Доржпаламын Эрдэнэцогт: БҮРГЭД

Доржпаламын Эрдэнэцогт: БҮРГЭД

Хөх тэнгэрийн мандалд хурд хүч эр зоригоороо эн зэрэгцэх дайсангүй хүрэн бүргэд, тал нутгийн хөндийд танхил хүлгийн зоон дээр эрч хүч эрх чөлөөгөөрөө гайхуулж ирсэн  хөх монгол эрчүүд хоёрт ижил төстэй юм зөндөө бий. Тиймдээ хүн төрөлхтөн эрт дээр үеэс уулын хүрэн бүргэдээр сүр сүлд хийморь туг далбаагаа билэгдэж ирсэн төдийгүй бүргэд шиг эрэмгий дайчин  зоригтой талын хөх монгол эрсээс үргэлж зүрхшээж хана хэрэм ч босгож ирсэн түүхтэй.

Уулын хүрэн бүргэд эрийн цээнд хүрч үүрдийн хань ижилээ олж сонгохдоо өөрийн хурд хүчний гайхамшигт  хувилбаруудыг эмэгчин бүргэддээ агаарт үзүүлж уяраагаад үнэнч байхын баталгаа болгож гар савруунаасаа хоёул барилцан газрын энгэр рүү хар хурдаар доошилсоор газармөргөдгийн даваан дээр халин дээш нисэн хавцал өндрийн оройд очин харгана бут өд сөдөөр өрх гэр үүрээ засч хосоороо амьдарч эхэлдэг нь насан туршдаа хамтдаа амьдрах хүмүүн ёсны үнэнч хосуудтай адил.

Бүргэдийн ороо нэгдүгээр сараас эхлэж гурав дөрвөн сарын эхээр өндөглөж эмэгчин бүргэд өндгөө хоёр сар шахам дарсны дараагаар ангаахайлдаг.  Эр нь идэш хооллохоор ан авд мордож, эм нь үүрээ сахин үрсээ тэжээн үлдэж дэгдээхэйгээ бараг ой хүртэл нь хараа хяналтандаа байлгаж харж ханддаг нь өрх гэр бидний өдөр тутмын амьдрал шиг. Бүргэд өд сөд нь ургаж гүйцээ ч үгүй дөнгөж тэнтэр тунтар гишгэлж байгаа дэгдээхэйгээ дэвүүлж сургахын тулд өлсгөж өлсгөж байгаад үүрнээсээ хадны гүн хавцал руу түлхэж унагаан араас нь анхааралтай ажиглан жингүйдэлд өөрөөр нь нисгэсээр яг газар унан няцардагийн даваан дээр ганц шүүрээд далавчин дээрээ суулган үүрэндээ авчраад дасгал сургуулиа давтан давтан хийлгэдэг нь хайраа дотроо хадгалж хатаа гаднаа үзүүлж,эрхийг бус бэрхийг сургадаг ижий аавтай маань ч төстэй. Үүний дараагаар идэш хоолоо олох, ан ав хийх арга ухаанд сургахын тулд дутуу шархдуулсан туулай, тарвага зэргийг барьж авчираад мөн дээрхи маягаар сургана.

Бүргэдийн хараа хурд онцгой гойд бөгөөд эрдэмтдийн судалснаар бүргэд довтлох үедээ секундэд 150 метр хурдалж, таван км-ын өндөр дээрээс таван см-ын хэмжээтэй чүдэнзний хайрцаг шиг зүйлийг ч харах чадвартайг тогтоосон нь өндрөөс өндөрт нисч яваа бүргэд айлын тооноор өнгийгөөд гэрийн эзний аяган доторхи хялгасыг ч хардаг хэмээн бага байхад бүргэдийн хурц хараатайг шагшран магтдаг байсан хөгшчүүдийн аман ярианаас нэг их хол зөрөхгүй байна.
Ан хийхдээ бүргэд аль болохоор өөрөөсөө том амьтан руу довтолж өөрийхөө хурд хүч эр зоригийг үргэлж сорьж байдаг амьтан.

Бүргэд хэдийгээр шувуудын хаан ч эрийг нас дарж уулыг цас дарахын адилаар дөч хүрээд ирэхээр бүргэдийн хумс нь ургасаар байгаад уян хатан мохоо болж, хошуу нь улам тахийсаар байгаад хоол хүнсээ барьж  идэж чадахаа больж, далавч нь ч хүнддэж даагдахаа больж өд сөд нь хэт өтгөрч ургасаар дүүлэн нисч чадахаа больсноор урьдын шиг эрч хүч хурд үгүй болж үхэх, сэхэх гэсэн хоёрхон сонголттой тулгардаг байна.  

Ямарч бүргэд үхэх бус, сэхэх замыг сонгож таван сарын турш маш хүнд хэцүү сорилт өөрчлөлтийн замыг туулж байж өөрөө өөрийгөө дахин амиллуулж чаддаг. Тэрээр өндөр уулын оройд өөрийн төржөссөн үүрэндээ нисэн очиж, хатаж мохсон хошуугаа хад чулуунд хайр найргүй хага цохиж унагаана. Хошуугаа шинээр ургахыг хүлээж идэш хоол ч үгүй олон хоног хүлээж шинэ залуу хошуу соёлж ургамагц хуучирч мохсон хумснуудаа хошуугаараа зулгаасаар байгаад бүгдийг нь мулталж салгаж хаядаг.

Шинээр хумсаа ургахыг хүлээж ургаж гүйцсэний дараа хумсаараа цээжнийхээ болон далавчныхаа даагдахаа больсон өд сөдийг бүгдийг нь зулгаан хаяж эхээс төрсөн үеийн шигээ улаан нялга амьтан болж өвлийн хүйтэн өлсгөлөн зовлонг таван сар тарчилж зовон өнгөрөөснөөр нэг л өдөр өд сөд нь дахин ургаж өндөр тэнгэртээ шинэ хүч хурдаар дүүлэн нисэж дахин амилснаар дахиад гуч дөчин жил шинэ амьдралаар амьдардаг цорын ганц амьтан юм.

Урт удаан аз жаргалтай эрүүл энх зөв сайхан амьдрахын тулд бидэнд бүргэд шиг өөрчлөгдөх шинэчлэгдэх шаардлага үргэлж тулгарч байдаг бөгөөд үүний тулд ямарч зовлон бэрхшээлийг даван туулж муу дадал зуршил зан характераас эхлээд бүхий л муу муухай бүгдийг бие сэтгэлээсээ авчхаяснаар амьдралыг өөдрөгөөр дахин шинээр харж эхлэх хөх монгол эрчүүд мань мэтээс авхуулаад олон олон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Сүлд мэт өндөрт гялалзах ч үхэж төрөх нь үл үзэгдэх, сүнс мэт орчлонг хэрэх ч өдөлж сөдөлсөн үүрээ эргэх, сүг мэт өлсөж туйлдавч залуу арсланг заамдаж наж могойг ч няцлах, уулын хүрэн бүргэд чи талын хөх монгол эртэй тавилан заяа нэг бус уу.

ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419