Миний хүсээгүй, ба хүсч байгаа улстөрчид
Олон нийтийн ѳмнѳѳс сонгогдож, тэдний эрх ашгийг хамгаалан шийдвэр гаргаж, тэдний бусадтай харилцах харилцааг зохицуулах үүрэгтэй “Улс тѳрийн албан тушаал” гэдэг хүн бүхний хүсээд, хийж чадаад байдаг ажил биш л дээ. Бид л “их амархан” гэж бодоод байдаг болохоос биш. Зѳндѳѳ хүмүүс ярьж байнаа.
- Хүн ийм их шуналтай байж яаж болдог байнаа. Жаахан иднэ л биз, биднийг бас бодож болно шүү дээ
- Сонгогдохоосоо ѳмнѳ долоочих гээд байдаг байсан, одоо хар л даа. Биднийг тоож харьцахаа ч больжээ, новш гэж
- Жигтэйхэн сайхан юм яриад л байдаг байсан, худлаа л байж. Биднийг тэнэг гэж боддог юм уу, одоо хүртэл ярьсаар л байна
Худлаа ярихыг нь сонссоор байгаад залхсан, хуурмаг үйлдлийг нь харсаар байгаад цѳхѳрсѳн, барагдашгүй шуналыг нь мэдэрсээр байгаад гутарсан олон нийт энэ байдлаасаа салахыг хүсч байна. “Таньдаг чѳтгѳр” болох бѳх, дуучин, телевизээр олон гардаг хүнээ сонгосоор байгаад мухардаж, одоо хэнийг сонгохоо ч мэдэхгүй будилах боллоо. Шинэ залуу хүн сонгоё гэхээр бас л тэдний адил болчих байх гэсэн айдас болгоомжлол дунд эргэлдсээр.
БИДЭНД ЯМАР УЛСТѲРЧИД ХЭРЭГТЭЙ ВЭ?
1. Улстѳрийн боловсролтой
2. Эдийн засгийн мэдлэгтэй
3. Хууль эрх зүйн мэдлэгтэй
4. Монголын түүхийн мэдлэгтэй
5. Бичиг баримт боловсруулах чадвартай
6. Илтгэн ойлгуулах чадвартай
7. Компьютерийн программууд дээр ажиллах чадвартай
8. Тѳсѳл бичих чадвартай
9. Хариуцлага хүлээх чадвар, ёс зүйтэй
10. Харилцааны ѳндѳр соёлтой
11. Сайхан хувцаслах, биеэ зѳв авч явах ѳндѳр соёлтой
12. Тодорхой гадаад хэл эзэмшсэн
13. Урлаг, гоо зүйн мэдрэмжтэй
14. Цаг үеэ зѳв мэдрэх мэдрэмжтэй
“Пѳѳх ямар хэцүү шалгуур вэ?”, “Бүтэхгүй байхаа даа!” хэмээн дуу алдах хэрэггүй дээ. Сайн гэр бүлд багаасаа зѳв тѳлѳвшиж, ѳѳрийгѳѳ хѳгжүүлсэн залууст байдаг, байж болох чанарууд. Үүн дээр бусдад хэрэгтэй, тустай зүйл хийх чин сэтгэлийн хүсэл нэмэгдэхэд болно доо. Гэтэл ѳнѳѳгийн зарим улстѳрчид:
- Ѳчүүхэн эрх мэдлийг мѳнхийн юм шиг андуурч бардамнадаг
- Ѳѳрийн шунал тачаалаа барагдахгүй юм шиг мунагтдаг
- Ѳгсѳхѳд нь тусалсан хүмүүстэй уруудахдаа таарахгүй юм шиг тэнэгтдэг
- Үйлийн үр нь ирэхэд аргалах юм шиг андуурдаг
- Үхэхийн цагтаа бүгдийг нь аваад буцах юм шиг мунхардаг
- Үдлээд буцах хорвоод зовохгүй юм шиг аашилдаг
Тэд энэ мунхаглалаа залууст халдварлуулж, орон нутгийн хѳгжлийг гацаахад ашиглаж байна. Орон нутгуудад улстѳрийн талцалаас шалтгаантай харамсал, зовинол их байнаа. Ѳѳрийн оршин амьдардаг нутагтаа ѳѳрийнхѳѳрѳѳ амьдарч чадахгүй, бусдын шунал, тачаалыг хүлцэж орших гэдэг “там” шүү дээ. Энэ бол ѳнѳѳгийн эрх мэдэлтнүүдийн үйлдэж буй гэмт хэрэг мѳн.
ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ? гэж үү
1. Залуусыг тодорхой зорилгоор ѳѳрийгѳѳ хѳгжүүлэхэд нь туслах хэрэгтэй байна. Хувь хүний хѳгжилд туслах чиглэлтэй олон сургалт, уулзалт, лекц зохион байгуулмаар. Бас тэднийг уулзан санал бодол, туршлагаа хуваалцах клубуудыг олноор нь байгуулан ажиллуулмаар. “Цүнх баригч” бэлтгэхээс огт ѳѳрѳѳр, ѳѳрийгѳѳ хѳгжүүлэх хүсэлд нь нийцүүлэх хэрэгтэй болно. Залуус их ѳѳрчлѳгдѳж байна.
2. Орон нутгууд болох хот, аймаг, сумуудад залуус баг болж хамтдаа хѳгжих, ѳѳрийн амьдардаг орон нутгаа хѳгжүүлэх бодлого чиглэлээ хамтран боловсруулж, нэгдэн ажиллах боломжийг олгох хэрэгтэй байна. Ѳѳрсдийн орон нутгаа хэрхэн хѳгжүүлэхийг ѳѳрсдѳѳ шийдэхэд нь тусалж дэмжвэл, хот суурин газруудаас залуус оролцон санаа тавьж эхэлнэ. Гэхдээ нам хамаарахгүйгээр шүү.
3. Орон нутгуудын бүсчилсэн хѳгжилд анхаарал тавьж, намын харъяалал, улстѳрийн талцлыг хориглох хэрэгтэй байна. Эс тэгвэл энд хэзээ ч хѳгжил явагдахгүй нээ. Аймгаас сонгогдсон УИХ ын гишүүд ѳѳрсдийн дуулгавартай хүнээ эрх мэдэл дээр тавьж, тэнд хийгдэж буй хѳрѳнгѳ оруулалт тендэрүүдийг хуйвалдан завшиж, ах дүүсээрээ нийлэн сумын хѳгжлийг самардаг байдал арилахгүй.
БИД ЯМАР НИЙГЭМД, ХОТОД, ОРОН НУТАГТ АМЬДРАХЫГ ХҮСЧ БАЙНА, ТҮҮНИЙГЭЭ ѲѲРСДѲѲ Л БАЙГУУЛНА, БИДЭНД ХЭН Ч ТИЙМ НИЙГМИЙГ БАЙГУУЛЖ ѲГѲХГҮЙ. Тэгэхээр иргэдийн, бас залуусын оролцоо хамгаас чухал байна. Бид ѳнѳѳгийн нийгмийг шүүмжилж гоморхож суух бус ѳѳрсдѳѳ санаа тавин ѳѳрчлѳх хэрэгтэй болж байна. Ядаж бүгдээрээ сонгуульд санал ѳгѳхѳѳс эхэлнэ. Хэнийг сонгохоо бас эргэцүүлж эхлэх хэрэгтэй байна.
Саяхан аялагч, дуучин, улстѳрч, олон нийтийн зүтгэлтэн Г.Ганхүүтэй ярилцахдаа:
-Чи улстѳрд ороод яг юуг ѳѳрчлѳх гэж хүсээд байгаа юм бэ? Гэж асуухад тэрээр,
-Би юу ч амлахгүй ээ. Ѳѳрт оногдсон үүрэгт ажлаа л сайн хийнэ гэж хариулж билээ.
Нээрээ л бодох ахул, монгол хүн бүр ѳѳрт ноогдсон үүрэгт ажлаа чин сэтгэлээсээ сайн хийхэд л бид хѳгжинѳ дѳѳ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах