48:24
Д.Нямхүү: Өчигдөр нэг дор 13 шинэ тохиолдол илэрч, нийт халдварын тоо 30 боллоо
Өнөөдөр /2020.04.14/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,
“Өчигдөр үдээс хойш нэг өвчтөн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа. Ингээд нийт таван хүн эдгэрч, гэртээ тусгаарлагдаж байна.
Дөрөвдүгээр сарын 13-нд 502 хүний шинжилгээ хийгдсэн. Тэднээс 13 шинэ тохиолдол илэрлээ. Нэг нь Дархан-Уул аймагт тусгаарлагдсан иргэн бол бусад нь Улаанбаатар хотоос илэрлээ.
Эдгээр тохиолдлууд нь ОХУ-нд суралцаж байгаад хилээр орж ирсэн оюутнууд юм. Тодруулбал Алтанбулагийн боомтоор орж ирээд тусгаарлагдсан нэг оюутнаас коронавирус илэрсэн талаар мэдээлсэн. Иймд түүний ойрын хавьтал болох хүмүүсийг тусгаарлаж шинжилгээ хийснээр дээрх үр дүн гарлаа” гэлээ.