Амьд үлдэх сэтгэлзүй

Амьд үлдэх сэтгэлзүй

Далай тэнгис, хөвч тайга гээд дэлхийн хаана ч амьдардаг бай араатан амьтад, жигүүртэн шувуудын дунд амьд үлдэх, хоол тэжээлээ олох, үр удмаа үлдээхийн төлөөх ширүүн тэмцэл өрнөж байдаг.

Хатуу ширүүн уур амьсгал, араатан амьтдын довтолгоон, ган гачиг гээд байгалийн шалгарлын дүнд зарим амьтад онцгой ур чадварыг өөртөө хөгжүүлсэн байх юм. Тухайлбал, баавгай өвлийн тэсгим хүйтнийг дулаан ичээндээ унтаж өнгөрүүлдэг бол нэгэн төрлийн гүрвэл амьтдад тасдуулсан сүүл, хөлөө эргүүлээд ургуулчихдаг чадвартай болжээ.

Энэ дундаас араатан амьтдын өөрийгөө өнгөлөн далдлах, бусдыг төөрөгдүүлэх чадварыг бид онцгойлон авч үзэх хэрэгтэй. Хамелеон гүрвэл л гэхэд өөрийнхөө арьсны өнгийг хад асга, цэцэг навчнаас огт ялгарахгүйгээр хувиргаж чаддаг нь бусдын идэш болохоос авардаг бол эрвээхийн далавч шувууг ч айлгаж чадахуйц өвөрмөц хээтэй болжээ. Үүнтэй адилтгавал нийгэм бол сэтгэл зүйн тайга юм.

Байгальтай адилхан нь энэ тайгад ч мөн амьд үлдэхийн төлөөх ширүүн тэмцэл өрнөж байдаг. Нийгмийн нэгээхэн хэсэг болох компаниар жишээ татъя.

Компанид олон янзын зан авиртай захирал, менежерүүд ажилладаг. Тэдэн дунд бүтээмж өндөртэй, эрч хүчтэй хүмүүс байхад бэртэгчин, худалч, дүр эсгэгч, хов хутгагч, корпорацийн улс төр хийгч нар ч бий.

Бид ийм захирлуудтай олонтаа таардаг. Эргэлздэг!!!

Тухайн захирал үнэхээр шударга, хөдөлмөрч хүн үү? Эсвэл хамелеон гүрвэл шиг зүсээ хувиргасан бэртэгчин үү гэдгийг мэдэх тийм ч амар биш.

Нэгэнт хувьсалд орж, төөрөгдүүлэх, өнгөлөн далдлах сэтгэл зүйн онцгой ур чадвараа хөгжүүлчихсэн энэ төрлийн хүмүүст компанид үлдэх, мандах цорын ганц арга зам бол ажил хөдөлмөр, бүтээл бүтээмж гэдгийг ямар ч аргаар ойлгуулах гээд бүтэхгүй.

Энэ нь яг л тасалгааны ялааг тайгад очоод баавгай шиг амьдар гэж ятгасантай агаар нэгэн буюу. Эдгээр хүмүүсийг таньж чадахгүй насыг барах нь энүүхэнд. Гэвч эдгээр хүмүүсийг бүү буруутга.

Тэд байгалийн хуулийг дагаж, нийгмийн тайгад амьд үлдэхийн тулд өөрсдийн онцлог, өвөрмөц чадвараа л хөгжүүлчихсэн хэрэг. Нэгэнт л түүний толгой, гарнаас бүтээл бүтээмж гарахгүй юм чинь, тэд ямар нэгэн аргаар тайгад амьд үлдэх гарцаа хайж таарна биз дээ? Чадварлаг захиралд шударга, тууштай, хөдөлмөрч, хамтач, бусдыг гэсэн зан чанар төлөвшиж, нас ахих тусам төгөлдөржиж байдаг бол нөгөө этгээдэд толины яг урвуу тусгал мэт эсрэг зан чанарууд төлөвшиж, улам бүр төгөлдөржиж байдаг. Ийм этгээдийг менежмент болоод сэтгэл зүйн зохих туршлагагүй бол ямар ч захирал хараад танихгүй.

Таних ч боломжгүй. Учир нь тасдуулсан хөлөө эргүүлээд ургуулчихдаг гүрвэл шиг өөрийн бүтээмжгүй, чадваргүй байдлаа өнгөлөн далдалдаг сэтгэл зүйн тэр мундаг цогц чадварыг яаж өөртөө суулгасныг нь бурхан л мэдэх байх. Тэд хүмүүсийг төөрөгдүүлж, өөрийгөө мундаг, хэрэгтэй гэж ойлгуулдаг, бусдын хийсэн ажлыг өөрийнх мэт хувиргадаг, дээр дооргүй тойрон хүрээлэгчтэй, компанийг жижиглэн хуваах, хүчтэй захирлуудыг хооронд нь хагаралдуулах, аль нэгэнд нь зулгуйдах гээд бүгдийг өөрт ашигтайгаар эргүүлж чадах сэтгэл зүйн манипуляци хийсээр л байх болно.

Үүний бурууг өнөөгийн Монголын боловсролын системээс хайх хэрэгтэй. Учир нь энэ систем бүхэлдээ дампуурчихсан гэж хэлж болно.

Хүний сэтгэл зүйн хандлага 21 насандаа бүрэн төлөвшиж, ажилд ороход бэлэн болдог.

Уг нь аливаа боловсролын системийн гол үүрэг нь хүнийг тоо бодуулж сургахдаа биш харин зөв сэтгэл зүйн төлөвшил, хүмүүжилтэй боловсон хүчнийг нийгэмд, компанид, төрд бэлтгэхэд оршдог. Гэтэл харамсалтай нь аль хэдийн буруу хүмүүжигчид компаниудад олноор нийлүүлэгдэж байна. Тиймээс захирлууд энэ нөхцөл байдлыг зөв дүгнэж, аль болох сэтгэл зүйн хувьд эрүүл орчныг бүрдүүлэхийг чармайх хэрэгтэй. Үгүй бол таныг анзаарч амжаагүй байхад байгууллага чинь худал хуурмагт тэр чигтээ живэх болно.  

Ө.Ганзориг

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419