Доржпаламын Эрдэнэцогт: ТУСГААР ТОГТНОЛ

Доржпаламын Эрдэнэцогт: ТУСГААР ТОГТНОЛ

Тусгаар тогтнол гэж миний бодлоор аливаа үндэстэний бие даасан байдлыг хэлэх бөгөөд Монгол Улсын мөнхийн эрхэм зорилго нь туурга тусгаар оршин тогтнох явдал бөгөөд тиймдээ ч төр засгийн бодлого ажиллагаа монгол хүн бүрийн хүчин чармайлт үүнд чиглэгдэж байдаг. Харь гүрний колонид хоёрзуун жил болж бараг устаж үгүй болдгийн даваан дээр хорин нэгэн онд арай чүү тусгаар тогтнолтойгоо залгасан бид энэ дэлхий дээр дахин шинээр мэндэлсэн аавын хайрт удам залгах цорын ганц хүүтэй адил юм. Өнөөдөр уйгур курд палестинчууд эхийн хэвлийд дунших хүүхэд мэт дэлхийн хэвлийгээс амьд төрөх эсэхээ мэдэхгүй тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэлдэн байлдаж байхад Баруун, Зүүн, Орос Америк нь ч ялгаагүй тэднийг зөвхөн өөрсдын явцуу эрх ашгаа гүйцэлдүүлэхэд ашиглаа л хаях нь хөөрхиийлэлтэй.

Улс орны тусгаар тогтнол гэдэг нь тэр бүр үндэстэнд олдоод байдаггүй, азаар биш заяагаар өгөгдөх Бурханы ивээл юм. Yүний учрыг гадарлах бидний өвөг дээдэс маань 800 жилийн өмнөх сүр хүчээ санагалзан шинэ эмзэг тусгаар тогтнолоо ямар ч үнэ цэнээр хамаагүй (социализм коммунизмын материал техникийн бааз байгуулна энэ тэр гэж дүр эсгэх ч энүүхэнд) Сталиныг долоох шахам байж, дохио зангаа бүрийг нь ёсчлон гүйцэтгэж байж, долоон зуун сүм хийдээ ламтай хүйтэй шатаасан ч яахав байж баталгаажуулах нь гол нь чухал гэдгийг ухаарсных. Эс тэгвээс биднийг Манж-Го, Дорнод Туркестан, Оспан батырын тавилан хүлээж байгааг Монгол түмний заяа шивнэх шиг.

Өнөөдөр бид Монгол Финланд Куба зэрэг олон улс түмнийг дарлалаас чөлөөлсөн хорьдугаар зууны дэлхийн коммунизмыг харааж ерөөх ч яахав, харин хойч үедээ тусгаар тогтнолыг асар үнэ цэнээр авчирсан ахмад үе үндэсний лидерүүддээ талархаж нэр төрийг нь сэргээж хөшөө дурсгалыг нь мөнхжүүлэх нь арай үнэнд нийцэх болов уу. Ямартаа ахмад үе маань Асар их үнээр олсон аз жаргалаа хайрлаж яваарай хэмээн захиж, дуугийг нь хүртэл биднээр жар далаад онд сумын бага сургуулийн дотуур байрны оройн тоон дээр үдэш бүр дуулуулж сургаж байсныг би тод санах юм.

Бид Хүннү Сүннү хоёр гурван мянган жил гэж цээжээ дэлдэлгүй л яахав, харин энүүхэн хорин нэгэн онд олсон бидний тусгаар тогтнол ямар утга учир үнэ цэнэтэйг гүнзгий ухаарч түүнийгээ нүдний цөцгий мэт хайрлаж, үеийн үед Монгол Улс оршин тогтнох нь төрийн өндөрлөг, түүнд ажиллагсад, монгол хүн бүрийн эрхэм зорилго төдийгүй аливаа зөвийг дэмжиж түгээж соён гэгээрүүлж байх нь зүйд нийцэх болов уу. Нийт үндэстний ядаж арваны нэг нь зөв байж, тэдгээрээс улс орны ганц ч болов зөв лидер төрж үндэстнээ залуурдаж байваас тухайн үндэстэн наанадаж зуун жил оршин тогтнох хамгийн доод шалгуур гэсэн бичигдээгүй хууль ч бий гэх.

Дээр үед бидний мэдэх одоогийн арабын нутаг дээр хэдэн мянган жилийн түүхтэй Вавилон хэмээх дэлхийн хүчирхэг гүрэн байж омог бардам ч, ухаан мунхаг эзэн хаан, үйлс урагшгүй эрхэлсэн түшмэд, өнгө мөнгөнд баригдсан Вавилон хотын суугчдаасаа болоод ганцхан шөнийн дотор хоёр хөршдөө дундуураа тас татагдан хуваагдан эзлэгдэж бүрмөсөн сөнөж байсан түүх байдаг. Вавилон гүрэн газрын хөрснөөс үүрд арчигдаж, тухайн үедээ дэлхийн хамгийн баян тансаг үзэсгэлэнт гэгдэж байсан Багдадаас баруун урагш 90 кмт орших нийслэл хотынх нь тууринд өнөөдөр зөвхөн уйл шар шувуу үнэг хярс цөөвөр чоно л үүрлэх болтлоо гэсгээгджээ.

