байгаа нь шударга ёсонд үл нийцнэ. Энэ нь зам барих ёстой газраа зарж үрэн таран хийн бодлогогүй төлөвлөлтөөр ганцхан сая хүнтэй хотыг бөгс эргэх зайгүй болгосон үе үеийн тухайн асуудлыг хариуцсан төрийн түшмэл түшээдийн буруутай үйлдэл болохоос мөрөөрөө дүрмээрээ явж байгаа энгийн номхон жолооч иргэдэд ямар ч падлий байхгүй.

Хүний эрх эрх чөлөө их ярьдаг баатар хотын Баатар мээр маань тухайн үедээ дээрхи шийдвэрийг гаргахдаа шударга бус шийдвэр гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан байх. Харин зам тавих газраа үрэн таран хийсэн зөв бурууг ялгах мантай доод түшмэдүүд нь доороос нь зүтгүүлэхэд тэр нүдээ аниад баталсан ч иргэд эсэргүүцэж жагсаал цуглаан хийгээгүйд ихэд гайхаа биз. Хэрвээ ийм шийдвэр хорин сая хүнтэй ч Нью-Йорк, Токио, Парист гаргавал яах бол гэдэг нь ойлгомжтой. Угаасаа бид хүлцэнгүй ард түмэн болохоороо нэгэнт гарсан дугаарын хязгаарлалтын шийдвэрийг сахин хэдэн жил ч сажилж болох ч, хэлэмгий зэлэмгий мэдэмхий хэн нэгэн аавын хүү нь нэг л өдөр дотоод гадаадын хүний эрхийн байгууллага шүүхэд хандан зад заргалдан хязгаарлалтай өдрийнхөө таксины мөнгийг хэдэн сар жилээр нь үржүүлэн тооцоод төрөөс нөхөн олгох шийдвэр гаргуулахаас нь өмнө төр засаг нийслэлийн удирдлага маань хурдхан шиг хурдны замаа дээгүүр доогуур олшруулж “шударга” шийдвэрээ цуцлах бизээ.

“Шударга” талаасаа ярих юм бол, ялангуяа цар тахлын улмаас цэцэрлэг сургууль  карантинлагдаж замын хөдөлгөөн харьцангуй бага, иргэдийн нийгмийн хариуцлага ухамсар улам өндөрсөж байгаа энэ үeд автобусанд иргэдээ аль болохоор шахцалдуулалгүй, амины унаагаар нь аливаа дугаарын хязгаарлалтгvй ажил төрлөө амжуулах боломж олгож улирлын чанартай уламжлалт ёсоор гаргадаг уул хаданд хориглох захирамжаа энэ жилдээ хойшлуулж иргэдээ талын нэг тараах нь тахал вирусээс сэргийлэх чухал алхмууд мөн.

Шударга ёс хүний эрх гэдэг заавал тэр хүчирхийлэлд өртөх, хилс хэрэгт хэлмэгдэх гэх мэт гэмт хэргийн шинжтэй том утгаар нь ойлгохоос гадна, энэ нь энгийн юм шиг мөртлөө тэр болгон хүнд ажиглагддаггүй маш эмзэг нарийн асуудал юм. Тухайлбал, өдөржингөө зав зайгүй хүнд хүчир ажилд нухлагдан орой гэртээ ирээд хоол ундаа амар тайван зооглон үр хүүхдүүдтэйгээ аз жаргал баяр баясгалантай цэнхэр дэлгэцээ чагнан алжаалаа тайлах тэр сайхан гэрийн эзэн эзэгтэйн эрхээ эдлэх цаг мөчид зурагтаар нэг нөхөр чухал царай гарган нүд ам нь эргэлдэн хоолой гүрээ зангиа нь бачууран хэнийг нь ч юм мэдэхгүй учир зүггүй загнаад байгаа яриа нь тэнд байгаа хэн нэгэн хэнхэгт энд байгаа байгаа ямар ч гэмгүй иргэн загнуулах гэж төрсөн юм шиг дүр зураг харагдах бөгөөд энэ нь тэрхүү айл гэрийн аз жаргалтай амар амгалан байх эрхийг алсын зайнаас ч гэсэн ямар нэг хэмжээгээр зөрчиж байгаа гэдгээ ялангуяа манай зарим нэг улс төрч хүмүүс анхаарна бизээ.

Цэргийн даргын хэг ёг сэтгэхүйтэй эхэн үедээ миний бие Сибирийн нам гүм тайгад байрлах зэвсгийн шинжээчдийн дэн буудлаа өглөө эрт босч тойрон пар пар гүйснээс болж Унтах нойронд нь халдлаа хэмээн багийнхандаа зад загнуулснаас хойш хүний эрх шударга ёс ямар асар нарийн эмзэг гэдгийг ухааран бусдын эрхийг ямагт нэгдүгээрт тавих болсон. Жишээ нь, хувь хүний эрүүл мэнд итгэл үнэмшил цалин орлого ор хөнжил рүү нь өнгийх нь бүү хэл өөрийн хэрэгцээндээ зориулан өнгөтэй өөдтэйхэн машин тэрэг утас хунар авлаа ч гэсэн түүнийгээ заавал бусдад гайхуулж хор шарыг нь хөдөлгөж байх нь та тэр хүний амгалан тайван байдал, эрүүл саруул байх эрхэнд шударга ёс сэтгэл зүй ёс зүй талаасаа тодорхой хэмжээгээр халдаж л байна гэсэн үг.

 

ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419