Монгол үндэстэн устаж үгүй бололгүй хэдэн мянган жилийн турш оршин тогтнож ирсэн нь байгаль дэлхийгээ дээдэлж түүнийхээ ааш араншинг танин мэдэж дасан зохицсон амьдралын хэв маягтай дэлхий дээр цорын ганцаараа тэсэж үлдсэн нүүдэлчин онцлог ахуй сэтгэхүй гүн ухааныг агуулсан нүүдлийн соёл иргэншлээ хадгалан авч үлдсэнтэй  салшгүй холбоотой.

Гэтэл зах зээл уул уурхай хүн амын төвлөрөл хотжилт цөлжилт цаг уурын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр монголын нүүдлийн соёл иргэншил сүүлийн жилүүдэд гүнзгий өөрчлөлтөнд орж төрөөс уул уурхай эрчимжсэн мал аж ахуйг хөхүүлэн дэмжих, малчид био химийн бордоо эм тариа вакцин өргөнөөр хэрэглэх, ашиг хонжоо хайн тооны хойноос хөөцөлдөх, эрдэмтэд мал ургамалыг генетикийн өөрчлөлтөнд оруулах, малыг эрлийзжүүлэх, залуучууд хөдөөнөөс зугатаах, уламжлалт нүүдлийн соёл иргэншлээ үгүйсгэх өөрчлөх хялбарчлах мартагнах зэргээр монгол даяараа дэлхийн нийтлэг хөгжлийн чиг хандлага иргэншил руу хошуурч эхэлсэн нь аюул.

Дэлхийн олон улс орнууд нийтлэг соёл иргэншлээрээ нэгдээд холбоо байгуулаад өөрсдийн  үндэсний язгуур эрх ашиг, хилийн халдашгүй дархан байдал, бие даасан байдал гэх мэт тусгаар тогтнолынхоо үнэт зүйлсээ нэгдсэн холбооныхоо нийтлэг эрх ашигт нийцүүлэн тавиад туучихаад байгаа өнөө үед хоёр хөрш болон дэлхийн соёл иргэншлээс тэс ондоо, зөвхөн монголчуудад байгалиас заяасан, байгальд хамгийн ээлтэй, монголчуудаас өөр хэн ч амьдарч чадахааргүй, дэлхийд ганц нүүдлийн соёл иргэншил  бол биднийг шинэ колончлолын холбоо эвслээс хамгаалах Монгол Улс  үеийн үед туурга тусгаар бие даан оршин тогтох хамгийн гол дотоод хүчин зүйл мөн. Хэдийд ч дуусаж зогсож дампуурч мэдэх уул уурхай бус харин хэзээ ч үл тасрах монголын унаган байгаль нүүдэлчдийн соёл Цайны замыг нүдээр үзэж биеэр тэмтрэхийг шохоорхон өвөл зунгүй хөврөх дэлхийн жуулчдын цуваа, экспортонд гаргах эко ХАА бүтээгдэхүүн нь эдийн засгийн бие даасан байдлын чухал хүчин зүйл болно.

Тусгаар тогтнолын гадаад хүчин зүйл нь аалзны торон гадаад бодлого бөгөөд 1921 онд эх газраас тасарч хойд хөршөөс зүүгдсэн аалзны ганц тор өнөөдөр дэлхийн 190-ээд улстай дипломат харилцаа тогтоож зуу гаруй олон улсын байгууллагад гишүүнээр элссэнээр аалзны тор маань гурван зуу болтлоо өргөжин тэлжээ.  Цаашдаа өрнө дорно хоёулаа монголоор дамжих хийн хоолой төмөр замгүйгээр хэцүүдэх, Өмнөд Солонгос Япон Хятад нь ч монголын цөл дахь эрчим хүчнээс хамааралтай болох, НҮБ түүний төрөлжсөн байгууллагууд нь Монгол дахь ар тал хангалт аэродром ложистик төвгүйгээр үйл ажиллагаа нь зогсонги байдалд орох зэрэг аль болох ашиг сонирхолын зах хязгааргүй замбараагүй олон аалзны тороо улам нэхсэнээр гадаад таазнаас бид улам бүр баталгаатай зүүгдэн  газар дээр дахиж хэзээ ч унахгүй байх нь аалзны торон бодлогын мөн чанар мөн. Өөрөөр хэлбэл, нэг талд дээлээрээ дэр хөнжил хийгээд дэлээрээ олс шидмэс сүлжээд дэлхийгүйгээр амьдарч чаддаг нүүдэлчин монголчууд байхад нөгөө талд морьтон монголгүйгээр мохох хэцүүдэх нөхцөл байдал дээрхи улс гүрнүүд дэлхийн олон улсын байгууллагуудад  тулгарна гэсэн үг.

ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419